ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ХОХИРОГЧДОД ТУСЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

1984 оны 12-р сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблей Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжилон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг баталсан. 1987 оны 6 дугаар сарын 26-нд Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенц хүчин төгөлдөр болсон ба өнөөдөр тус конвенцийг 155 улс орон соёрхон баталж, эрүүдэн шүүхтэй тэмцэхээ баталгаажуулсан.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1997 оны 12-р сарын 12-ны өдрийн 52/149 тоот тогтоолоор ЭШЭК-ийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, эрүү шүүлтийг үндсээр нь таслан зогсоох зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг Эрүүдэн шүүхийн Хохирогчдод Туслах Олон улсын Өдөр болгон тэмдэглэж байхаар зарлан тунхагласан. 1998 оны 6-р сарын 26-ны өдөр дэлхий даяар анх удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, НҮБ-аас бүх засгийн газрууд, иргэний нийгмийнхэнд хандан эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцох, эрүү шүүлтийг таслан зогсоохын төлөө үйл ажиллагаа явуулахыг уриалжээ.

Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцах нь бусармаг, ёс суртахуунгүй хамгийн ноцтой хүний эрхийн зөрчил бөгөөд сая сая хүмүүс мөн тэдний гэр бүлийнхэнд асар их гарз хохирол учруулдаг. Тиймээс ч эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааг олон улсын хууль, дайны хуулиар хориглосон байдаг. Бие махбодид гарсан шарх маш аймшигтай байдагтай адил сэтгэлзүйн болоод сэтгэлийн шарх хамгийн уй гашуу авчирдаг бөгөөд нөхөн сэргээхэд хамгийн хэцүү байдаг.

Эрүү шүүлтэд өртөөд амьд үлдсэн хүмүүст амьдрал ихэвчлэн хар дарсан зүүд шиг санагддаг бөгөөд тэд хэнд ч итгэдэггүй тэр бүү хэл гэр орныхондоо хүртэл итгэж чаддаггүй болдог байна.

Монголын Эмнести Интернэшнл 2014 оны Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдрөөр иргэдэд таниулан сурталчилах, “Эрүүдэн шүүхийг зогсооё” дэлхийн кампанит ажлын хүрээнд Филиппин, Узбекистан улс дахь эрүү шүүлт, зүй бус харьцааг таслан зогсоохын төлөө эрх нь зөрчигдөж байгаа хувь хүмүүсийг хамгаалах захидал уриалгад гарын үсэг цуглуулах, мөн олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр кино хэлэлцүүлэг явуулна. Монголын Эмнести Интернэшнлээс Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгчдэд ял завших боломж олгохгүй байхыг шаардсан хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598371 дахь зочин боллоо.