ДЭЛХИЙ ДАХИНЫ ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ УРТ ХУГАЦААНЫ ТЭМЦЭЛ

 

Олон сая хүн тэднийг хамгаалах үүрэгтэй төрийн алба хаагчдын зүгээс учруулж буй зовлон зүдгүүрт өртөж байна.

 Тэдний энэ шаналал зовлон, хатуужил зориг нь хүн төрөлхтөнийг эрүү шүүлтийн эсрэг тэмцэлд нэгтгэсэн.

Эрүү шүүлтийг зогсоох биелэхгүй мэт мөрөөдлийн төлөө ажиллаж, бодит үр нөлөө авчирч байгаа тэдгээр хүмүүст талархах ёстой. 

Хохирогчдын төлөө нөхөн сэргээх төвийг байгуулсан, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орнуудын хорих газарт шалгалт хийх боломжтой болгосон, эрүү шүүлтийн ул мөрийг хэрхэн баримтжуулах тухай удирдамжийг боловсруулсан, эрүү шүүлтийн тодорхойлолтонд хүчингийн гэмт хэргийг багтаах зэргээр хүрээг өргөжүүлсэн, мөн эрүүдэн шүүгчдийн эсрэг зогсож, үнэн дүр төрхийг нь илчилсэн тэдгээр хүмүүст талархах ёстой.

Эрүүдэн шүүхийг зогсоох урт хугацааны тэмцлийн үр дүнд бид зорилгоо амжилттай биелүүлсээр байна.

 

Перуд болсон засгийн газрын аллагаас амьд үлдсэн Теофила Очоа:

 "ТҮҮНИЙГ ХӨЛӨӨ ЧИРСЭЭР ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАМТ ОРЖ ИРЭХИЙГ ХАРААД БИ МАШ ИХ ТАЙВШИРСАН."

 

 

ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ ТҮҮХЭН ЗАМНАЛ

1948 он 

1970 он

1973 он.

1980 он.

1980-аад он.

1984 он.

1989 он.

1994 он.

1999 он.

2002 он.

 

Эрүүдэн шүүхээс амьд үлдэгсэдийн үг  

 Өнгөрсөн зууны сүүлийн хагаст маш олон цэргийн дарангуйлагчид хүмүүсийг нухчин дарах, хянах зорилгоор эрүү шүүлтийг хэрэглэж байсан. Марио Ирарразабал 1973 оны 9-р сарын 11-нд Чилид төрийн эргэлт хийхээр давшиж буй Августо Пиночетийг ажиглан өөрийн урланд ажиллаж байв. Хэдэн өдрийн дараа өглөөний 3 цагийн үед Пиночетийн нууц цагдаа Мариогийн хаалгыг тогшив. Тэд түүнийг барихаар ирсэн байв.

 

Марио Ирарразабал:

"Нүдээ боолгосон байдалтай өрөөнд бусдын хамт эцэс төгсгөлгүй зүйлийг хүлээнэ. Гэнэт тэд хэн нэгнийг дуудаад... тэгээд буцаад л чимээгүй бутарч тарна."

 

 

Нюрнбергийн шүүх байгуулагдсанаар эрүүдэн шүүгчид хохирогчидтойгоо нүүр тулах болсон.

 Грект 1967 онд төрийн эргэлт хийсэн 20 удирдагчийг 1975 онд эрүүдэн шүүсэн хэргээр ялласан нь Нюрнбергээс хойших аюулгүйн албаны албан тушаалтнуудыг ялласан анхны олон улсын шүүх ажиллагаа болсон.

 Жорж Александрос Мангакис өгсөн мэдүүлэгтээ "Би эрүүдэн шүүгчийн царайг маш ойроос харсан. Тэр миний цус алдаж, хөхөрсөн царайнаас дор харагдсан. .....Хүмүүст эрүү шүүлт тулгах нь тийм ч амар зүйл биш"

 

Жорж Александрос Мангакис:

 Би азтай нэгэн болж таарсан. Би өөрөө доромжлогдсон ч, бусдыг доромжлоогүй.

 

   "Чамайг доромжилсон хүмүүс эхлээд өөрсдийнхөө хүнлэг чанарын тухай бодлыг доромжлох хэрэгтэй болно. Би эмзэглэсэн жирийн нэг хүн. Учир нь тэр маш их шаналсан байсан. Эмзэглэх үед цэцэрлэгт хүрээлэнд тоглож эсвэл сургууль руугаа явж буй хүүхдүүдийг төсөөлөн харах баяр баясгалан минь алга болдог. Тиймээс ч тэд өөрсдийн хүүхдүүдээ төсөөлөн харах хэрэгтэй."

Өнгөрснийг ардаа орхиод урагшаа харъя

 Дэлхий даяарх улс орнуудад эрүүдэн шүүх явдал аажимдаа багассаар байна.  Дэлхийн 80 гаруй улс орнууд НҮБ-ын албаны хүмүүс, бие даасан байгууллагуудад цагдан хорих газраа нээлттэй болгосноор хүмүүс илүү аюулгүй болсон.

 

Бөүбөү Диөүф Толл, хуучин шүүгч, Сенегал:

 Эрүү шүүлт үргэлж нууцаар явагддаг. Гэвч одоо эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэхийг завдагч хэн ч болов урьдчилан таамаглаагүй хяналт шалгалтыг хэн нэгэн бүүр шөнө ч хамаагүй хийж чадна гэдгийг мэдэх болсон.

 

 Эрүү шүүлтээс амьд үлдсэн тэдгээр хүмүүс тэдэнд тусламж, дэмжлэг санал болгох илүү сайхан ертөнцийг олж байна. Руандагийн нэр нь үл мэдэгдэх нэгэн дүрвэгч "Зөвлөлдөөнд оролцох боломж олгосон бурхандаа талархъя. Би нөхдийнхөө дэмжлэгийг авсан. Тэдний зарим нь надтай адил зовлон туулсан байсан. Зөвхөн би ганцаар зовж шаналаагүй гэдгийг ойлгосон. Миний амьдрал өөрчлөгдөж, аажим аажмаар дахин энгийн амьдралд орж байгаа."

  

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 578729 дахь зочин боллоо.