МОНГОЛ УЛС: ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР

Монгол Улсын Их Хурлаас хүний эрхэд ялалт байгуулж цаазаар авах ялыг түүхэнд үлдээсэн шийдвэрийг баталлаа хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ.

Пүрэв гаригт хууль тогтоогчид цаазаар авах ялыг халсан Эрүүгийн хуулийг дэмжлээ. Шинэ эрүүгийн хууль 2016 оны 9-р сараас хэрэгжиж эхэлснээр туйлын хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон энэ ял шийтгэлээс бүрэн татгалзсан улс орны тоог 102-т хүргэх юм.  

“Цаазаар авах ялыг халах тухай Монгол улсын түүхэн шийдвэр нь хүний эрхэд маш том ялалтыг авчирлаа. Дэлхий даяар цаазаар авах ял өнгөрсөнд үлдэж байна. Монгол улсын энэ жишээ Ази тив даяар долгиолно хэмээн найдаж байна. Цаазаар авах ялыг гүйцэтгэсээр байгаа тэдгээр улсад энэ хүнлэг бус хэрцгий шийтгэлийг төгсгөл болгох тодорхой замыг нээж өглөө” хэмээн Эмнести Интернэшнлийн Зүүн Азийн Судалгааны Захирал Розанн Райф өгүүллээ.

Энэ онд Фижи, Мадагаскар, Суринейм улс цаазаар авах ялыг халчихаад байна.

Монгол улс хамгийн сүүлд 2008 онд цаазаар авах ял гүйцэтгэсэн ба энэ ял төрийн нууц хэвээр үлдсэн. Түүнээс хойш тус улс өнөөдрийн парламент түүхэн сонголт хийх хүртэл цаазаар авах ялыг халах хэдэн хэдэн алхмыг авч хэрэгжүүлсэн.

2010 онд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж цаазаар авах ялын гүйцэтгэлд моратори тогтоож, бүх цаазаар авах ялыг өөрчилсөн. 2012 онд Монгол улс цаазаар авах ялыг халахаа амлаж, олон улсын гэрээг соёрхон баталсан.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж амьд явах эрхийг бүрэн хүндэтгэн сахихын тулд Монгол улс цаазаар авах ялд үгүй гэж хэлэх ёстой хэмээн өгүүлж байсан юм. Цаазлахаар айлгах нь гэмт хэргийг зогсоох үр нөлөөгүй ба шүүх алдаа гаргах эрсдэл аль ч тогтолцоонд байдгийг дурдсан. 

“Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж цаазаар авах ялын алдаа мадгийг илчилсэн. Монгол улсад цаазаар авах ялыг халахад үзүүлж буй энэ манлайлал Азийн бусад улс оронд давтагдах хэрэгтэй байна. Цаазаар авах ялыг гүйцэтгэсээр байгаа улс орнууд түүхэнд буруу замыг сонгож байна.” хэмээн Розанн Райф өгүүллээ.

Цаазаар авах ялыг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа цөөхөн хэдэн улс бүхэлдээ олон улсын хууль, хэм хэмжээний эсрэг зогсож байна. Энэ оны эхээр Индонез цаазаар авах ялыг сэргээсэн бол Пакистан улс цаазаар авах ялын гүйцэтгэлд тогтоосон мораторигоо 2014 оны 12-р сард цуцалснаас хойш хамгийн багадаа 300 хүнийг цаазаар авчээ. Зүүн Азид Хятад, Япон, Хойд Солонгос, Тайвань улс 2015 онд цаазаар авах ял гүйцэтгэсэн байна.

Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг.  

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 578728 дахь зочин боллоо.