АНУ УЛАМ БҮР ГАНЦААРДАЖ БАЙНА

10-р сарын 10 буюу Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдрийг угтан Эмнести Интернэшнлээс 2009 онд Америк тивд цаазаар авах ялыг хэрэглэсэн цорын ганц орон болох АНУ-ыг хэрцгий, хүнлэг бус энэ ял шийтгэлийг хэрэглэхээ зогсоохыг шаардлаа.

“Ихэнх улсууд цаазаар авах ялаас татгалзаад байтал АНУ нь шүүхийн аллагыг хэрэглэсээр байж яаж хүний эрхийн асуудлаар тэргүүлж чадах вэ? Цаазаар авах ял нь хэрцгий, хүнлэг бус, гутаан доромжилсон, үр дүнгүй, бүхэлдээ хүний нэр төрд үл нийцсэн ял шийтгэл юм. АНУ-д цаазаар авах ялыг алагчилах байдлаар, хилсээр, тодорхой бус байдлаар хэрэглэж байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Олон улсын Эрх зүй ба Бодлогын Ахлах Захирал Видней Броун хэлжээ.  

АНУ нь цаазаар авах ялыг 1977 онд 10 жилийн дараа дахин хэрэглэж эхэлснээс хойш 1200 хүнийг цаазаар авчээ. Техас, Виржиня, Оклахома гэсэн гурван муж нь тус орон дахь нийт гүйцэтгэлийн талаас илүү хувийг гүйцэтгэсэн байна.

1976 оноос хойш 130 гаруй хоригдлууд гэм зэмгүй нь нотлогдож, цаазаар авах ялаас чөлөөлөгдсөн ба 2009 онд 9 нь суллагдсан байна. Бусад  олон хүмүүсийг гэм буруутай эсэх нь ноцтой эргэлзээтэй байгааг нь үл харгалзан цаазалжээ.  

Судалгаанаас харахад АНУ-д цаазаар авах ялыг алагчилах байдлаар хэрэглэж байгаа нь цагаан арьст хүмүүсийн амь насыг хороосон гэмт хэрэгтэнд илүүтэй цаазаар авах ял оноож байгаагаас харагдаж байна.  

 “Арьс өнгө, газар зүйн байрлал, сонгуулийн улс төрийн бодлого, орон нутгийн санхүү, шүүгчдийн бүрэлдэхүүн, хуулийн төлөөлөгчийн чанар зэрэг нь АНУ-д цаазаар авах ял оноох хүчин зүйлүүд болоод байна. Цаазаар авахуулах ялтай гэмт хэргээр шүүгдэх нь үхлийн сугалаа сугалахтай адил байна. Энэ байдал нь шүүхийн аль ч тогтолцоонд байх ёсгүй юм.Цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүмүүс ялангуяа гэм зэмгүй хүмүүсийг хамгаалах ямарч боломжгүй юм. АНУ нь цаазаар авах ялыг халаад байгаа дийлэнх улс орнуудын адил энэ ялыг халах зайлшгүй шаардлагатай юм.” хэмээн Видней Броун цааш нь хэлсэн байна.     

Цаазаар авах ял нь хорих ялаас илүүтэйгээр хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэсэн нотолгоо байхгүй.

Хэдийгээр АНУ-д 1993 оноос хойш 1000 гаруй цаазаар авах ялыг гүйцэтгэсэн боловч энэ ялаас татгалзахыг дэмжсэн улс төрийн болон олон нийтийн дэмжлэгүүд гарсаар байна.     

Сүүлийн 2 жилд Нью Мехико, Нью Жерси муж улсууд нь цаазаар авах ялыг халсан ба 1990 онтой харьцуулахад тус улсад цаазаар авах ял оноох нь гуравны хоёроор багассан байна. Сүүлийн 10 жилд АНУ-ын Дээд шүүхээс гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй, “сэтгэцийн өөрчлөлттэй” хүмүүст цаазаар авах ял оноохыг хоригложээ.    

Дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү хувь нь цаазаар авах ялыг халчихаад байгаа энэ цаг үед АНУ ганцаардсаар байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 563845 дахь зочин боллоо.