8000 ОРЧИМ ЦАГААЧ, ДҮРВЭГЧИД АМЬ НАСАА АЛДАХ ЭРСДЭЛД ОРООД БАЙНА

Зүүн Өмнөд Азийн засгийн газрууд усан онгоц дээр орхигдсон олон мянган хүний амь насыг аврах ажиллагааг яаравчлах ёстой хэмээн Эмнести Интернэшнл хэллээ.

Image

Тайланд, Малайз, Индонезийн эрх баригчид олон улсын хүний эрхийн хуулийг үл хэрэгсэж, хүлээн авахаас татгалзсан тул 8000 орчим дүрвэгч, цагаачид Тайланд, Малайз, Индонезийн эрэг орчмын далайд усан онгоцтой хөвж, үхэх аюул нүүрлээд байна. Энэ долоо хоногт тэдний 2000 гаруй нь Индонез, Малайзад ирсэн ба тэдний заримыг нь хорьжээ. Хоол хүнс, усгүйгээр олон хоног, магадгүй хоёр сар гаруй хугацаанд далайд хөвсөөр байгаа тэдэнд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байна. Тэднийг аврахаас татгалзан буцаан түлхэж байгаа нь цаазаар авах ял оногдуулсантай ижил юм. Хэвлэлийн мэдээгээр наад зах нь 10 хүн нас бараад байгаа аж.   

Энэ долоо хоногийн эхээр Малайзын эрх баригчид цаашид нэмж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд усан онгоцтой цагаачид, дүрвэгчдийг хүчээр буцаах зэргээр цээрлүүлэх арга хэмжээг авна хэмээн хэлжээ. 5-р сарын 12-нд Индонезийн эрх баригчид 400 орчим хүнтэй усан онгоцыг хүнс, усаар хангаж, Малайз руу явах чиглэлийг нь өгч буцаажээ. Тайландын эрх баригчид мөн энэ долоо хоногийн эхээр усан онгоцнуудыг газардахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэдгээр олон мянган цагаачид, дүрвэгчид нь Мьянмар, Бангладеш дахь ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс зугтагсад ба мөн хүний наймааны хохирогчид юм. Тэв тэсвэрлэшгүй хүнд нөхцөл байдлаас зугтахын тулд амь насаа эрсдэлд оруулан байж далайгаар дамжин орогнол хайж байна.  

Тэдний хууль эрх зүйн статус, хаанаас, ямар арга замаар ирсэнээс нь үл харгалзан эрхийг нь хамгаалах ёстой. Аврал хайж буй тэдгээр хүмүүсийг ямар арга замаар дамжин ирснээс нь шалтгаалан хорьж, яллах ёсгүй.

Эмнести Интернэшнл тус бүс нутгийн улс орнуудыг далайд үлдсэн хүмүүсийг хайж, аврах ажиллагааг яаравчлан, эрхийг нь хамгаалахыг шаардаж байна.

Та англи, малай, тай, индонез эсвэл өөрийн орны хэлээр эдгээр улс орнуудад хандан дараахь шаардлагыг хүргүүлнэ үү:

  • Усан онгоцыг хамтран эрж хайх, аврах, тусламж үзүүлэх;
  • Цагаачид, дүрвэгчдийг ачсан бүх усан онгоцыг хамгийн ойрын улс орондоо аюулгүй газардахыг зөвшөөрөх, тэднийг айлган сүрдүүлж, заналхийлэн буцаахгүй байх;
  • Дүрвэгч, цагаачдад шаардлагатай хоол хүнс, ус, орогнох байр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг яаралтай хүмүүнлэгийн туслалцаагаар хангаж өгөх;
  • Орогнол эрэгчдэд дүрвэгчийн статус тодорхойлуулахаар хандахыг нь баталгаажуулах;
  • non-refoulement зарчмыг хүндэтгэн үзэж, тэдгээр хүмүүсийн амь нас, эрх чөлөө нь эрсдэлд орж болох газар нутаг, эх оронд нь шилжүүлэхгүй байхыг баталгаажуулах;
  • Тухайн улсад дамжиж ирсэн арга замаасаа шалтгаалан эрүүгийн хариуцлагад татагдаж, хоригдож, яллагдахгүй байхыг нь баталгаажуулахыг шаардана уу. 

Захидал бичих хаяг:

Prime Minister, MALAYSIA
Datuk Seri Najib Tun Razak
Prime Minister’s Office of Malaysia
Main Block, Perdana Putra Building
Federal Government Administrative Centre, 62502 Putrajaya, Malaysia
Fax: +603 8888 3444
Email: ppm@pmo.gov.my
Salutation: Your Excellency

Deputy Prime Minister and Minister for Foreign Affairs, THAILAND
Thanasak Patimapragorn
Ministry of Foreign Affairs
Sri Ayudhya Road
Bangkok, 10400, Thailand
Fax: +66 2643 5320, +66 2643 5314
Email: minister@mfa.go.th
Salutation: Your Excellency

Minister of Foreign Affairs, INDONESIA
Retno Marsudi
Jl. Pejambon No.6.
Jakarta Pusat, 10110
Indonesia
Fax: +62 21 385 7316
Email: kontak-kami@kemlu.go.id
Salutation: Your Excellency

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 578729 дахь зочин боллоо.