ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР - ЗАХИДАЛ УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас 2011 оны 12-р сарын 10-ны өдрийг тохиолдуулан Нигериа, Хойд Солонгос, Йемен, Шри Ланка, ОХУ-д эрхэд зөрчигдсөн хувь хүмүүсийн төлөө гарын үсэг зуруулах кампанит ажил өрнүүлж байна. Мөн Монгол улсын Их Хурлын гишүүдэд хандан амьд явах эрхийг баталгаажуулах Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт 2-р Протоколд нэгдэн орохыг уриалсан захидалд гарын үсэг цуглуулж байна. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1948 оны 12-р сарын 10-ны өдөр Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлан гаргасан ба энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж байх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1950 оны 12-р сарын 4-ны өдөр баталжээ. 

Нобелийн шагналт олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага жил бүрийн хүний эрхийн өдрөөр “Эрхийнхээ төлөө бичицгээе” уриан дор захидал уриалгад гарын үсэг зуруулах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. 2011 онд тус байгууллагын 50 жилийн ой тохиож байгаа ба дэлхийн 50 гаруй оронд мянга мянган хүмүүс цугларан эрх нь зөрчигдсөн хувь хүмүүсийн төлөө үйл ажиллагаа өрнүүлэх юм.  

Олон улсын хүний эрхийн өдрийн талаарх мэдээллийг хүргэх, захидал уриалгад гарын үсэг цуглуулах “Эрхийнхээ төлөө бичицгээе” аяныг Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гишүүд 12-р сарын 9-ны өдөр МУИС-ын ЭЗС, ОУХС, ЭМШУС, ШУТИС, Шихихутуг, ХААИС, Отгонтэнгэр зэрэг их дээд сургуулиуд, Монгол Энэтхэгийн сургууль, Хобби зэрэг дунд сургуулиуд дээр зохион байгуулж, 10-ны өдөр Хорооллын Номин их дэлгүүр, Sky худалдааны төв, Тэнгис кинотеатрт тус тус зохион байгуулах юм. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538705 дахь зочин боллоо.