“НЭР ТӨРТЭЙ АМЬДАРЦГААЯ” ЖҮЖГИЙН НЭЭЛТ МҮЭСТОРДОНД БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МЭИ байгууллагын “Хүнийг хүндэл” кампанит ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Нэр төртэй амьдарцгаая” жүжгийн нээлт МҮЭСТОрдонд болж өндөрлөлөө

Ядуурлыг гүнзгийрүүлж буй хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилготой “Хүнийг хүндэл” кампанит ажлын хүрээнд “Нэр төртэй амьдарцгаая” уриатай жүжгийн нээлтийн үйл ажиллагаа МҮЭСТОрдонд 2010 оны 08-р сарын 24-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Жүжгийн нээлтийн үеэр хүний эрхийн төлөөх үйлсэд нэгдэн оролцож буй Маск продакшны хамт олонд Дэлхийн иргэний пасспорт гардуулан өглөө.  

Уг жүжгээр дамжуулан хүний эрх, эрх чөлөөг олон нийтэд таниулах, сурталчилах ард иргэд, залуучуудын нийгмийн идэвхи оролцоог дээшлүүлэх тэднийг хүний эрхийн боловсролтой болгох юм.  

“Нэр төртэй амьдарцгаая” жүжгийг МЭИ-ийн гишүүд дэмжигчид, хандивлагчдынхаа тусламж, дэмжлэгтэйгээр ард иргэд, залуучууддаа зориулан үнэ төлбөргүйгээр тоглолоо. 

МЭИ-ийн үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж MASK продакшны хамт олондоо болон нийт дэмжигч, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүст хандан өөрсдийнхөө үнэтэй цагийг хүний эрхийн төлөө зориулж байгаад талархаж байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлье. 

Хамтран ажилласан:  25дугаар суваг телевиз, ОУНБДГазар (Эмнести Интернэшнл, АНДЗБС, IRISH shop, Очирваань студи, “Номын Соёлт Ертөнц” ТББ, TV5 телевизийн найруулагч Ж.Бэгзсүрэн,  HASU Wellness Center, 41-р сургууль.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 613054 дахь зочин боллоо.