2-Р УЛИРАЛЫН МЭДЭЭ

Эмнести Интернэшнлээс Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах кампанит ажлыг дэлхий дахинаа 2017 оны 5-р сарын 16-ны өдөр эхлүүлсэн ба Монголын Эмнести Интернэшнлээс телевиз, өдөр тутмын сонин, вэб сайт, сошиал мэдиагаар зурагт мэдээлэл, видео, хэвлэлийн мэдээг доод тал нь 10 000 хүнд түгээж, Залуучууд, Оюутны бүлгийнхэн 5-р сарын 28 буюу Футболкны өдрөөр Brave-Зоригтон парад зохион байгуулж, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэн, Камбожийн Ерөнхий сайдад хандсан захидал уриалгад гарын үсэг цуглууллаа.

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ КАМПАНИТ АЖИЛ
 
Эмнести Интернэшнлээс 4-р сарын 11-нд дэлхий дахинаа нээлтээ хийсэн Цаазаар авах ял ба гүйцэтгэл 2016 судалгааны тайланд өмнөх онтой харьцуулахад дэлхий даяар цаазаар авах ял гүйцэтгэсэн байдал 37%-иар буурсан ба энэ ялыг хуульдаа болон практикт халсан улс орны тоо 141 хүрсэн, НҮБ-ын Ерөнхий Ассемблейггас баталсан Цаазаар авах ялын хэрэглээнд моратори тогтоох тухай 6 дахь тогтоолын төслийг Монгол, Аргентин улс тэргүүлэн 89 улс санаачилсан тухай, мөн 2016 онд Гвиней, Бенин улс цаазаар авах ялыг бүх хэрэгт халсан бол, Чад, Гватемал, Доминикан, Того, Мьянмар, Тайланд улс заавал оногдуулах цаазаар авах ялыг халах, ИУТЭОУП-ын  цаазаар авах ялыг халах тухай 2-р нэмэлт протоколыг соёрхон батлах, цаазаар авах ялыг өөрчлөх, цаазаар авах ялыг халах тухай шинэ эрүүгийн хууль батлах зэргээр цаазаар авах ялыг халах дэлхийн чиг хандлагад нааштай өөрчлөлтүүд гарсныг дурджээ.
Тайлангийн нээлтийн талаарх Хэвлэлийн мэдээ, зурагт мэдээлэл, видео бичлэгүүд дөрвөн ТВ-ээр цацагдаж, 2 өдөр тутмын сонин, 11 вэб сайт, бусад сошиал мэдиагаар доод тал нь 50 000 хүнд хүрлээ.
Сар бүр Ази Номхон далайн бүсийн Цаазаар авах ялын эсрэг кампанит ажил болон Цаазаар авах ялын эсрэг Азийн Сүлжээний онлайн хурлуудад оролцож, Филиппин, Малайз, Индонез, зэрэг улс орнуудын хэрэг дээр үйл ажиллагаа өрнүүлэх талаар хэлэлцэв.     
Филиппиний эрх баригчдаас мансууруулах бодистой тэмцэх нэрийн дор аллага үйлдэхээ зогсоохыг шаардсан Ази Номхон далайн бүсийн яаралтай үйл ажиллагааг Монголын Эмнести Интернэшнлийн Оюутны бүлгийн гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлж,  твиттерээр жиргэлээ.
ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧДЫГ ХАМГААЛАХ НЬ КАМПАНИТ АЖИЛ


Эмнести Интернэшнлээс Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах кампанит ажлыг дэлхий дахинаа 2017 оны 5-р сарын 16-ны өдөр эхлүүлсэн ба Монголын Эмнести Интернэшнлээс телевиз, өдөр тутмын сонин, вэб сайт, сошиал мэдиагаар зурагт мэдээлэл, видео, хэвлэлийн мэдээг доод тал нь 10 000 хүнд түгээж, Залуучууд, Оюутны бүлгийнхэн 5-р сарын 28 буюу Футболкны өдрөөр Brave-Зоригтон парад зохион байгуулж, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэн, Камбожийн Ерөнхий сайдад хандсан захидал уриалгад гарын үсэг цуглууллаа.

