ЭМНЕСТИГИЙН АМЖИЛТЫН ТУХАЙ МЭДЭЭ

ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ҮЙЛСИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!
ЗАХИДАЛ УРИАЛГЫН МАРАФОН
ЭМНЕСТИГИЙН АМЖИЛТЫН ТУХАЙ МЭДЭЭ

ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР – 12-р сарын 10-ны өдрийг тохиолдуулан
Letter Writing Marathon - ЗАХИДАЛ УРИАЛГЫН МАРАФОН уламжлалт үйл ажиллагаагаа өрнүүлдэг билээ.

Дэлхий даяарх эрсдэлд буй хувь хүмүүсийн төлөө хүний эрхийн 14 хамгаалагчдын үйлсийг гэрэлтүүлэн өмнөхөөсөө илүү их амжилтанд хүрлээ!

Бид хамтдаа 83 оронд 1 сая захидал цуглууллаа. 2010 онд 51 оронд 636, 139 захидал цуглуулж байсан юм. Дэлхий даяар олон мянган хүмүүс захидал бичиж, уриалгад гарын үсгээ зурж, гар утасны мессеж илгээж, өөр бусад олон хэлбэрээр оролцлоо. Манай гишүүд, дэмжигчид өөрсдийн гэр бүл найз нөхдөө урин оролцуулж, гудамжинд зураг зурж, хүний эрхийн 14 хамгаалагчдын зургийг барилга дээр прожектороор гэрэл гарган тусгаж олон нийтийн анхаарлыг хандууллаа. Канадын Ниагарын хүрхрээг шар өнгөөр гэрэлтүүлэн гийгүүллээ. Дэлхий даяар өрнөсөн бидний үйл ажиллагааны тухай видеог дараах холбоосоор орж үзээрэй. http://youtu.be/f3TiKSBncR0

Хамгийн сайхан мэдээ нь Азербайжаны оюутан Жаббар Саваланыг суллуулж чадлаа. “ Би дахин гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх болсондоо баяртай байна. Эмнести Интернэшнл бол Азербайжанд төдийгүй дэлхий даяарх хүний эрх, эрх чөлөөний билэг тэмдэг билээ. Маш их хүчин чармайлт гарган ажилласан танай байгууллагад болон эрх чөлөөний төлөө тэмцэгч Азебайжан дахь байгууллагуудад талархлаа илэрхийлье” хэмээн Жаббар өөрийн сэтгэгдлээ өгүүлж байна.

Бидний үйл ажиллагаанд оролцож,амжилттай ажилласан гишүүд, дэмжигчиддээ болон бүх хүмүүст баярлалаа!

Алжир, Аргентин, Австрали, Австри, Бахрайн, Бангладеш, Белги, Бенин, Бермуда, Болив, Босни Герцогени, Бразил, Болгар, Буркино Фасо, Канад, Камерун, Чили, Коте длвори, Кротиа, Кипр, Чех, Дани, Эл Салвадор, Финлянд, Франц, Жеоржиа, Герман, Гана, Грек, Гонгконг, Унгар, Исланд, Энэтхэг, Ирланд, Израйл, Итали, Япон, Кени, Латви, Люксембург, Малайз, Мали, Маритус, Мексик, Молдав, Монгол, Морокко, Непал, Шинэ Зеланд, Никарагуа, Нигериа, Норвеги, Пакистан, Парагвай, Перу, Филиппин, Польш, Португал, Пуэрто Рико, Румын, Сенегал, Сиерра Леон, Словак, Словень, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Испани, Шри Ланка, Швед, Швейцарь, Тайван, Танзан, Тайланд, Того, Тунис, Турк, Англи, Украйн, Уругвай, Америк, Емен, Замби, Зимбабе

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538711 дахь зочин боллоо.