ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛЭЭС ХЯТАД УЛСЫГ НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД БАЙХЫГ ШААРДЛАА

Эмнести Интернэшнл байгууллагаас жил бүр улс орнуудын цаазаар авах ялын талаарх тоо баримтыг эмхтгэн тайлан гаргадаг юм. 2009 оны тоо баримтууд нь цаазаар авах ялыг халах чиг хандлага руу дэлхий нийт явж байгааг харуулж байна. Бурунди, Того улсууд нь цаазаар авах ялыг бүх хэргүүдэд халснаар ялын дээд хэмжээг хуулиасаа бүрмөсөн авч хаясан улс орны тоог  95 хүргэлээ.

Цаазаар авах ял ба гүйцэтгэл 2009 судалгааны тайланд 56 улс оронд багаар тооцоход 2001 хүнд цаазаар авах ял оноож, 18 улсад багаар тооцоход 714 хүнийг цаазласан тухай тоо баримт оржээ.

Үүнд цаазаар авах ялын талаарх мэдээллийг нууцалж байгаа Хятад улсад мянга мянгаар нь гүйцэтгэсээр байгаа тоо баримт ороогүй юм.

Цаазаар авах ялын талаарх 2009 оны дэлхийн тоймыг бэлтгэн гаргасан Эмнести Интернэшнл байгууллага нь Хятадын эрх баригч нарт хандан хичнээн хүнд цаазын ял оноож, хичнээн цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухайгаа олон нийтэд мэдээлэхийг  шаардлаа.

“Цаазаар авах ял нь хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг гутаан доромжилсон хэрэг мөн. Хятадын эрх баригчид цаазаар авах ялыг гүйцэтгэх нь цөөрсөөр байгаа хэмээн мэдэгдэж байгаа. Хэрэв үнэхээр тийм бол тэд яагаад дэлхий нийтэд хичнээн хүнийг цаазаар авснаа хэлэхгүй байна вэ?” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Клаудио Кордоне хэлжээ.

Цаазаар авах ялыг хамгийн их хэрэглэдэг Хятад улсын араас Иран багаар тооцоход 388, Ирак 120, Саудын Араб 69, АНУ 52 хүнийг цаазаар авчээ. 

Эмнести Интернэшнлийн тайланд дурдсанаар өнгөрсөн жил Хятад, Иран, Суданд улс төрийн зорилгоор, эсэргүүцлийг дарах зэрэгт цаазаар авах ялыг өргөнөөр хэрэглэсэн нь харагдаж байна.

Тухайлбал Иранд цаазаар авах ялын гүйцэтгэл 6 дугаар сарын 12-ны Ерөнхийлөгчийн сонгууль, Махмуд Ахмадинижадыг 2 дахь удаагаа Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон 8 сарын 5-ны өдрүүдийн хооронд огцом өсч 112 хүнийг цаазласан байна.

2009 онд цаазаар авах ялыг шударга бус шүүх ажиллагааны үр дүн болон ядуус, үндэсний цөөнх, арьс, үндэс, шашны бүлэглэлийн гишүүдэд ялгаварлан гадуурхаж оноосон тухай тайланд мөн дурджээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх хэвлэлийн бага хурал 2010 оны 4 дүгээр сарын 15-ны 13.00 цагт Монгол Ньюсын байран дахь Хэвлэлийн бага хурлын танхимд болох тул та бүхэн хүрэлцэн ирнэ үү. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598146 дахь зочин боллоо.