ГОНКОНГ: ЦАГДАА НАР ТАЙВНААР ЖАГСАГЧДЫН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭЖ, ХАМГААЛАХ ЁСТОЙ

Гонконгийн олон мянган жагсагчид ардчиллыг дэмжигч тайван жагсаалаа үргэлжлүүлэн суусаар байгаа ч 10-р сарын 3-4-нд ардчиллыг эсэргүүцэгчдийн халдлагад өртжээ. Тэдний дунд охид, эмэгтэйчүүд байсан ба тэд бэлгийн хүчирхийлэл, айлган сүрдүүлэлт, заналхийлэлд өртсөн байна. Эмнести Интернэшнл Гонконгийн Монкок, Козвэйбэй дүүрэгт ардчиллыг дэмжигчид, эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөний үеэр эмэгтэйчүүд бие махбодийн халдлага, заналхийлэлд өртөж байгаа тухай мэдээллийг шууд эх сурвалжаас авсан ба мөн эмэгтэйчүүдийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн  дүрст бичлэг, бусад эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлага, хүчирхийлэл цагдаагийн нүүрэн дээр болж байгаа ч тэд ямар ч хамгаалах арга хэмжээ авахгүй байна. Мөн нэг сэтгүүлч жагсаалыг сурвалжлах явцдаа гэмтжээ. Гонконгийн цагдаа нар халдлагад өртөж байгаа тайвнаар жагсагчдыг хамгаалах үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Байдал хурцадсанаас хойш хэдэн цагийн дараа л цагдаагийн хамгаалалт гарсан ч цагдаа нар зөвхөн хяналт тогтоохын төлөө л тэмцэж байна. Ардчиллыг эсэргүүцэгчдийн учруулж буй эрсдэлийг дутуу үнэлээд байна уу эсвэл тэд хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Засгийн эрх баригчид тайвнаар жагсагчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулан, хүчирхийллийн хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах, хүний эрхийн зөрчил үйлдэгчдийг шүүхэд авчрах ёстой. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598378 дахь зочин боллоо.