“АНИРГҮЙГ ЭВДЭЦГЭЭЕ”

Дэлхийн төдийгүй Монголын олон зуун мянган охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэдний дуу хоолойг нийгмийн өнцөг булан бүрт түгээх, ирээдүйн ээж халамжит эзэгтэйн эрхийг хамгаалахыг зорин ажиллаж буй шинэ кампанит ажил болох   “Миний бие - Mиний эрх” аянг  Эмнести Интернэшнл эхлүүлж байна.

Уг кампанит ажил  гараагаа “Break the silence” “Аниргүйг эвдэцгээе”  уриагаар  Монголын урлаг соёлын эрхэмүүд төдийгүй урлагийн залгамж халаа болон бэлтгэгдэж буй оюутан залууст  захидал илгээн эхэллээ. Энэ нь урлагаар дамжуулан охид эмэгтэйчүүдийг хамгаалах соёлыг бий болгох зорилготой юм. 

Миний бие - Mиний эрх” аянаараа Эмнести Интернэшнл 2014 оны 5, 6 сард хуралдах Олон улсын хүн ам хөгжлийн асуудлаархи хуралд эрүүл мэндийн боловсролыг чанаржуулах асуудлыг авч хэлэлцэхэд нөлөөлөх, эхийн эрүүл мэнийн үйлчилгээг сайжруулахыг эрх баригч нараас шаардах,  бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр  нөлөөлөл үзүүлэхийг зорьж байгаа юм.

Бүтээлийн тайлбар: Та эрүүл мэнд, бэлгийн амьдрал зэрэг хувь хүнийхээ асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхтэй. Хүүхэдтэй болох эсэх, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ та өөрөө сонгоно.

Бүтээлийн тайлбар: Та бэлгийн харьцаа, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үилчилгээний талаар мэдээлэл авах, хайх, мэдэх эрхтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/AIMONGOLIA

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 597512 дахь зочин боллоо.