ЦААЗААР АВАХ ЯЛ 2012: ТООН ҮЗҮҮЛЭЛТ

Дэлхий нийтэд

2012 онд цаазаар авах ялыг өөрчилсөн болон, өршөөл үзүүлсэн 27 улс байгаа нь 2011 онд 33 байснаас буурсан үзүүлэлттэй байна.

2012 онд 58 улсад 1,722 хүнд цаазаар авах ял оногдуулсан бол 2011 онд 63 улс орон 1,923 хүнд энэ ялыг оногдуулж байжээ.

2012 оны сүүлчээр нийтдээ 23 286 хүн цаазаар авахуулах ялтай байв.

2012 онд наад зах нь 21 улс 682 цаазаар авах ялыг гүйцэтгэсэн нь өмнөх оныхтой бараг адил байсан хэдий ч 10 жилийн өмнөх (2003 онд 28 улс цаазаар авах ял гүйцэтгэж байсан)-тэй харьцуулахад буурсан үзүүлэлт харагдаж байна. Дийлэнх гүйцэтгэлийг Хятад, Иран, Ирак, Саудын Араб, АНУ, Йемен улс явуулжээ.

Хятад бусад улс орны нийлбэр дүнгээс илүү тооны хүмүүсийг цаазалсан хэвээр байгаа ба тоо баримтыг нууцалсаар байгаа нь нарийвчилсан бодит тоог тогтооход бэрхшээлтэй байлаа. Тиймээс дээрх 682 гэсэн тоо нь Хятад улсын тоон үзүүлэлтийг оруулаагүй болно.

Иракт 129 цаазаар авах ялыг гүйцэтгэж, өмнөх оныхоос хоёр дахин олон хүмүүсийг цаазалжээ.

Дэлхийн улс орны гуравны хоёроос илүү буюу 140 улс цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халжээ.

Арванхоёрдугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн цаазаар авах ялын хэрэглээнд мораториум тогтоох тухай дөрөвдүгээр тогтоолыг 111 гишүүн улс дэмжив.

Цаазаар авах ял гүйцэтгэлгүй олон жил болсон хэд хэдэн улс 2012 онд гүйцэтгэл явуулжээ. Тухайлбал Пакистан дөрөв, Энэтхэг найм, Гамби 30 орчим жилийн дараа дахин цаазаар авах ял гүйцэтгэжээ.

Цаазаар авах ялыг гүйцэтгэхэд толгойг нь цавчих, дүүжлэх, үхлийн тариа тарих, буудах аргыг хэрэглэжээ.

Йемен улс олон улсын хуулийг зөрчин насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хоёр хүний цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.

Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа дийлэнх улс орнуудын шүүх ажиллагаа олон улсын шударга шүүх ажиллагааны хэм хэмжээнд нийцэхгүй байна. Афганистан, Беларусь, Хятад, Иран, Ирак, Хойд Солонгос, Саудын Араб, Тайван зэрэг улсад эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааны улмаас хүчээр хэрэг хүлээлгэж байна.

Беларусь болон Япон улсад цаазаар авах ялыг гүйцэтгэх тухай өмнө нь ялтан, гэр бүл, өмгөөлөгчид нь мэдэгдэхгүй байх, Беларусь болон Ботсванд цогцсыг гэр бүлд нь оршуулуулахаар өгдөггүй байна.

Иран, Хойд Солонгос, Саудын Араб, Сомалид олон нийтийн өмнө гүйцэтгэл явуулжээ.

Олон улсын хуулинд заасан “онц ноцтой гэмт хэрэг”-т хамаарахгүй тухайлбал “гэр бүлээс гадуур харьцаанд орох”, “бандидах”(Иран ), “бурхныг хараах”(Пакистан), эдийн засгийн гэмт хэрэг(Хятад), хүчин(Саудын Араб) болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдэд цаазаар авах ялыг хэрэглэсээр байна.

АФРИК

Африкийн Өмнөд хэсэгт таван улс цаазаар авах ялын гүйцэтгэл явуулж 40 хүнийг цаазалжээ.

Наймдугаар сард Гамби улс нэг өдрийн дотор есөн хүнийг цаазлав.

