2012 ОНЫ 6 ДУГААР САРЫН 26: ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ХОХИРОГЧДОД ТУСЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Хохирогчдын хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх нь хүний эрхийг хамгаалах чухал хэлбэр

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд “Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэрцгий хүний ёсноос гадуур эсхүл нэр төрийг нь гутаан доромжлон харьцах шийтгэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Уг тунхаглал 1948 онд батлагдан гарснаас хойш эрүү шүүлттэй тэмцэх салбарт ихээхэн өөрчлөлт гарсан. НҮБ, бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагууд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нарийвчилсан хөтөлбөрийг батлан гаргаж, асуудлыг шийдвэрлэх механизмыг бий болгожээ.

Гэвч эрүү шүүлт амь бөхтэй оршиж, харгислал, заналхийлэл, зодуур, цахилгаан гүйдэл ашиглах, бэлгийн хүчирхийлэл, тарчлаан зовоож өвтгөх, хохирогчийг эрхшээлдээ оруулахын тулд сэтгэл санааны дайралт хийн доромжлох зэрэг эрүү шүүлтийн бүх арга хэрэгсэл өнөөдөр ч хэрэглэгдсээр байна. Жил бүр эрүүдэн шүүгдэж хохирсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Эмнести Интернэшнлийн тайланд 2011 онд 101 оронд хүмүүсийг эрүүдэн шүүж, хэрцгий харьцсан тухай мэдээлсэн. Үүнд ихэнхдээ засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцогчид өртжээ. Ази Номхон далайн бүс нутагт Хятад, Хойд Солонгос зэрэг олон оронд харгис хэрцгий хандлага, эрүү шүүлт тулгасаар байна.

Эрүү шүүлтээс амьд үлдсэн хүмүүст амьдрал ихэвчлэн хар дарсан зүүд шиг санагддаг бөгөөд тэд хэнд ч итгэдэггүй болдог. Эрүүдэн шүүгчдэд хариуцлага хүлээлгэхээс гадна хохирогчдын хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх нь хүний эрхийг хамгаалах чухал хэлбэрийн нэг юм.
1997 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей эрүү шүүлтийн хохирогчдод туслах, мөн эрүү шүүлтийг таслан зогсооход анхаарал хандуулах зорилгоор энэхүү түүхэн өдөр буюу жил бүрийн 6 дугаар сарын 26-ныг Эрүү шүүлтийн хохирогчдод туслах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн ба 1998 оны 6-р сарын 26-ны өдөр дэлхий даяар анх удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, НҮБ-аас бүх засгийн газрууд, иргэний нийгмийнхэнд хандан эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцох, эрүү шүүлтийг таслан зогсоохын төлөө үйл ажиллагаа явуулахыг уриалжээ.
Эрүү шүүлт болон бусад хэлбэрээр хүний ёсноос гадуур харьцсаны улмаас хохирсон хүмүүсийн эрхийг сэргээх үүргийг төр хүлээдэг. Амьдралд эрүү шүүлтийн улмаас хохирсон хүмүүс нөхөн олговор олж авахдаа нилээд бэрхшээл, заримдаа дарамт шахалттай ч тулгардаг.

Монгол улс ЭШЭК-ийг 2000 онд соёрхон баталсан ба ЭШЭК-ийн 14-р зүйлд: “Оролцогч улс бүр эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо нөхөн төлүүлэх, түүний дотор эрүүл мэндээ аль болох бүрэн сэргээхэд шаардлагатай шударга тохирсон төлбөр авах эрхийг эрх зүйн тогтолцоогоор хангана” хэмээн заасны дагуу хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулах үүргийг хүлээнэ.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын 10 дахь тайлан илтгэлд “эрүү шүүлттэй тэмцэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар тодорхой зарим нэг ажлыг хийж эхэлж байгаа боловч эрүү шүүлтэд өртсөн хохирогчийг тодорхойлох, хохирлын хэмжээг зөв тогтоох, хохирлыг нөхөн төлүүлэх талаарх олон улсын гэрээний заалт болон түүний хэрэгжилтийн талаар шүүхийн практикт тогтсон ойлголтгүй, шүүгч нар өөр өөрийн үзэмжээр шийдвэрлэсээр байгаа” тухай, мөн “эрүүдэн шүүгдсэн болон хэрцгий, хүнлэг бус харьцаанд өртөж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэнд учруулсан хохирлыг шударгаар барагдуулах, нөхөн төлүүлэх талаарх эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа”-г мөн дурджээ.

Иймд Монгол улсын засгийн газраас хохирогчдод тусламж үзүүлэх, нөхөн сэргээх эрх зүйн зохицуулалт болон үйлчилгээ үзүүлэх механизмыг бий болгох цаг болжээ.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598379 дахь зочин боллоо.