ТАЙЛАНД: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫГ ЯЛЛАХАА ЗОГСООХ ЁСТОЙ

Тайланд улсын аюулгүйн албаныхны үйлдсэн эрүүдэн шүүсэн гэмт хэргийг илчилсэн тайлан хэвлүүлснийх нь төлөө Тайландын хүний эрхийг хамгаалагч нарт “компьютерийн гэмт хэрэг”, “гүтгэлэг”-ийн  гэх хэргээр ял тулгажээ. Эдгээр гурван хүний хоёр нь Эмнести Интернэшнлийн өмнөх болон одоогийн Удирдах Зөвлөлийн дарга нар юм.

“Тайландын эрх баригчид Сомчай Хомла-ор, Анчана Химмина, Порпен Хонгкаконкиет нарыг яллахаа зогсоох ёстой. Хүний эрхийн зөрчлийг эрэн сурвалжлах нь гэмт хэрэг биш. Эдгээр хүний эрхийн идэвхтнийг эрүүдэн шүүхийн талаар зоригтой мэдээлснийх нь төлөө яллаж, харин энэ аймшигт хэргийг үйлдсэн цэргүүд хариуцлагаас мултарч байгаа нь жинхэнэ шударга бус байдал юм” хэмээн Эмнести Интернэшнлийн Зүүн Өмнөд Ази ба Номхон далайн бүсийн Ахлах судалгааны зөвлөх Чампа Пател өгүүллээ.

Сомчай Хомла-ор, Анчана Химмина, Порпен Хонгкаконкиет нар Кросс Калчурал Фаундэшн (Cross Cultural Foundation)-ий гишүүд бөгөөд 2016 оны 2-р сард Тайландын Вант улсын цагдаа, армийн үйлдсэн эрүүдэн шүүж, зүй бус харьцсан 54 хэргийг баримтжуулан хэвлүүлсэн юм.

Тэдний эсрэг өдүүлж буй энэ хэрэг нь Тайландын олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ зөрчиж буйг тодорхой харуулсан олон жил оршин буй хүний эрхийг хамгаалагчдыг заналхийлэх оролдлогын нэг юм.

Эрүүдэн шүүхийг илчилсэн идэвхтнүүдийн эсрэг дайралт хийж байгаа нь Тайландын засгийн газраас эрүүдэн шүүхийн эсрэг хууль тогтоомжийг хэлэлцүүлэхээр амласантай нь зөрчилдөж байна. Аюулгүйн хүчнийхнийг хариуцлагаас хаацайлах биш, хүний эрхийн төлөөх идэвхтнүүдийг хамгаалах нь төрийн үүрэг. 

Тайландын эрх баригчид хүний эрхийн хамгаалагчид Сомчай Хомла-ор, Анчана Химмина, Порпен Хонгкаконкиет нарыг мөрдөн шалгаж, яллахаа зогсоож, харин тэдний олж илрүүлсэн хүний эрхийн ноцтой зөрчлүүдэд хараат бус, хөндлөнгийн мөрдөн шалгалтыг хийх ёстой. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 560963 дахь зочин боллоо.