МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН “ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ” НОМЫН САНД ШИНЭЭР ИРСЭН НОМУУДААС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

“Хүний эрх ба цагдаа”

Судлаач Ш.Нарантуяагийн “Хүний эрх ба цагдаа” сэдэвт бүтээл хүний эрх ба цагдаа хэмээх асар чухал атлаа эмзэг сэдвийг хөндөж тавьсан ба хүний эрхийн тулгуур ойлголт, үндсэн асуудлуудыг нээн гаргах, хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд цэгцтэй мэдлэг олгох, мэргэжлийн үнэт чанарыг бий болгох, хандлага төлөвшүүлэхэд чиглэгджээ. Энэ номондоо өөрийн болон гадаад орны эрдэмтэн, судлаачдын эрх зүй, хүний эрхийн чиглэлээр туурвисан олон тооны бүтээлүүдэд дүн шинжилгээ боловсруулалт хийх замаар хүний эрхийн тулгуур судлагдахуунууд болох хүний эрхийн ойлголт, ангилал, хүний суурь эрхийн төрлүүд, хүний эрхийг хангах баталгаа, хүний эрхийг хамгаалах механизм, түүнд цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг зэрэг өргөн хүрээтэй асуудлыг цогцоор нь судлах оролдлого хийхийн сацуу хүний эрх зүйд суралцахуйц чухал хэрэглэгдэхүүн болох сургалтын иж бүрдлийг боловсруулж хавсаргасан байна.   

“Ерөнхий боловсролын сургуулийн иргэний боловсролын сургалтанд хийсэн үнэлгээ, мониторинг”

Ерөнхий боловсролын сургуулийн иргэний боловсролын сургалтын өнөөгийн байдал, түүний хэрэгжилт болон үр дүнд нөлөөлж буй хүчин зүйл, тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг тодорхойлж улмаар түүний чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж гаргахад энэхүү судалгаа чиглэжээ.  

Ерөнхий боловсролын сургуулийн иргэний боловсролын сургалтанд хийсэн үнэлгээ, мониторинг энэхүү судалгааны хүрээнд Монгол улсын үндсэн хууль, байгууллагын тухай хууль, агуулга хөтөлбөрийн баримт бичгээр баталгаажсан иргэний үнэт зүйлс нь ЕБС-н танхимийн сургалтанд хэрхэн заагдаж суралцагчдад ямар мэдлэг, чадвар, хандлагын өөрчлөлт бий болгож буйг тодорхойлох зорилгоор үнэт зүйлсийн зураглал, баримт бичгийн шинжилгээ, сургах, суралцах үйл явцын ажиглалт орчны шинжилгээний аргуудад тулгуурлан хот болон хөдөөгийн сургуулиудыг хамруулан авсан бөгөөд нэг хичээл дээр шинжилгээ хийхэд тэр нь нэгж хичээл бүртээ хамааралтайгаас гадна бүгдийг нарийн тодорхой нарийвчлалтайгаар авч үзэж, шалтгаалж болох бүх асуудлыг орхигдуулалгүйгээр судалгаа хийсэн нь нилээд үр дүнд хүрсэн учраас боловсролын салбарт хувь нэмэр оруулсан явдал нь энэхүү номын нэгэн онцлог шинж болно. Мөн энэхүү судалгаа нь бүхэлдээ Монгол Улсын хөгжлийн үндсэн чиглэл  болох хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийн үзэл баримтлал болон тэрхүү нийгэмд ажиллаж, амьдрах  иргэдийг төлөвшүүлэх иргэний боловсрол, сургалтын хооронд маш том ан цав байгааг харуулсан. Мөн энэхүү явуулсан судалгааны эцсийн үр дүнд тулгуурласан судлаачдын зөвлөмжүүдийг салбар бүрчлэн тайлбарлан зөвлөмжүүдийг өгсөн байна. 

“Иргэний мэдэх эрх ба төрийн нууцын зохицуулалт”

Уг судалгааны хүрээнд Монгол Улсад одоо үйлчилж байгаа “ төрийн нууцын тухай хууль”, төрийн нууц болон мэдээллийн эрх чөлөөний асуудалтай холбоотой судалгааны тайлан, хуулийн төслүүд мөн ардчилсан болон ардчилалыг шинээр хөгжүүлж буй улс орнуудын төрийн нууцын тухай хууль тогтоомж тэдгээртэй холбоотой судалгаа, үнэлгээний тайлан дүгнэлт , онолын материалыг задлан шинжилсэн бөгөөд мөн тодорхой асуудлаар мэргэжилтнүүдтэй ярилцлага хийж, тэдний санал бодол,  байр суурийг гаргахыг хичээсэн байна. Тайлангийн “төрийн нууц ба  мэдээллийн эрх чөлөө: өнөөгийн нөхцөл байдал”  хэмээх хэсэгт мэдээлэл хүртэх эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор хийсэн болон хийж байгаа алхмуудыг танилцуулжээ. Түүнчлэн мэдээллийн эрх чөлөө болон төрийн нууцын тухай эрх зүйн зохицуулалтыг уялдаа холбоотойгоор сайжруулах хэрэгцээ шаардлага мөн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа “төрийн нууцын тухай хууль”-ийг өөрчлөн сайжруулах оролдлого, тулгамдаж буй асуудал зэргийг тоймлосон байна.  Тухайлбал, ардчилсан болон ардчилалыг шинээр хөгжүүлж буй ихэнхи улс оронд иргэдийнхээ мэдээлэл авах эрх чөлөөг “Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-иар баталгаажуулдаг. Энэхүү хуулинд иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж болох тохиолдлуудыг маш нарийн тодорхойлж өгснөөр төрийн нууцыг иргэдийн мэдээлэл авах эрхтэй нягт уялдаатай зохицуулж өгдөг байна. Ийм зохицуулалт одоогоор Монгол Улсад үгүйлэгдэж байна. Үүнээс үүдэн энэ бүлэгт мэдээллийг нууцлах замаар мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах үйл явц Монголд өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгааг дүрслэн тайлбарлаад, анхаарах шаардлагатай асуудлуудыг тодорхойлжээ. “Төрийн нууцыг тогтоох, ил болгох, хянах, хариуцлага тооцох үйл ажиллагаа” хэмээх дараагийн  хэсэгт мэдээллийг нууцад хамааруулах үйл явц, нууцыг ил болгох үндэслэл, зохицуулалт , зарчим, нууцын тухай хуулийн хэрэгжилтийг хянах үйл явц, хариуцлагын тухай зохицууулалт зэргийг зүүн болон баруун Европын зарим орнуудын туршлагатай харьцуулан судалж, дүгнэлтийг хийсэн байна. 

Эдгээр номын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Монголын Эмнести Интернэшнлийн “Хүний эрхийн боловсрол” номын сангаар ирж үйлчлүүлнэ үү. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 561924 дахь зочин боллоо.