БЕЛАРУСЬ ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Энэ долоо хоногийн эхээр Бүгд Найрамдах Беларусь улсын Дээд шүүхээс Александр Харюнод оногдуулсан цаазаар авах ялыг хүчингүй болгож, мужийн шүүхэд буцаасан байна.

“Дээд шүүхээс гаргасан шийдвэрт талархаж байна. Цаашид хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон энэ ялыг бүрэн халахын тулд Беларусь нь цаазаар авах ялыг гүйцэтгэхээ зогсоох хэрэгтэй. Шударга шүүх ажиллагаа зөрчигдсөн байж болзошгүй учраас Дээд шүүх энэ шийдвэрийг гаргасан гэж бид үзэж байгаа. Тиймээс шүүгчид шударга шүүх ажиллагааны хэм хэмжээг чанд баримтлан ажиллаж чадахыг баталгаажуулсан шийдвэр боллоо. Энэ нь цаазаар авах ялыг хэрэгжүүлсээр байгаа тус улсын хувьд онцгой чухал алхам байлаа” хэмээн Эмнести Интернэшнлийн Беларусийн асуудлаарх судлаач өгүүллээ.    

25 настай Александр Харюнод 2012 оны 9-р сарын 20-нд оюутан охины амийг хороосон хэргээр 6-р сарын 14-нд  Гомел мужийн шүүхээс цаазаар авах ял оногдуулсан юм. Шүүх ажиллагаа хэрэгтний сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч үзээгүй зэргээр шударгаар шүүгдэх эрхийг нь зөрчсөн хэмээн үзэж түүний өмгөөлөгч давж заалдсанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Беларусь нь Европын улсуудаас цаазаар авах ялыг хэрэглэж байгаа цорын ганц орон юм. Одоогоор цаазаар авах ялтай өөр хоёр хүн байгаа ба өнгөрсөн жил хамгийн багадаа гурван хүний ялыг гүйцэтгэжээ.

Эмнести Интернэшнл байгууллага Бүгд Найрамдах Беларусь Улсын ерөнхийлөгчид хандан цаазаар авах ялыг халах чиглэлийг баримтлан яаралтай гүйцэтгэлийг зогсоохыг дахин шаардаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Death sentence overturned in Belarus  линкээр орж үзнэ үү. Монголын Эмнести Интернэшнлтэй холбогдох утас: 319901

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598145 дахь зочин боллоо.