ЯПОН ДАХИН ХОЁР ХОРИГДЛЫГ ЦААЗАЛЖЭЭ

Японы Либерал Ардчилсан намын шинэ засгийн газар хоёр хүнийг цаазалж, гүйцэтгэлийг нэмэгдүүлсээр байгаа нь сэтгэл түгшээж байна хэмээн Эмнести Интернэшнл мэдэгдлээ.

2005 онд Ичихара хотын ресторанд хүн алсан хэргээр цаазаар авах ял сонссон 56 настай Ёшихиде Мияги, 64 настай Кацужи Хамасаки нарын ялыг Токиод 2013 оны 4-р сарын 26-нд дүүжилж гүйцэтгэжээ.

Энэ нь 2012 оны 12-р сард Шинзо Абе Ерөнхий сайд болсноос хойших 4 болон 5 дахь гүйцэтгэл болж байна. Өмнө нь 20 орчим сар цаазаар авах ял гүйцэтгээгүй байсан Япон улс 2012 оны 3-р сараас эхлэн гүйцэтгэл хийж, өнөөдөр нийтдээ 12 хоригдлыг цаазалчихаад байна.

“Цочирдуулсан энэ мэдээ нь шинэ засгийн газар цаазаар авах ялын гүйцэтгэлийг нэмэгдүүлж магадгүй гэсэн болгоомжлолыг улам батжууллаа. Энэ жил аль хэдийн таван хоригдлыг цаазаар авчихаад байгаа нь Японы засгийн газар цаазаар авах ялыг халах асуудлаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг явуулах тухай олон улсын уриалгыг анхааралдаа авахыг хүсэхгүй байгааг харууллаа. Бид Японы засгийн газрыг сэтгэл түгшээсэн энэ үйлдлээ зогсоож, цаашид цаазаар авах ялыг бүрэн халах зорилгоор мораториум тогтоохыг шаардаж байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ази Номхон далайн бүсийн захирал Катерине Бэйбэр өгүүлэв.

Өмнө нь Шинзо Абег 2006 оны 9-р сараас 2007 оны есөн сар хүртэл Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд 10 хоригдлыг дүүжилж байжээ.

Эмнести Интернэшнл цаазаар авах ялыг бүх тохиолдолд, гэмт хэргийн мөн чанар, гэмт хэрэгтний онцлог шинж, хоригдлыг цаазаар авах арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Цаазаар авах ял нь амьд явах эрхийг зөрчдөг ба хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл мөн.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670008 дахь зочин боллоо.