АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ж.БУШ ШВЕЙЦАРЬТ ХИЙХ АЙЛЧЛАЛАА ЦУЦАЛЛАА
© AP GraphicsBank

Ж.Буш дэлхийн аль ч оронд очсон, түүнийг мөрдөн шалгах болно

АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж В.Буш 2-р сарын 12-нд Женевт хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцаллаа гэж Tribune de Geneve сонин мэдээлжээ. Түүнийг хуулийн хариуцлагад татан саатуулж болзошгүй болон эсэргүүцэлтэй тулгарч магадгүй зэргээс үүдэн айлчлал цуцлагджээ.

Баасан гарагт Эмнести Интернэшнл Швейцарийн Холбооны улсын прокуроруудад хандан Ж.Бушийг АНУ-ын ерөнхийлөгч байх үедээ эрүүдэн шүүх ажиллагаа явуулсных нь төлөө эрүүгийн хариуцлагад татах баримт нотолгоонууд, хуулийн дүн шинжилгээг хүргүүлсэн. Швейцарь улсад ерөнхийлөгч асны эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулах хангалттай мэдээлэл бий гэж Эмнести Интернэшнл дүгнэж байна.  

Хэрэв Ж.Буш Швейцарийн холбооны улсад нэвтрэн орвол тус улс нь олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу саатуулж заавал мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай болох юм.

Айлчлалыг зохион байгуулагчид үүссэн “маргаантай” асуудлаас болж цуцлахаас өөр аргагүй болсон тухай Tribune de Geneve-д мэдээлж, айлчлал цуцлах шийдвэр гаргахад нөлөөлсөн ерөнхийлөгч асныг эрүүгийн хариуцлагад татаж болзошгүй байсныг үгүйсгэж байна.

Эмнести Интернэшнл нь АНУ-ын эрх баригчдаас эрүүдэн шүүсэн хэрэгт холбоотой өндөр албан тушаалтнууд, ялангуяа Ж.Бушийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг байнга шаардсаар ирсэн. 11-р сард Ж.Бушийн дурдатгал ном хэвлэгдэн гарсны дараа АНУ-ын эрх баригчдад дээрхи шаардлагаа дахин хүргүүлсэн юм.

Хэдий тийм боловч АНУ нь өмнөх ерөнхийлөгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх алхам огт хийхгүй байгаа төдийгүй цаашид ч энэ хэвээр байх төлөвтэй байна.

“Өнөөг хүртэл Ирак, Афганистан болон Гуантанамо дахь хорих газруудад цөөн тооны цэргийн мөрдөн шалгах, байцаах ажиллагаа явуулсан. Гэвч эдгээрийн аль нь ч хараат бус байж чадаагүй төдийгүй Ж.Буш зэрэг өндөр албан тушаалтнуудыг шалгаж чадахгүй байна. Ж.Бушийн зөвшөөрлөөр ТТГ-ын нууц хорио хөтөлбөрийн хүрээнд үйлдэгдсэн хэргүүдэд хариуцлага тооцсон хэрэг бараг байхгүй байна. Хэрэв АНУ-ын эрх баригчид Ж.Бушийг шүүхийн өмнө авчрахгүй бол дэлхийн хамтын нийгэмлэг гарцаагүй оролцох шаардлагатай болох юм” гэж Салил Шетти мөн мэдэгдсэн билээ..” гэж Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Салил Шетти хэллээ.

Ж.Буш дэлхийн аль ч орон, ялангуяа НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн орсон 147 улсад айлчлах үед түүний олон улсын дагуух гэмт хэргүүд, эрүүдэн шүүсэн хэрэгт хүлээх хариуцлагад мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой байх юм. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670007 дахь зочин боллоо.