ДЭЛХИЙ НИЙТ ШУДАРГА ЁСЫГ ХҮСЧ БАЙНА

WIRE: Эмнести Интернэшнл Олон Улсын Шударга Ёсны Төвийн тэргүүн Стефани Барборын хамтаар Олон Улсын Эрүүгийн Шүүхийн үйл ажиллагааг хөшигний цаанаас ажигласан юм.

Олон Улсын Шударга Ёсны Төв ямар үйл ажиллагаа явуулдаг, энэ байгууллага яагаад чухал шаардлагатай болсон талаар танилцуулбал?
Олон Улсын Шударга Ёсны Төвийг 2012 онд Недерландын Эмнести Интернэшнл хамтран байгуулсан. Бид "энх тайван, шударга ёсны хот" гэж ярьдаг Гаага хотод Олон Улсын Эрүүгийн Шүүх байрладаг. Хүмүүс энэ байгууллагыг дайны гэмт хэргийг шүүх үйл ажиллагаагаар нь мэддэг. Олон улсын түвшинд шударга ёсыг хангах хамгийн чухал газар үйл ажиллагаа явуулдаг болохоор манай төв том үүрэг хүлээсэн. Бид Олон Улсын Эрүүгийн Шүүхийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, шударга ёсыг тогтоох ажлыг үр дүнтэй явуулахын төлөө ажилладаг.

Таны ажлын өдөр яаж өнгөрдөг вэ?
Би Эмнести Интернэшнлийн Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ажиглагчийн статустай. Маш чухал ажил. Хууль зүйн талаасаа ч тэр. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч бидний үгийг анхаарч сонсдог. Одоохондоо би ганцаараа ажиллаж байгаа ч Эмнести Интернэшнлийн хуулийн мэргэжилтнүүдээс байнга туслалцаа авдаг. Сайн дурынхан, бусад байгууллагаас томилогдож ирсэн мэргэжилтнүүд ч надад маш их тусалдаг. Өдөр болгон өөр өөр. 9-р сарын нэг өдөр би Кенийн Дэд ерөнхийлөгчийн шүүх ажиллагаанд ажиглагчаар оролцсон. Үүнтэй холбогдуулж ТББ-ууд Кени улсын хэвлэл мэдээллийнхэн хамтарсан ажилд оролцсон. Бид хэвлэлийн бага хурал хийж хохирогчид шударга ёсыг шаардаж байгааг олон нийтэд хүргэсэн. Мөн ОУЭШ-ийн санхүүгийн хороотой лобби үйл ажиллагаа явуулж цаашдын мөрдөн байцаалтын ажлын санхүүжилтийг хангалттай олгох талаар ажилласан.

Ажиллаж эхэлснээс хойших хамгийн том үйл явдлыг дурсвал?
2013 оны 7-р сард Африкийн Холбоо ОУЭШ-ийн эсрэг улс төрийн хүчтэй үйл ажиллагаа эхлүүлсэн. Тэд Кенийн удирдагчдын шүүх хурлыг зогсоохыг хүсч, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шүүх хурлыг хойшлуулахаар лоббидож байсан. Мөн эрх барьж буй хүмүүсийн хэрэгт хяналт тавьж шүүхэд дуудах ОУЭШ-ийн эрхийг хасахыг хүсэж байсан. Одоогоор хориглосон.

Африкийн Холбооны эсэргүүцэл ОУЭШ-ийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлсэн бэ? Төв үүнд ямар байр суурь баримталж байсан бэ?
Африкийн Холбооны алхмууд ОУЭШ-ийн үйл ажиллагааг хязгаарлаж, хохирогчдын шаардлагыг бүдгэрүүлэх аюулыг даллаж байсан. Эмнести Интернэшнл бусад байгууллагуудтай хамтран тэмцэж ОУЭШ-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардсан. Хохирогчидтой холбоо тогтоож шударга ёсны талд хатуу зогссон. Мөн бид ОУЭШ-д өөрсдийн үүргийг сахин биелүүлж, гэмт хэрэгтнүүд шийтгэлгүй өнгөрч байгааг эцэс болгохыг уриалсан юм.
Бид бусад ТББ-уудтай хамтарч ОУЭШ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэсэн улс төрийн үйл ажиллагааны эсрэг тэмцэл хийж 11-р сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Африкийн Холбооноос гаргасан Кенийн удирдагчдын шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг санал хураалтын дүнд хэрэгсэхгүй болоход нөлөөлсөн, гэсэн ч аюул бүрэн арилаагүй. ОУЭШ-ийн үйл ажиллагааг хязгаарлах хүсэлтэй хүмүүс цөөнгүй бий. Эмнести Интернэшнл болон бусад байгууллагуудын хүчтэй шаардлагын дүнд улс орнууд Ромын тунхаглал болон ОУЭШ-ийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тал дээр гуйвалтгүй зогсоно гэдэгт би итгэж байгаа.

Таны хамгийн том ялалт?
1998 онд Ромын Тунхаглалыг хэлэлцэж эхлэхэд Эмнести Интернэшнл хохирогчдыг шүүх ажиллагааны үеэр өмгөөлөгч оролцох боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж биелүүлсэн. ОУЭШ-ийн шийдвэрлэсэн эхний хэргүүдийг судлаж үзээд хохирогчдыг оролцуулах тал дээр ноцтой дутагдал гарсан. Тэгээд бид REDRESS ТББ-тай хамтран байдлыг залруулахаар хараат бус шинжээчдийг ажиллуулах хүсэлт гаргахад 2013 оны 6-р сард бидний саналыг хүлээж аван хараат бус шинжээчид ОУЭШ-ийн зүгээс хохирогчдыг оролцуулах тал дээр баримталж ажиллах 7 зарчмыг батласан нь хохирогчдын эрхийг хамгаалах ажилд том алхам болсон гэж үзэж байна.
Мөн хохирогчдыг шүүх хуралд оролцуулахад гарах зардлыг шийдвэрлэж чадсан.

Цаашид ОУЭШ ямар асуудлуудыг анхаарч ажиллах шаардлагатай байна вэ?
ОУЭШ бэлгийн хүчирхийллийн хэргийг авч хэлэлцсэн удаагүй. ОУЭШ-ээс 2014 оны 2-р сард биднийг бэлгийн болон хүйсийн шинжтэй гэмт хэргийн талаар цаашид ямар бодлого баримтлах талаар саналаа дэвшүүлэхийг урьсан. Бидэнд ОУЭШ маш ойр хамтрах боломж гарч ирж байна. Мөрдөн байцаалтын нууцыг хадгалах шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ Эмнести Интернэшнл ОУЭШ-ийн шударга ёсыг тогтоох ажилд хамгийн том нөлөө үзүүлж чадна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 560602 дахь зочин боллоо.