САУДЫН АРАБ РАЙФ БАДАВЫГ ТАШУУРДАХ ЯЛ ШИЙТГЭЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙНА

2014 оны 5-р сард Саудын Араб улс блогчин Райф Бадавид 10 жилийн хорих ял, 1000 удаа ташуурдах болон 1 сая Сауди Риялийн (266,631 ам.д) мөнгөн торгууль оногдуулжээ.
Саудын Арабын эрх баригчид Райф Бадавиг олны өмнө ташуурдах явдлыг олон улс хүчтэй эсэргүүцэж байгаад анхаарал хандуулж, яаралтай зогсоох нь хүний эрхийн талаарх тайлан мэдээгээ сайжруулахад дөхөм болно хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ.

Эмнести Интернэшнлийн олж тогтоосноор Саудын Арабын Либерал үзэлтнүүдийн цахим хуудсыг үүсгэснийхээ төлөө 1000 удаа ташуурдуулж 10 жилийн хорих ял авсан Райф Бадавиг 1-р сарын 16-ны өдрийн баасан гаригт хоёр дахиа ташуурдахаар болжээ. Түүнийг өмнөх Баасан гаригийн мөргөлийн дараа Жедда дахь Ал-Жафали сүмийн гадаа 50 удаа ташуурджээ.

“Дэлхий нийт Саудын Арабт анхаарал хандуулж байна. Хэрэв тус улсын эрх баригчид олон улсын шаардлагыг үл ойшоож, Райф Бадавиг ичгүүргүйгээр тамлан зовоосоор байвал Саудын Араб олон улсын хуулийг уландаа гишгэж, дэлхий дахиныг үл хүндэтгэж байгаагаа харуулах болно. Ташуурдах болон бие махбодын бусад ял шийтгэл нь эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааг хориглосон олон улсын хэм хэмжээг зөрчиж байгаа ба Саудын Арабын эрх баригчид хүнлэг бус шийтгэлийг үргэлжлүүлсээр байгаа нь хүний эрхийн үндсэн зарчмийг үгүйсгэж байна” хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ.

Дэлхийн олон улс, АНУ, Канад, Герман, Норвегийн засгийн газрууд Райф Бадавиг ийнхүү тамлаж байгааг буруушаан мэдэгдэл гаргаад байна. Дэлхий даяар олон мянган хүмүүс энэ хэргийн талаар олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлж, гадаад улсад байгаа Саудын Арабын элчин сайдын яамдуудын гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна.

Райф Бадавигийн эхнэр “Райфийн бие өмнөх ташуурын улмаас маш их дордсон. Тийм болохоор би түүнийг дахин энэ явдлыг тэсвэрлэж чадахгүй гэж айж байна” хэмээн өгүүлжээ.
Бүх төрлийн бие махбодийн ял шийтгэлийг эсэргүүцэж байгаа бол дараахь линкээр орж Райф Бадавид тусална уу. https://campaigns.amnesty.org/actions/write-for-rights-raif-badawi

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 704326 дахь зочин боллоо.