ЗАЛУУЧУУД БОЛОН ЦАХИМ ХЭВЛЭЛ ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Залуучуудыг идэвхижүүлэх, үйл ажиллагаанд татан оролцуулах
- Залуучуудад зориулсан манлайллын хөтөлбөр, лекц сургалт, уулзалт арга хэмжээг санаачлан зохион байгуулах, түүнд зориулсан төсөл хөтөлбөр боловсруулж санхүүжүүлэгч байгууллагуудад хандах
- Хүний эрхийн үйл ажиллагааг цахим сүлжээ ашиглан олон нийтэд түгээх

Ажлын байранд тавигдах шаардлага
- Их дээд сургууль төгссөн
- Англи хэлний өндөр мэдлэгтэй 
- Компьютерийн Photoshop, Indesign программууд дээр ажиллах, вэб хуудсанд шинэчлэл хийх, мэдээ материал оруулах чадвартай
- Мэдээ, Пи Ар мэдээлэл бэлтгэх, олон нийтийн цахим сүлжээг бүрэн ашиглах чадвартай
- Залуучуудын сонирхолыг татахуйц олон нийтийн шинэлэг арга хэмжээг санаачлан зохион байгуулах ур чадвартай
- Нийгэмд чиглэсэн олон нийтийн ажил зохион байгуулж байсан туршлагатай 
- Шинийг санаачлагч
- Хариуцлагатай
- Үнэнч шудрага, ажилдаа дур сонирхолтой
- Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны өндөр соёлтой
- Цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай

Нэмэлт мэдээлэл
Ажлын цаг: 7 хоногт 30 цаг (ажлын цагаа өөрөө зохицуулах боломжтой)
Цалин: 800,000₮
Байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.amnesty.mn вэб хуудас болон Монголын Эмнести Интернэшнл facebook хуудаснаас авах боломжтой.

Ажилд орохыг хүссэн өргөдөл, анкетаа mongolia.amnesty@gmail.com хаягаар өгч болно.

Холбоо барих хаяг:
СБД, 4 дэлгүүрийн хажууд АВ центрийн 5 давхарт 503 тоот
Утас70004705; 70004708

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 631339 дахь зочин боллоо.