ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ТАЙЛАН 2013: ДҮРВЭГСЭД БА ЦАГААЧДАД ДЭЛХИЙ ЕРТӨНЦ АМЬДРАХАД УЛАМ АЮУЛТАЙ БОЛСООР БАЙНА

Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын талаар Эмнести Интернэшнлээс жил бүр тайлан гаргадаг. 2013 оны тайландаа “Хүний эрхийг хамгаалах талаар дэлхий нийт дорвитой ажил хийхгүй байгаагаас дүрвэгсэд, цагаачдын хувьд эх дэлхий амьдрахад улам аюултай газар болсон” гэж мэдэгдлээ.

2012 онд дэлхийн олон оронд, Хойд Солонгосоос авахуулаад Мали, Судан, Ардчилсан Конго Улс, Сири зэрэг улсын иргэд аюулгүй газар хайж, орон гэрээ орхин дүрвэжээ. Үүний эсрэг авах олон улсын хариу арга хэмжээнд хүний эрх бол “дотоодын асуудал” гэсэн шалтгаар хаалт тавьсаар байна.

Орогнол эрсэн дүрвэгчид болон амжиргаагаа сайжруулах гэсэн цагаачдыг ихэнхи улс оронд гадуурхсан байдлаар хүлээн авч, эрхийг нь ноцтойгоор зөрчдөг. Илгээгч болон хүлээн авагч улсын аль аль нь дэлхийн 214 сая цагаачдын ихэнхийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байна.

“Хямрал мөргөлдөөн үүсэхээс үр дүнтэй сэргийлж чадахгүй байгаа нь дэлхий даяар гадуурхагдсан бүлэг хүмүүсийг бий болгож, хямрал мөргөлдөөний улмаас дүрвэж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалж чадахгүй байна. Маш олон засгийн газар цагаачдад хяналт тавих нэрийн дор хил хязгаарыг сахин хамгаалах хууль ёсны арга хэмжээнээс давсан алхам хийж, хүний эрхийг хөсөрдүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь зөвхөн хямрал мөргөлдөөнөөс дүрвэгсдэд төдийгүй бусад хүмүүст ч нэгэн адил сөргөөр нөлөөлдөг. Цагаачдыг мөлжих боломж олгосон цагаачлалын эсрэг бодлогын улмаас олон сая цагаачид албадан хөдөлмөр, бэлгийн хүчирхийлэл зэрэг хүний эрхийн зөрчлийн золиос болж байна. Ихэнх тохиолдолд засгийн газар дотоодын хүндрэлтэй байдлаа дүрвэгсэд, цагаачдад тохох гэсэн популист уриа лоозонгоор энэ байдал улам даамжирдаг” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти мэдэгдэв.

Эмнести Интернэшнл дор хаяж 101 оронд хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж, 112 оронд эрүүдэн шүүж, зүй бусаар харьцсан тохиолдлыг бүртгэжээ.

Африк тив даяарх хүний эрхийн талаарх ноцтой зөрчил нь бүс нутгийн болон олон улсын хүний эрхийг хамгаалах механизм хичнээн сул дорой байгааг харууллаа.

Америк тивийн хувьд Аргентин, Бразил, Гватемала, Уругвай улсад хүний эрх зөрчсөн өмнөх үеийн хэргийг мөрдөн шалгаж, ял оноох талаар чухал ахиц гарлаа.

Ази, Номхон далайн бүс нутагт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хяхан хавчсаар байгаа бөгөөд Камбож, Шри Ланка, Мальдив улсууд төрийн хүчирхийлэл хэрэглэсэн бол Афганистан, Мьяанмар, Пакистан, Тайланд улсад зэвсэгт мөргөлдөөний улмаас олон арван мянган хүний амь үрэгдлээ.

Европ, Төв Азийн бүс нутгийн хувьд АНУ-ын тэргүүлсэн хууль бусаар хоригдол шилжүүлсэн асуудалд буруутнуудад хүлээлгэх хариуцлага бүрхэг, Балканд 1990-ээд оны дайны гэмт хэргийн хохирогчдын шударга үнэнийг олох магадлал буурч байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад авторитар дэглэм хүчээ бэхжүүлж байгаа энэ үед Гүржийн сонгууль эрх мэдлийг ардчилсан зарчмаар шилжүүлсэн ховор тохиолдол болсон юм.
Ойрх Дорнод, Хойд Африкийн авторитар удирдагчдаа зайлуулсан улс орнуудад иргэний нийгмийн нөхцөл бололцоо өргөжин тэлж байгаа боловч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шашны болон ёс суртахууны үндэслэлээр хязгаарлах сөрөг хандлага ч гарч байна. 11-р сард Израйль-Газын хямрал ахин даамжирсан.

Гамби улсад сүүлийн 30 жилд анх удаа, Японд сүүлийн 15 жилд анх удаа эмэгтэй хүнийг цаазаар аваачсан зэрэг ухралт гарсан хэдий ч дэлхий даяар цаазаар авах ялыг хэрэглэх явдал буурсаар байна.
Монгол улсын тухайд дараахь асуудлыг онцолжээ. Үүнд:
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт(ИУТЭОУП)-ын Хоёрдугаар Нэмэлт Протоколд нэгдэн орсноор цаазаар авах ялыг халахад нэг алхам дөхөж очсон. Олон улсын шударга шүүхийн хэм хэмжээнд үл нийцсэн шүүх ажиллагаа нийтлэг болсон. Зохих хууль эрх зүйн хамгаалалт дутмаг байгаа нь Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдыг албадан нүүлгэхэд хүргэжээ. 2002 онд нэгдэн орсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол улс өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа зэрэг асуудлыг тусгасан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭИ-ийн Хэвлэлийн Албатай + 44 (0) 20 7413 5566 утсаар холбогдох буюу press@amnesty.org хаягаар хандах, aimncc@magicnet.mn ; 319901 утсаар холбогдож авана уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 578729 дахь зочин боллоо.