ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХ ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨН

Эмнecти Интернэшнлийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Салил Шетти

2010 оны 1 дүгээр сарын 14-нд Монгол улс нь цаазаар авах ялын хэрэглээнд мораториум тогтоох хөдөлгөөнд нэгдсэн. Энэ жил тус улс нь тусгаар тогтнолоо сэргээсний зуун жилийн ойгоо тохиолдуулан дараагийн алхамаа авч хэрэгжүүлэн цаазаар авах ялыг халах шаардлагатай юм. Цаазаар авах ялын гүйцэтгэлийг зогсоох тухай зарлан мэдэгдэхдээ Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж шүүхийн аль ч тогтолцоо төрийн нэрийн өмнөөс гэм зэмгүй нэгний амийг хороохгүй байх баталгаа өгч чадахгүй тул цаазаар авах ялыг халах шаардлагатай байгааг дурдсан.    

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт гарсан хүн амины гэмт хэрэгт холбогдогсдод цаазаар авах ял оногдуулсан ба эцсийн шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож цагаатгасан тухай дурдсан байна. Энэ нь дэлхий нийтэд дахин давтагдсаар байгаа хэргийн нэгэн жишээ юм.

АНУ-д Энтони Грэйвст 1994 онд 6 хүний амийг хороосон хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон. 2010 онд түүний хэргийг цагаатгаж сулласан бөгөөд Энтони Грэйвс нь 1973 оноос хойш цаазаар авах ял шийтгэгдээд цагаатгагдсан 138 дахь хүн болсон байна.

Чиан Кү-чингийн хувьд цагаатгал нь дэндүү хожим ирсэн юм. Түүний буруугүй нь тогтоогдож, Тайваний ерөнхийлөгч Ма Инг-жо саяхан түүний гэр бүлийнхнээс уучлал гуйжээ. Чиан Кү-чинийг бага насны охиынг хүчирхийлж, амь насыг нь хороосон хэргээр 1997 онд цаазалсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “гаргаж болохгүй алдаа гэж байдаг. Зөвхөн хаалгыг нь хааж байж зогсоодог алдаа ч бий. Энэ бол цааз.” хэмээн хэлсэн.

Дийлэнх засгийн газрууд цаазаар авах ялыг гүйцэтгэхээ больсон ч зарим улс орон хүчтэй эсэргүүцсээр байна. Эдгээр улс олон нийтийн санаа бодол, гэмт хэргээс сэргийлэх, шашин шүтлэг, соёл уламжлал зэргээр бамбай хийж өөрсдийгөө зөвтгөдөг.

1977 онд Эмнести Интернэшнл цаазаар авах ялыг халах кампанит ажлаа эхэлж байхад дөнгөж 16 улс цаазаар авах ялыг халсан байлаа. Харин өнөөгийн байдлаар тус байгууллагаас гаргасан “Цаазаар авах ял ба гүйцэтгэл 2010” тайланд дурдсанаар ойролцоогоор 100 гаруй улс орон цаазаар авах ялыг бүх хэргүүдэд халж, 139 улс орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халсан байна.

Хэдийгээр Хятад, Кени, Гуяана, Бангладеш зэрэг улсууд цаазаар авах ялыг дэмжиж буй хэдий ч эдгээр орнуудад цаазаар авах ялын хэрэглээг хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэх талаар явуулж буй арга хэмжээнд нааштай үр дүн гарч байна. НҮБ-ын дэлхий нийтээр цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоох тухай тогтоолыг өмнөх жилүүдээс илүү олон улс орнууд дэмжсэн. 2011 онд Иллинойз нь АНУ-д цаазаар авах ялыг халсан 16 дахь муж улс болсон байна.

Гэвч төрийн зөвшөөрлөөр хүний амь насыг бусниулах нь үргэлжилсээр байна. Хятадад мянга мянгаар цаазалж байгааг оролцуулахгүйгээр 2010 онд 22 улс оронд наад зах нь 527 хүнийг цаазалжээ. 2000 гаруй хнүд цаазаар авах ял оноож, ойролцоогоор 18 000 орчим хүн цаазын ялтай байна.

Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа зарим орнууд олон улсын эрх зүйн дагуу энэ ялыг хэрэглэж байгаа хэмээн мэдэгдэж байгаа хэдий ч тэдний ихэнх үйлдэл нь энэхүү шаардлагаа илэрхий зөрчиж байгаа юм.

Цаазаар авах ял оноох, гүйцэтгэх нь гэмт хэргээс хамгаалдаг гэх маргаан бий. Хэдий тийм боловч судалгаанууд цаазаар авах ял нь бусад ял шийтгэлээс илүү үр дүнтэйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг гэх нотолгоог олоогүй байна. 2004 онд АНУ-д цаазаар авах ялыг хэрэглэж байгаа муж улсуудад хүн амины гэмт хэргийн гаралт дунджаар 100 000-д харьцах нь 5,71 байсан бол, энэ ялыг халсан муж улсуудад 100 000-д харьцах нь 4,02 байжээ. Канад улсад цаазаар авах ялыг халсны дараа хүн амины гэмт хэргийн гаралт 44 хувиар буурсан байна. 

Гэмт хэрэг хүчирхийллийг бий болгож байгаа учир шалтгааныг зогсоох цагдаагийн чадавхийг өсгөхөөс эхлээд гэмт хэргээс үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх олон арга хэлбэр бий. Гагцхүү гэмт хэрэгт өгөх хариулт нь хүний амьд явах эрхийг зөрчих ёсгүй юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Аллагыг аллагаар засах аргагүй” хэмээн хэлсэн байдаг. Төрөөс хүйтэн цуст аллагаар хүний амийг авах нь шархыг эдгээхгүй бөгөөд харин зөвхөн нийгмийг харгис хэрцгий болгож байгаа юм.    

Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд онцгойлсон зүйлгүйгээр эсэргүүцдэг. Гэмт хэргийн шинж чанар, хэрэгтний зан чанар болон төрөөс цаазаар авах ялыг гүйцэтгэх арга хэлбэрээс үл хамааран эсэргүүцдэг. Цаазаар авах ял нь хэрцгий, хүнлэг бус, үр нөлөөгүй, шударга бус шийтгэл юм.

Цаашид цаазаар авах ялыг халах чиг хандлага тодорхой байна. Гэвч тэмцэл бүрэн дүүрэн дуусах болоогүй байна. Өнгөрсөн онд болсон үйл явдал нь сүүлийн гучин жилийн кампанит ажлын ололт амжилт нь баталгаа болж чадахгүй байгааг харуулж байна. Хэдийгээр бараг дэлхий нийтээр “хангалттай гэдэг бол хангалттай” хэмээн хэлж байгаа боловч зарим улс орнууд сонсохыг хүсэхгүй байна.    

Цаазаар авах ялыг халснаар Монгол улс нь Ази тивийг цаазаар авах ялыг халах дэлхийн чиг хандлагад тэргүүлэхэд тус дөхөм үзүүлэх ба төрийн нэрийн өмнөөс нэг ч хүний амь насыг авахгүй байхыг баталгаажуулах юм.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 704272 дахь зочин боллоо.