“ЭРХЭЭ МЭДЬЕ” СЭДЭВТ НИЙСЛЭЛИЙН ЕБС-ЫН АХЛАХ АНГИЙНХНЫ ДУНД ЗОХИОГДОХ ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН

Зорилго:

Хүний эрхийн тухай үндсэн үзэл баримтлалыг тунхаглах түүгээр дамжуулан хүний эрхийн мэдээлэл боловсролыг олгож залуучуудын үзэл бодлоо хуваалцах мэдээлэл солилцох замаар хөгжих боломжийг олгох, мөн түүнчилэн  хүний эрхэд ээлтэй сургуулийн үзэл санааг түг:эн дэлгэрүүлэх, хамрах хүрээг өргөтгөхөд хөтөлбөрийн зорилго оршино. Мөн өсвөр үеийнхний  бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх,  сурагчдын хамтын  ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх зорилготой.

Хамрах хүрээ

Мэтгэлцээнд оролцох сургууль нь хүний эрхэд ээлтэй сургууль болохыг дэмжигч сургууль байх болно.

Тэмцээн үргэлжлэх  хугацаа:

2012 оны 11 дүгээр сарын 05-наас  12 сарын 05 хүртэл
 
Тэмцээн болох хугацаа: 
12 сарын 05-нд  09: 00 цагт

Хаана: Багшийн хөгжлийн ордон. 2-р давхар. Хурлын заàл

Тэмцээний журам:

-       Мэтгэлцээний тэмцээн нь Парламентийн мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана.

-       Мэтгэлцэгч багууд өөрийн багийн уриа таних тэмдэг багийн нэртэй байна.

-       Багууд нь бүртгүүлэхдээ сурагчдын CV бичиж авчирна.

-       Мэтгэлцэгч багууд харилцан бие биендээ хүндэтгэлтэй хандана

-       Багууд мэтгэлцээний өмнөх сургалтанд заавал хамрагдсан байна

-       Хүний эрхийн боловсролын талаар мэдээлэлтэй байх шаардлагатай

-       Өөрийн багийг хөгжөөн дэмжигчидтэй ирнэ

-       Оролцох багийн зардлыг тухайн сургууль өөрөө хариуцàна.

Тэмцээнд бүртгүүлэх хугацаа:

11 сарын 05-наас  11 сарын 12-ны өдрийг  хүртэл бүртгэнэ.

Тэмцээний шагнал урамшуулал
1-р байр медал 100.000 төгрөгний мөнгөн шагнал /Нетбүүк/
2-р байр медал 80.000 төгрөгний мөнгөн шагнал /Дижитал зургийн аппарат/
3-р байр Медал 50.000 төгрөгний  шагнал /Принтер/

Мэтгэлцээний сэдвүүд 

Мэтгэлцээний сэдвүүдийг ерөнхийлвөл:

  • Хувь хүний эрхийг улсын аюулгүй байдлаас дээгүүр үнэлэх нь зөв үү?
  • Хүйсийн ялгааг хүлээн зөвшөөрөх нь хүйсийн тэгш байдлыг хангах арга зам уу?  
  • Заавал хаах цэргийн алба нь зөв зүйтэй юү? 
  • Байгаль орчныг хамгаалах асуудал нь эдийн засгийн хөгжлийн асуудлаас илүү чухал уу?
  • Нийгэм ядуучуудаа халамжлах үүрэгтэй юү?
  • Хэвлэл мэдээллийг төрөөс хянах нь зүйтэй юу?                                                                      
  • Хүний гений инженерчлэл ёс суртахуунгүй юу?             
  • Цаазаар авах ял нь гэмт хэрэг үү?
  • Хувь хүний эрхийг нийгмийн эрх ашгаас дээгүүр тавих нь зөв.
  • Хүний эрхийг дээдлэх үзэл нь хөгжлийн хамгийн зөв зам мөн үү?
  • Гадаадад ял эдэлж буй монголчуудыг нутагт нь авчиран ял эдлүүлэх нь зөв үү?
  • Хүний эрхийг зөрчсөн барилгын компаниудад төрөөс шахалт үзүүлэх нь зүйтэй
  • Бизнест хүний эрх хамаагүй.
  • Иргэдэд галт зэвсэг ашиглахыг хуулиар баталгаажуулах нь зөв үү?
  • Авто машины зогсоол хийхийн тулд нийтийн эзэмшлийн зай талбай, тухайлбал хүүхдийн тоглоомын талбайгаас газар ашиглах нь зөв
  • Замын түгжрэлийг арилгахын тулд дугаарын хязгаарлалт хийх нь буруу
  • Сурагчдын кредит тогтолцоо монголчуудын сурах арга барилд муу нөлөөтэй.
  • Хүний эрхийг таниулахын тулд бүх ард түмний хөдөлгөөн бус цөөнхийн манлайлал чухал
  • Эдийн засгийн өсөлт ядуурлаас гарах арга зам мөн үү
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 652921 дахь зочин боллоо.