2002 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 30-ныг олон улс оронд Амьдралын Төлөөх Хотууд-Цаазаар Авах Ялын Эсрэг Хотуудын Дэлхийн Өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ өдрийг ”Амьдрал үгүй бол Шударга ёс үгүй” уриан дор дэлхийн 1400 гаруй хотууд тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Эмнести Интернэшнл, Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбоо, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музей, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүний эрхийн дэд хороо хамтран 2011 оны 11-р сарын 30-ны өдрийг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлж “Амьдралын төлөөх хотууд” үйл ажиллагаанд нэгдлээ.
Энэ өдрийн үйл ажиллагааг танилцуулах хурлыг Хэлмэгдэгсдийн музейд хийж бүхэл өдрийн туршид тус музей олон нийтэд нээлттэй ажиллалаа.