ЭРҮҮ ШҮҮЛТИЙН ХОХИРОГЧДОД ТУСЛАХ ОУ-ЫН ӨДӨР

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гишүүд дэмжигчид Эрүү шүүлтийн хохирогчдод туслах ОУ-ын өдрөөр Эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажлыг олон нийтэд хүргэх зорилгоор гарын үсэг зуруулах үйл ажиллагаа зохион байгууллаа. 

Энэ өдөр эрүү шүүлтээс хохирсон хүмүүс хаана хандаж өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх талаар болон бусад мэдээ мэдээлэл өглөө. Иргэд энэ үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон бөгөөд тэдний эрүү шүүлтийн талаарх мэдлэг тааруу байсан нь ЭШ талаар мэдээлэл өгөх хэрэгтэйг илэрхийлж байна. Энэ үйл ажиллагаанд оюутан, залуучууд, эмэгтэйчүүд, сэтгүүлчдийн бүлгийн 16-н сайн дурын гишүүд 46 хэмийн халууныг үл ажиран маш идэвхитэй сайн оролцлоо. 3 төрлийн захидал уриалгад гарын үсэг зурсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчид хандсан захидалд 433, МУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд, хууль зүйн сайд, гадаад хэргийн сайд нарт хандсан захидалд 514-н гарын үсэг цуглаж нийт 947-н гарын үсэг цугласан байна.

Хэвлэл мэдээлэл: 

-     Даяар МН сайт бичлэг хийж цахим хуудсандаа байршуулсан 

-    ММ агентлаг тв мэдээ авсан 

-    ММ агентлагт ярилцлага өгсөн  Г. Амарзаяа  /гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч/

Энэ үйл ажиллагааны үеэр 4 гишүүн шинээр элсүүлсэн болно.

Сан арвижуулалт 

-    Хүний эрхийн бинго тоглоомыг маш амжилттай тоглуулж 19690 төгрөгийн сан арвижуулалт хийлээ.

Өдөрлөгийн үеэр ЭШЭК-ын фото самбар гаргаж, Хүнийг хүндэл кампанит ажлын танилцуулга болон хүний эрхийн мэдээллийг хүргэж, гарын авлага материалуудыг тараалаа.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542055 дахь зочин боллоо.