АМЬДРАЛЫН ТӨЛӨӨХ ХОТУУДАД НЭГДЭХ ЭСЭХИЙГ УЛААНБААТАР ХОТЫН УДИРДЛАГУУД ШИЙДЭХ Л ҮЛДЛЭЭ

2002 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 30-ныг олон улс оронд Амьдралын Төлөөх Хотууд-Цаазаар Авах Ялын Эсрэг Хотуудын Дэлхийн Өдөр болгон тэмдэглэсээр иржээ.

Тухайн өдөр дэлхийн олон нийслэл хотууд өөрийн хамгийн чухал түүхэн дурсгалт газрыг энэхүү үйлсийн бэлгэ тэмдэг болгон зарладаг бөгөөд бүтэн жилийн турш тэдгээр хөшөө, дурсгалт байшин барилгыг гэрэлтүүлж, олон нийтийг уриалан дууддаг. Энэ өдөр орон нутгийн засаг захиргаа, иргэд, төр олон нийтийн зүтгэлтнүүд хурал цуглаан, концерт, хэвлэл мэдээллийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, олон нийтийг өргөнөөр оролцуулдаг аж.

2012 оны 11-р сарын 30-нд 89 орны Парис, Мадрид, Берлин, Оттава, Лондон, Амстердам, Бишкек, Сөүл, Улаанбаатар зэрэг 70 гаруй нийслэл, нийт 1600 гаруй хотууд “Амьдралын төлөөх хотууд” өдрийг тэмдэглэж, Ромд Коллисей, Мадридад Плаза де Санта Ана зэрэг түүхэн дурсгалт газруудыг гэрэлтүүлж, цаазаар авах ялын эсрэг нэгдэн, соёл иргэншлийн төлөөх тэмцэлд хувь нэмрээ оруулсаар байна.

МЭ 80 онд барьж дууссан Ромын эзэнт гүрний уран барилга, инженерийн хамгийн том байгууламж Коллизей нь 70 мянга орчим үзэгчийн суудалтай, мэсчин боолууд, амьтдын тулааны талбар байснаас гадна, энд цаазаар авах ялыг олон нийтийн өмнө гүйцэтгэдэг байжээ. Сант Эжидио (www.santegidio.org) нийгэмлэгээс Тосканы Их Гүнт улсад 1786 онд хамгийн анх цаазаар авах ялыг албан ёсоор халах шийдвэр гаргасан өдөр буюу 11-р сарын 30-ны өдрийг “Амьдралын төлөөх хотууд”-ын өдөр болгон тэмдэглэхээр санаачилж, Коллизейг энэ өдрийн бэлгэ тэмдэг болгон зарласан юм.

Монгол улс 2010 онд цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн ба энэ санаачилгыг нь дэмжин мөн оны 11-р сарын 30-нд Улаанбаатар хот “Амьдралын төлөөх хотууд” дэлхийн өдөрт анх удаагаа нэгдэж, Улс Төрийн Хэлмэгдэгсэдийн хөшөө болон Хэлмэгдэгсэдийн музейг гэрэлтүүлсэн билээ.

Энэ тэмдэглэлт өдрийг Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Нээлттэй нийгэм хүрээлэнгийн дэмжлэгээр Улаанбаатар хотын захирагчийн алба, Амьд явах эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэг, Монгол Францын төв, МУИС-ийн НШУС, Улс төрийн хэлмэгдэгсэдийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран кино хэлэлцүүлэг, лекц, уулзалт зохион байгуулж, хэлмэгдэгсэдийн музейг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн юм.

Энэ жил дэлхийн хотуудын өдөрт нийслэл хот нэгдэж байгаагаа баталгаажуулж, аль нэгэн хөшөө дурсгалыг сонгон гэрэлтүүлэх эсэхийг Улаанбаатар хотын удирдлагууд шийдэх л үлдлээ.

1970-аад оны дунд үед 20 хүрэхгүй орон цаазаар авах ялыг халж байсан бол өнөөдөр дэлхийн 141 улс уг ялыг хуулиар хориглосон (103 орон) буюу хууль тогтоомжид нь хэвээр байгаа ч де факто хэрэглэхээ болиод байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 633682 дахь зочин боллоо.