УЛААНБААТАР ХОТ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨХ ХОТУУД ДЭЛХИЙН ӨДРИЙГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2002 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 30-ныг олон улс оронд Амьдралын Төлөөх Хотууд-Цаазаар Авах Ялын Эсрэг Хотуудын Дэлхийн Өдөр болгон тэмдэглэсээр иржээ.

2010 оны 1-р сард Монгол улсын ерөнхийлөгч цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн ба энэ санаачилгыг дэмжин мөн оны 11-р сарын 30-нд Улаанбаатар хот амьд явах эрхийг хүндэтгэн сахиж байгаагаа илэрхийлж “Амьдралын төлөөх хотууд” дэлхийн өдөрт анх удаагаа нэгдсэн юм.

2012 оны 11-р сарын 30-ны энэ өдөр Улс төрийн Хэлмэгдэгсэдийн хөшөө болон Хэлмэгдэгсэдийн музейг гэрэлтүүлэн хотын өнгө төрхийг чимж Улаанбаатар хот дахин цаазаар авах ялын эсрэг дэлхийн хотуудтай нэгдэж байна.

Энэ өдөр Монголын Эмнести Интернэшнл байгууллага

  1. -Улаанбаатар хотын захирагчийн албатай хамтран Хэлмэгдэгсэдийн хөшөөг гэрэлтүүлэх
  2. -Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн музейтэй хамтран тус музейг олон нийтэд нээлттэй өдөр болгон зарлаж, өглөө 10:00 -18:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үзүүлэх, үйл ажиллагааны танилцуулга тараах, захидал уриалгад гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулах
  3. -14:00 цагаас Монгол Францын Соёлын төвтэй хамтран олон нийтэд цаазаар авах ялын асуудлаар кино хэлэлцүүлэг өрнүүлэх
  4. -14:00 цагаас МУИС-ын НШУС-ийн оюутнуудад “Дэвид Гейлийн амьдрал” киногоор мөн хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 

Үндсэн мэдээлэл

Сант Эжидио (www.santegidio.org) нийгэмлэг Тосканы Их Гүнт улсад 1786 онд хамгийн анх удаа цаазаар авах ялыг албан ёсоор халах шийдвэр гаргасан өдөр буюу жил бүрийн 11-р сарын 30-ныг Амьдралын Төлөөх Хотууд-Цаазаар Авах Ялын Эсрэг Хотуудын Дэлхийн Өдөр болгон тэмдэглэх санаачилга гаргасан билээ.

2002 оноос хойш дэлхийн 87 улс орны 1465 хот, түүний дотор 65 нийслэл хот, мөн түүнчлэн цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа олон хот энэхүү арга хэмжээнд нэгдэж, дурсгалт хөшөө, барилга байгууламжийг гэрэлтүүлсээр байна.

Уг өдөр хотууд арга хэмжээний гол цөм болдог бөгөөд орон нутгийн засаг захиргаа, иргэд, төр олон нийтийн зүтгэлтнүүд хурал цуглаан, концерт, хэвлэл мэдээллийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, олон нийтийг өргөнөөр хамруулж, олон улсын үйл ажиллагааны сүлжээ бүрдүүлдэг. Хот бүрт тухайн хотын захиргаа өөрийн хамгийн чухал түүх дурсгалын газрыг энэхүү үйлсийн бэлгэ тэмдэг болгон зарладаг бөгөөд бүтэн жилийн турш тэрхүү бэлгэ тэмдэг нь олон нийтийн зүрх сэтгэлийг уриалан дууддаг. Хотуудын хөдөлгөөний олон улсын бэлгэ тэмдэг нь Ром хотын Колизей бөгөөд хүчирхийллийн бэлгэ тэмдэг байсан тэрхүү барилга тусгай гэрэлтүүлгийн хамтаар цаазаар авах ялыг халах хуулийн тогтолцооны бэлгэ тэмдэг болж, дэлхий даяар ялангуяа залуу үеийнхэнд  иргэний ухамсрыг төлөвшүүлэх олон нийтийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон 1000 гаруй хөшөө дурсгал, талбайнуудыг манлайлан оршдог.

“Амьдралын Төлөөх Хотууд-Цаазаар Авах Ялын Эсрэг Хотууд” кампанит ажилд нэгдэн орсноор соёл иргэншлийн төлөөх тэмцэлд хувь нэмрээ оруулж байгаа хотуудын Хүндэт жагсаалтад хотын нэр ордог юм.   

1970-аад оны дунд үед 20 хүрэхгүй  орон цаазаар авах ялыг халсан байсан бол өнөөдөр дэлхийн 141 улс уг ялыг хуулиар хориглосон (103 орон) буюу хууль тогтоомжид нь хэвээр байгаа ч де факто хэрэглэхээ зогсоожээ.

2007 оны 12-р сарын 18-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблей цаазаар авах ялыг бүх нийтээр түдгэлзүүлэхийг уриалсан түүхэн тогтоол батлан гаргасан билээ. Энэ бол дэлхийн хууль эрх зүйн үзэл баримтлал, чиг хандлагад эргэлт хийсэн явдал байв. НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнхи олонхи анх удаагаа цаазаар авах ялыг халах хийгээд түүнийг бүрмөсөн устгахын төлөө арга замыг хайх нь улс орнуудын дотоодын хууль тогтоомжтой холбоотой өөрчлөлт оруулаад зогсох асуудал бус  харин хүний эрхийг бүх нийтээр хүндэтгэн сахих үйл хэргийг өргөжүүлэхтэй салшгүй холбоотой асуудал болохыг хүлээн зөвшөөрсөн юм. 2008, 2010, 2012 онд мөн адил тогтоолыг хэлэлцэн баталсан ба Монгол улс 2010, 2012 онд дэмжсэн санал өгсөн билээ.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 578728 дахь зочин боллоо.