МЬЯНМАР: ҮЗЭЛ САНААНЫ БҮХ ХОРИГДЛУУДАД ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГОХ ЁСТОЙ

Олон нийтийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхээр оролдсоныхоо төлөө хоригдсон тайван замаар тэмцэгч Доктор Тун Аунг сулласан нь нааштай алхам боловч Мьянмарын эрх баригчид торны цаана хоригдож байгаа бусад олон арван үзэл санааны хоригдлуудыг суллах ёстой хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ.

Исламын шашны удирдагч, эмч Доктор Тун Аунг өчигдөр шоронгоос суллагджээ. Түүнийг баруун Мьянмар дахь Рахин мужид Будист болон Рохингя нарын хооронд болсон үймээний үеэр зөрчилдөөнийг намжаахаар оролдсоных нь төлөө 2012 онд 17 жилийн хорих ял оногдуулж, хорьсон юм.

" Доктор Тун Аунг суллагдаж гэр бүлтэйгээ уулзах болсонд бид баяртай байна. Түүнийг сулласан нь эрх баригчдын зүгээс гаргасан сайшаалтай алхам бөгөөд Доктор Тун Аунгийн эрх чөлөөний төлөө дэлхий дахинаа кампанит ажил өрнүүлж байсан бүгдэд урам өгч байна. Түүнд тулгасан ял үндэслэлгүй байсан ба шүүх хурал ч хошин үзүүлбэр мэт байсан. Доктор Тун Аунг тэнсэнгээр сулласан тул дахин баривчилагдах эрсдэлтэй байна. Мьянмарын эрх баригчид түүнд баривчилагдах аюул, заналхийллээс ангид байж, тайван замаар эрхээ эдлэх боломжийг олгох ёстой. Мөн Мьянмарын шоронд хоригдсоор байгаа бусад үзэл санааны хоригдлуудыг нөхцөлгүйгээр яаралтай суллах ёстой” хэмээн Эмнести Интернэшнлийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Судалгааны багийн захирал Руперт Аббот хэллээ.

Мьянмар дахь Рохингьяа болон Буддын шашинтнуудын хоорондын зөрчилдөөн 2012 оны зун тэсэрч, түүнээс хойш үе үе үргэлжилж байна. Тус улсын аюулгүйн хүчнийхэн хүчирхийлэлд оролцсоныг найдвартай гэрч мэдүүлж байгаа ч нэг ч төрийн албан хаагч хариуцлага хүлээгээгүй байна. “Доктор Тун Аунг хоригдож байхад хүчирхийлэл үйлдэгчид сул чөлөөтэй алхаж байна. Эрх баригчид зогсоохоор оролдож буйг нь хорих биш хүний эрхийг зөрчигчидтэй хариуцлага тооцоход бүх хүчээ дайчлах ёстой” хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ.

2012 онд Эмнести Интернэшнл Доктор Тун Аунг үзэл санааны хоригдол болохыг тогтоосон ба 2013 оны 12-р сард эрх нь зөрчигдөж буй хувь хүн, бүлэг хүмүүсийн төлөө дэлхийн олон сая хүн үйл ажиллагаа өрнүүлдэг Захидал Уриалгын Марафоноор түүний хэрэг дээр анхаарал хандуулан ажилласан юм.
Мьяанмарын Хүний Эрхийн Үндэсний Комиссын захидалд Эмнести Интернэшнлийн гишүүдээс илгээсэн захидлууд Доктор Тун Аунгийн хэргийг анхаарч үзэхэд хүргэсэн гэдгийг дурджээ.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 578729 дахь зочин боллоо.