ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР-ийг 2014 оны 10-р сарын 10-нд дэлхий нийтээр 12 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ өдөр хүний эрхийн байгууллагууд, цаазаар авах ялын эсрэг тэмцэгчид энэ ялыг хэрэглэж байгаа улс орнуудын засгийн газарт хандан НҮБ-ын цаазаар авах ялыг халах зорилгоор гүйцэтгэлд мораториум тогтоох тухай тогтоолыг дэмжих, мөн сэтгэцийн өвчтэй буюу оюун ухааны хомсдолтой хүмүүст цаазаар авах ял оногдуулах, гүйцэтгэхийг хориглосон олон улсын хэм хэмжээг даган мөрдөхийг уриалж байна. 1984 онд НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлөөс гаргасан “Цаазаар авах ял шийтгүүлсэн хүмүүсийн эрхийн хамгаалалтыг баталгаажуулах арга хэмжээ”-нд “сэтгэцийн өвчтэй хүнд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэж болохгүй...” хэмээн заажээ. АНУ, Пакистан, Япон улс нь цаазаар авах ялыг сэтгэцийн өвчтэй хүмүүст хэрэглэж байна.

Улс орнуудын хууль тогтоомж сэтгэцийн өвчтэй болон оюун ухааны хомсдолтой хүмүүсийн үйлдсэн хэрэгт хамгаалалт болж чадахгүй байна. Тухайлбал шаардлагатай өмгөөлөгчөөр хангахгүй байх, хараат бусаар эмнэлгийн үзлэг шинжилгээнд орж чадахгүй байгаан улмаас сэтгэцийн өвчтэй хүмүүс цаазаар авах ялаар шийтгүүлж, заримынх нь ялыг гүйцэтгэсэн байна.

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас энэ өдрийг тохиолдуулан 10-р сарын 8-11-ний хооронд их дээд сургуулиуд, орон нутагтай хамтран хүний амьд явах эрх, цаазаар авах ялын эсрэг дэлхийн чиг хандлагыг олон нийтэд таниулах зорилгоор “Дэвид Гейлийн амьдрал”, “Үхдэл явж байна” киногоор олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлхийн чиг хандлагыг таниулан сурталчилах юм. Мөн олон улсын төвшинд цаазаар авах ялыг халахад нөлөөлөл үзүүлэхийн тулд бусад улс орнууд ялангуяа Япон улс дахь цаазаар авахуулах ялтай хувь хүмүүсийн хэрэг дээр цахим үйл ажиллагаа явуулна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 578728 дахь зочин боллоо.