2008 оны 6 дугаар сарын 26 буюу Эрүү шүүлтийн хохирогсдод туслах олон улсын өдрөөр Монголын Эмнести Интернэшнл байгууллагын Эрэгтэйчүүдийн бүлгийн гишүүд Оюутны талбай дээр зогсож, эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажлын талаар олон нийтэд танилцуулж, захидал уриалгад гарын үсэг цуглууллаа.
Гишүүд Эмнести Интернэшнл байгууллагаас өрнүүлж байгаа АНУ-ын хорих лагерь Гуантанамо Бэй зэрэг хорих газруудад өргөн тархсан терроризмийн эсрэг дайн нэрийн доорх эрүү шүүлт, зүй бус харьцааг таслан зогсоох, эрүүдэн шүүгчдэд хариуцлага тооцохыг шаардах, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхад анхаарахыг шаардаж буй “Терроризмийн эсрэг шударгаар тэмцэх нь” кампанит ажлын талаар олон нийтэд танилцуулж, Монгол дахь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхийн тул “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-д Монгол улс нэгдэн орохыг уриалсан захидал уриалгад 300 гаруй гарын үсэг цуглуулж Ерөнхий сайд С.Баярт илгээлээ.