Хүний эрх ба технологи сэдвийн хүрээнд Мэдээллийн технологийн инженер Ж.Цогт-Эрдэнийг урьж зохион байгуулсан Цахим орчинд аюулгүй ажиллах нь хэлэлцүүлэгт Оюутан, Залуучууд, Сэтгүүлч, Чөлөөт, Сурагч, Багш бүлгийн гишүүд, мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцож, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхдээ хэрхэн аюулгүй ажиллах талаар мэдээлэлтэй болов.

Архангайн бүлгээс Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах нь кампанит ажил танилцуулах ажлыг 6 дугаар сарын 1-ний өдөр орон нутагтаа зохион байгуулж, Камбожийн Ерөнхий сайдад хандсан захидал уриалгад 150 орчим гарын үсэг цуглууллаа.
Хүний Эрхийн Үндэсни Комисс, бусад ТББ-ын хамт УИХ-ын гишүүдтэй уулзаж Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах нь хуулийн төслийг хүргүүллээ.
 ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ КАМПАНИТ АЖИЛ
5-р сарын 5-нд Хүний эрх ба технологи сэдвийн хүрээнд  Монгол Улсын гавъяат хуульч, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Р.Оюунбадам, Хууль сахиулах их сургуулийн  Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн дарга, докторант, хурандаа Ц.Очгэрэл нарыг урьж Технологийг хүний эрхийн зөрчил илрүүлэхэд ашиглах нь хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Оюутн, Сэтгүүлч, Эмч бүлгийн гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, МУИС-ийн НШУС-ийн нийгмийн ажилтны ангйин оюутнууд оролцож, хорих ангийн байгууламж, аюулгүй байдлын талаар, хорих ангийн нийгмийн ажлын талаар сонирхсон асуултаа асууж, мэдээлэл авлаа. 6-р сарын 23-нд Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Их дэлгүүрийн Icinema-д зохион байгуулсан “Цуст Алмаз” кино хэлэлцүүлэгт иргэд, залуучууд, иргэний нийгэм, хүний эрхийн ТББ-ын төлөөлөл нийт 70 орчим хүн оролцож, компаний хариуцлагагүй байдлын улмаас хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, санал солилцохын зэрэгцээ, оролцогчдын зүгээс Монгол улс дахь хүний эрхийн зөрчил ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар ажиллахыг уриаллаа.
ЭРСДЭЛД БУЙ ХУВЬ ХҮМҮҮС КАМПАНИТ АЖИЛ

Тайван улсын хууль тогтоогч нараас ЛГБТИ хүмүүсийн эрхийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчин бий болгоход анхаарал хандуулахыг шаардсан Ази Номхон далайн бүсийн Яаралтай үйл ажиллагаанд Сэтгүүлч, Багш, Хуульч, Эмч бүлгийнхэн мөн Гүйцэтгэх товчооны ажилтнууд нэгдэж байгаагаа илэрхийлэн фото зураг авахуулж, видео бичлэг хийн илгээж, мөн Эмнести фээсбүүк хуудсаараа сурталчилав.

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ СОЁЛЫН ЭРХ

 “Төр үүргээ мэд, биелүүл” орон байртай байх эрхээр өрнүүлж буй кампанит ажлын хүрээнд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” онол, практикийн бага хурлыг Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

 Хуралд оролцогчид Хот дахин төлөвлөлттэй холбоотой бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилт, цаашид анхаарах асуудал “Өчигдөр, өнөөдөр, ирээдүй” сэдвээр хот дахин төлөвлөлттэй холбоотой төрийн бодлого, хэрэгжилтийн талаар төр, компани болон иргэний төлөөлөл мэдээлэл хийсэн нь хуралд оролцогч 130 орчим хүнд одоогийн нөхцөл байдлыг тунгаан дүгнэхэд чухал зүйл болов.
Хуралд хот, суурин газрын дахин төлөвлөлттэй холбоотой бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг цогцоор нь хүний эрхэд суурилсан хандлагаар авч үзэн “Хот, суурин газрын дахин төлөвлөлтийн хэрэгжилт, зохион байгуулалтад гарч буй алдаа, даван туулах арга зам”, “Эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаа, түүнийг сайжруулах нь” “Хот, суурин газрын төлөвлөлт ба иргэдийн оролцоо”, “Хот, суурин газрыг дахин төлөвлөх үйл ажиллагааны явцад газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулах гэрээний харилцаанд анхаарах асуудал”, “Нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулахтай холбоотой хүний эрхийн асуудал”, “Шударга нөхөх олговор” болон  “Хот, суурин газрыг төлөвлөхтэй холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх хүний эрхэд суурилсан механизм” зэрэг сэдвээр эрдэмтэн, багш, судлаач, хуульч өмгөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хуралд оролцогчид хот дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, талуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцон холбогдох байгууллага тус бүрд хандан зөвлөмж гаргахаар болов.
Хамтрагч 5 байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсгийн уулзалт 5 удаа хуралдаж, хурлаас гаргах зөвлөмж боловсруулж ажиллав.


ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ КАМПАНИТ АЖИЛ

Олимпиад 4 үе шаттай байсан ба нийт дүнгээр тэргүүн байранд МУИС-ийн “Мэдэхгүй” баг,  дэд байранд ҮБХИС-ийн “Эргэцүүлэл” баг тус тус шалгарсан. Олимпиадад оролцогч багуудын гэрийн даалгаврын хүрээнд бэлдсэн гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, олон нийтэд дэлгэсэн нь энэ жилийн олимпиадын онцлог байлаа. Түүнчлэн, зохион байгуулагчдын зүгээс олимпиадаа сурталчлан таниулах зорилго бүхий телевизийн нэвтрүүлэг бэлдэхээр ажиллаж байна.
 •          Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр бий болгох шийдвэрийн дагуу хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт МЭИ орж ажиллаж байна.
•           "МЭИ-ийн ХЭБ-ын Стратеги 2017-2020" баримт бичгийг боловсруулан 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Ерөнхий Чуулганы Хүний эрхийн боловсролын салбар хуралдаанаар хэлэлцүүлэн Нэгдсэн хуралдаанаар батлуулав.
•           "Эрхээ мэдье" ЕБС-ийн сурагчдын мэтгэлцээний тэмцээний хүрээнд нийслэлийн бүх ЕБС-ийн багш нарт хүний эрхийн болон мэтгэлцээний хичээл заах талаар Нийслэлийн Боловсролын газартай уулзалт хийлээ.

БАЙГУУЛЛАГЫН ӨСӨЛТ, ХӨГЖИЛ
БҮЛГИЙН АХЛАГЧ НАРЫН СУРГАЛТ


2017.5.13-нд бүлгийн ахлагчдаа чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, бүлгийн ахлагчид маань идэвхтэй оролцлоо.

САН АРВИЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА-СУРГАЛТ



Энэ жил манай байгууллагаас бүлгүүдийн хооронд сан аривжуулах чаленж зарлаад байгаа билээ. Энэ үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн бүлэг, 23-р сургуулийн сурагчдын бүлэг, хуульчдын бүлгүүд идэвхтэй оролцлоо.


МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ЕРӨНХИЙ ЧУУЛГАН


2017 оны 6-р сарын 17 ны өдөр МЭИ-ийн XIX ерөнхий чуулган боллоо. Чуулганаар МЭИ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, 2017-2020 оны ХЭБ-ын стратеги, Өсөлтйин стратеги, Залуучуудын стратеги зэргийг хэлэлцэн баталж Удирдах зөвлөлийн шинэ гишүүд болон УЗ-ын шинэ даргын сонгууль болж С.Ганчимэг,  З.Балдорж, Т.Жанерке нар УЗ-ын гишүүнээр, Б.Болорсайхан УЗ-ын даргаар тус тус сонгогдлоо.

ГИШҮҮН ӨРГӨЖҮҮЛЭЛТ

2017 оны 4 сард хөдөө орон нутгийн бүлгүүдээ чадавхжуулах, идэвхжүүлэх, гишүүн өргөжүүлэх ажлуудыг Эрдэнэт, Дархан, Хэнтий аймгуудад зохион байгууллаа.



"МЭИ-ийн Өсөлтийн Стратеги 2017-2020" баримт бичгийг боловсруулан 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Ерөнхий Чуулганы Өсөлтийн салбар хуралдаанаар хэлэлцүүлэн Нэгдсэн хуралдаанаар батлуулав.
 


Мөн 2017 оны 4 сараас эхлэн Хуульч оюутан бүлгийн гишүүд маань бүлэгтээ шинээр гишүүд элсүүлэн, нийт 4 удаа хуралдаж, ахлагчаа сонгон үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож байна.

 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 669172 дахь зочин боллоо.