2012 онд Судан 199 хүнд цаазаар авах ял оногдуулж, 19 хүнийг цаазалжээ.

Долоодугаар сарын 5-нд Бенин улс цаазаар авах ялыг халах тухай НҮБ-ын гэрээнд нэгдэн орж, Мадагаскар тус гэрээнд есдүгээр сарын 24-нд гарын үсэг зуржээ.

Гана улс шинэ Үндсэн хуульдаа цаазаар авах ялыг халах тухай зөвлөмжийг хүлээн авчээ.

Буркина Фасо, Малави, Сьерра Леон улс цаазаар авах ял хэрэглээгүй ба дөрөвдүгээр сард гарсан өршөөлийн хуулийн дараа Сьерра Леон бүх цаазаар авах ялыг өөрчилжээ.

АМЕРИК

АНУ нь бүс нутагтаа цаазаар авах ял гүйцэтгэсэн цорын ганц улс хэвээр байлаа. 2012 онд 43 гүйцэтгэл явуулсан нь өмнөх оныхтой адил байсан боловч 2011 онд 13 улс цаазаар авах ял гүйцэтгэсэн бол 2012 онд ес болж буурчээ. Дөрөвдүгээр сард Коннектикут нь цаазаар авах ялыг халсан 17 дахь муж болжээ.

Барбадос, Гайана, Тринадад ба Тобага улсад нийт 12 хүнд цаазаар авах ял оногдуулсныг эс тооцвол Төв ба Өмнөд Америк, Кариббын тэнгисийн орнууд цаазаар авах ялгүй бүс нутаг байв.

2012 онд Гватемала улсын Дээд Шүүхээс цаазаар авахуулах ялтай бүх хоригдлын ялыг хянаж үзээд 53 ялыг өөрчилжээ.

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГ

Тус бүс нутгийн найман улсад 38 цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Энэ нь мянга мянгаар гүйцэтгэж байгаа Хятад улсын тоо баримтыг оруулаагүй юм.

Энэтхэг улс найман жил завсарласны эцэст арваннэгдүгээр сард 2008 оны Мумбайн халдлагад оролцсон хэргээр цаазаар авах ял шийтгүүлсэн хэрэгтний ялыг гүйцэтгэжээ.

Пакистан дөрвөн жилийн дараа анх удаа дахин гүйцэтгэл явуулж, Афганистан, Япон нь 17 ба 18 сар завсарласны эцэст гүйцэтгэлийг сэргээжээ.

Вьетнам цаазаар авах ял гүйцэтгээгүй ба, Сингапур цаазаар авах ялд мораториум зарлах асуудлыг судалж, хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцжээ.

Монгол улс НҮБ-ын цаазаар авах ялыг халах тухай гэрээнд гуравдугаар сарын 13-нд нэгдэн оржээ.

ЕВРОП БА ТӨВ АЗИ

Беларусь бүс нутагтаа цаазаар авах ялыг гүйцэтгэж байгаа ганц улс хэвээр байж, гүйцэтгэлийг нууцалж байна. 2012 онд наад зах нь гурван хүнийг цаазалжээ.

Латви 2012 оны нэгдүгээр сарын 1-нд цаазаар авах ялыг бүрэн халсан 97 дахь улс болов.

ОЙРХ ДОРНОД БА ХОЙД АФРИК

Наад зах нь 557 цаазаар авах ялыг тус бүс нутгийн зургаан улс хэрэгжүүлжээ. Иран, Ирак, Саудын Араб, Йемен улс нийт цаазаар авах ялын 99 орчим хувийг гүйцэтгэжээ.

Египет, Сирид цаазаар авах ял гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байлаа.

Ирак 129 цаазаар авах ялыг гүйцэтгэж, өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өсчээ.

Тунис Үндсэн хуулийн төсөлдөө цаазаар авах ялыг хасахаар тусгаагүй хэдий ч 125 хүний цаазаар авахуулах ялыг өөрчилжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Эмнести Интернэшнлийн төв оффистой холбогдон авна уу:

+44 207 413 55 66 press@amnesty.org @amnestypress
International Secretariat, Amnesty International, 1 Easton St., London WC1X 0DW, UK
www.amnesty.org

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538707 дахь зочин боллоо.