ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ КАМПАНИТ АЖИЛ ЗӨРЧИЛ, ХҮЧИРХИЙЛЭЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙНА

Эрх мэдэлтнүүдийг шүүмжилсэн иргэд мөрдөн шалгагдаж, ял шийтгэл эдлэх нь олширлоо хэмээн хүний эрхийг хамгаалах дэлхийн хамгийн том кампанит ажлаа эхлүүлэхдээ Эмнести Интернэшнл мэдэгдлээ.

Жил бүр зохион байгуулдаг “Эрхийнхээ төлөө бичицгээе” кампанит ажлын хүрээнд энэ оны 12-р сарын 4-нөөс 17-ны хооронд тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон хүмүүсийг суллахыг уриалж, эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг хамгаалах, хүний эрхийн зөрчлүүдийг таслан зогсоохыг шаардсан захидал, цахим уриалга, мэссэж, факс, жиргээг улс орнуудын засгийн газруудад дэлхийн өнцөг булан бүрээс Эмнести Интернэшнлийн олон мянган гишүүд, дэмжигч, хүний эрхийн идэвхтэнүүд илгээж байна.

Эрхийнхээ төлөө бичицгээе үйл ажиллагаа олон улс орны хүмүүст нэгдэх боломж олгодог. Олон мянган хүн хамтдаа хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөснөөр хүний эрхийн зөрчил хүчирхийлэл үйлдэгчдийг дэлхий нийт ажиглаж байгааг сануулж, зөрчлийг таслан зогсооход үр нөлөө гаргадаг.

2014 онд энэ кампанит ажлын цар хүрээ өргөжиж, 200 гаруй улс орон, газар нутагт өрнөж, хүний эрхийн зөрчлийн золиос болсон хохирогчдын төлөө 3,245,565 захидал, цахим шуудан, зурвас илгээсэн. Бидний бичсэн захидал уриалга, мэссэж, твиттер жиргээ эрүүдэн шүүгдэж, цаазаар авах ял сонссон Нигерийн Мосес Акатугба, Камбожийн орон байртай байх эрхийн төлөө тэмцэгч Йорм Бофа, Мьянмарын орон нутгийн манлайлагч Доктор Тун Аун, Оросын эсэргүүцлээ илэрхийлэгч Владимир Акименков нарыг суллуулж чадсан юм.

2015 оны Эрхийнхээ төлөө бичицгээе кампанит ажил тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шүүхээр орж, ял сонссон Узбекистаны сэтгүүлч Мухаммад Бекзанов, Малайзын улс төрийн шог зураач Зулкифли Анвар Улхак буюу “Зунар”, Мьянмарын оюутан Фио Фио Аун, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын идэвхтэн тэмцэгч Ив Маквамбала, Фред Баума, Саудын Арабын хуульч Валид Абу аль-Хаир болон бусад эрх нь зөрчигдсөн нийт 12 хүний төлөө захидал уриалгын аян өрнүүлэхээс гадна хүн бүрт эрхийнхээ төлөө захидал бичихийг уриалж байна.

Олон улсын хүний эрхийн өдрөөр Монгол улсын хүний эрхийн төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж, хүний эрхийг хүн бүрт уриан дор хүний эрхийг сурталчилан таниулах, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулж, энэ үеэр Монголын Эмнести Интернэшнл Эрхийнхээ төлөө бичицгээе аяны хүрээнд эрх нь зөрчигдсөн хүмүүст эв санааны нэгдлээ илэрхийлж, гарын үсэг цуглуулна.

Аль ч цаг үеэс илүү өнөөдөр бид өөрт учрах эрсдэлийг үл харгалзан хүний эрхийн төлөө тэмцэгч чин зоригт хүмүүстэй эв санаагаараа нэгдэн зогсох цаг иржээ. Эрхийнхээ төлөө бичицгээе кампанит ажилд бидэнтэй хамт нэгдээрэй.

www.amnesty.mn ;   http://writeforrights2015.amnesty.mn

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538704 дахь зочин боллоо.