ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛИУД-ЫН ДУНД ЗАРЛАСАН ХҮНИЙ ЭРХИЙН УРАЛДААН, ТЭМЦЭЭНИЙ 2014 ОНЫ ШИЛДЭГ БАГШ, СУРАГЧИД ТОДОРЛОО.

Монголын Эмнести Интернэшнлээс санаачлан Нийслэлийн боловсролын газартай хамтран Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний эрхэд ээлтэй сургуулиудын дунд зарласан "Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа хийх төслийн тэтгэлэг олгох уралдаан", "Хүний эрхийн уран бүтээлийн уралдаан", "Хүний эрхийг нэгж хичээлд нэгтгэж заах нээлттэй хичээлийн уралдаан"-ны дүн гарч, шилдгүүд шагналаа гардан авлаа.
Монголын Эмнести Интернэшнлээс уламжлал болгон жил бүрийн Олон улсын хүний эрхийн өдрийг угтан зарладаг дээрх уралдаанууд нь хүний эрхэд ээлтэй сургуулиудаа дэмжих, хөгжүүлэх түүнчлэн сургуулийн орчинд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын идэвхи оролцоог хангах замаар “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх”-д чиглэсэн сургуулийн үйл ажиллагааг урамшуулж, боломж олгох зорилготой болно.
1. "Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа хийх төслийн тэтгэлэг олгох уралдаан"-д Орхон аймгийн "Эрдэм" ахлах сургууль тэргүүүлж 500,000 төгрөгийн тэтгэлэг, Нийслэлийн БГД-ийн 51, СХД-ийн 107, ХУД-ийн 118 дугаар сургуулиуд хийх ажлын онцлог, цар хүрээгээрээ 180,000-250,000 төгрөгийн тэтгэлэг авч тус бүр үйл ажиллагаа зохион байгууллаа.

2. "Хүний эрхийн уран бүтээлийн уралдаан"-нд эсгий урлал, уран зураг, хар зураг, хатгамал, наамал, баримал, зүү ороох оёдол, туузан хатгамал зэрэг 50 гаруй бүтээл ирүүлснээс нийслэлийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль /ӨЗБЛАС/-ийн сурагч Б.Анужин "Алаг хорвоогийн амьдрал" сэдэвт уран зураг, Хүрээ тулга сургуулийн сурагч Г.Пүрэвсүрэн "Бидний эрхийг хүндэтгээрэй" сэдэвт баримал, Дархан-Уул аймгийн Дархан-Од цогцолбор сургуулийн сурагч Б.Дарьсүрэн, У.Ундарьяа, Д.Номин-Эрдэнэ, Э.Уранчимэг нар "Эмнести Интернэшнлийн лого" бүтээлээрээ эхний 3 байрыг эзэлж, тусгай байранд БГД-ийн 51 дүгээр сургуулийн сурагч Э.Оргил болон ӨЗБЛАС-ийн сурагч Б.Нарангарвуу, Э.Нарангарав шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

3. "Хүний эрхийг нэгж хичээлд нэгтгэж заах нээлттэй хичээлийн уралдаан" нийслэлийн БЗД-ийн 102 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж, Дархан-Уул, Орхон аймаг болон нийслэлийн хүний эрхэд ээлтэй сургуулийн 12 багш оролцож, ур чадвараа сорив. Тэд англи хэлний хичээлээр "Table manners" сэдэв, технологийн хичээлээр "Өрхийн төсөв", математикийн хичээлээр "Математикийн хичээлээр хүний эрх заах нь", "Тригнометр функцийн үе", дуу хөгжмийн хичээлээр "Экспрессионизм урсгал", Иргэний боловсрол хичээлээр "Сургуулийн дотоод орчны төлөв байдлын үнэлгээ", монгол хэлний хичээлээр "Албан бичгийн найруулгаар хүний эрхийг ойлгуулах нь", Түүх, нийгмийн ухааны хичээлээр "Хүний эрх ба хариуцлага", "Хүний эрх", " Хүн нийгэм" зэрэг сэдвүүдийг зааж, нээлттэй хичээлд оролцож буй сурагчдын сонирхлыг тун их татлаа. Уралдааны Тэргүүн байрт БЗД-ийн 102 дугаар сургуулийн багш Д.Дарьбадам монгол хэлний хичээлээр "Албан бичгийн найруулгаар хүний эрхийг ойлгуулах нь" сэдэвт хичээлээрээ, Дэд байрт Хүрээ тулга дунд сургуулийн багш О.Доржготов Түүх, нийгмийн ухааны хичээлээр "Хүний эрх", Гутгаар байрт СХД-ийн 107 дугаар сургуулийн багш Ж.Шанш Иргэний боловсрол хичээлээр "Сургуулийн дотоод орчны төлөв байдлын үнэлгээ" сэдэвт хичээлээрээ шалгарлаа.

Монголын Эмнести Интернэшнл, Нийслэлийн Боловсролын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын урчуудын эвлэлийн хорооны төлөөллөөс бүрдсэн шүүгчид жилээс жилд уралдаанд оролцогч багш, сурагчдын хүний эрхийн мэдлэг нэмэгдэж, багшлах ур чадвар, туршлага сайжирч, хүний эрхийг уран бүтээлээр илэрхийлэх илэрхийлэл, уран бүтээлийн гүйцэтгэл, сэтгэлгээ байнга өсч, нэмэгдэж байгааг онцлож байв.

 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 687025 дахь зочин боллоо.