ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛИЙН СҮЛЖЭЭНД “ОД” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ НЭГДЛЭЭ.

Эмнести Интернэшнлийн "ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ" хүний эрхийн боловсролын сургуульд хэрэгжүүлэх хөтөлбөрт "Од" цогцолбор сургууль нэгдэн орлоо. Энэ хөтөлбөр нь дэлхийн 14 орны Эмнести Интернэшнлийн секц болон дэлхийн янз бүрийн бүс нутагт орших 17 сургуульд хэрэгжиж байгаа бөгөөд төсөлд хамрагдсан сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, оролцогч улсуудын сургуулиудын хооронд сүлжээ бий болгох, хүний эрхийг албан боловсролын тогтолцоонд нэгтгэх, хүний эрхэд ээлтэй сургуулийн нийтлэг зарчмууд, стандартыг боловсруулах нь төслийн үндсэн зорилго юм. 

Хүний эрхэд ээлтэй сургууль нь хүний эрхийг үйл ажиллагааны гол зарчмаа болгож, хүний эрхэд сургаж, суралцаж, хэрэгжүүлж, хүндэлж, хамгаалж хөгжүүлж чаддаг сургууль хамт олныг бий болгодог. Энэ хөтөлбөр нь сургуулийн үйл ажиллагааны дараах 4 хүрээнд хүний эрхийг нэгтгэхийг зорилтоо болгосон. Үүнд: - Хүрээ 1. Хүний эрхийг хамтын удирдлага шийдвэр гаргахад уялдуулах, - Хүрээ 2. Сургуулийн хамт олны дунд хүний эрхэд ээлтэй харилцааг дэмжих, - Хүрээ 3. Хүний эрхэд ээлтэй сургалтын хөтөлбөр бий болгох, -Хүрээ 4. Хичээлээс гадуурхи ажилд сургуулийн орчинд хүний эрхийг холбох

Хүрээ 2 зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор "Хүний эрхэд ээлтэй анги, хамт олон төлөвшүүлэх журам"- ыг сургуулийн удирдлагын хүрээнд боловсруулан ангийн дарга нар, идэвхитэн сурагчид, багш нарын саналыг авч хэлэлцүүлэн хэрэгжүүлэх журмыг боловсруулан мөрдөж эхэллээ. Энэ журам нь сургуулийн дотоод орчинд сурагчийн ёс зүйг чандлан сахих, зан үйлийн зөв хандлагыг төлөвшүүлэх, эрхийн соёлыг түгээхэд оршино.

Хичээлийн жилийн туршид нийт анги бүлэг хүний эрхэд ээлтэй анги хамт олны мөрдөх 7 шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд "ХҮНДЛЭХ" гэсэн үгийг бүтээж анги, танхимдаа байрлуулан, хүний эрхэд ээлтэй, ёс зүйтэй хамт олон гэсэн өргөмжлөл, гэрчилгээг сургуулийн захиргаанаас олгох юм.  Энэ дүрэм нь "Зөв монгол хүн" төлөвшүүлэх сургуулийн хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Дэлгэрэнгүйг: www.od.edu.mn хаягаас үзнэ үү.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 613057 дахь зочин боллоо.