ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ ГАРГАЛАА

Индонези улс 14 хүнийг цаазлах шийдвэр гаргасанд Эмнести Интернэшнл санаа зовниж буйгаа илэрхийлсэн нээлттэй захидал гаргалаа.


Уг захидалд хар тамхитай холбоотой хэргээр Индонезийн болон гадаадын 14 орчим хүнийг энэ долоо хоногт цаазлахаар товлож байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, ялыг гүйцэтгэснээр Индонези улс олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээг зөрчиж байгааг онцолжээ.


Эдгээр 14 хүний зарим нь Индонези улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажсаны дагуу ерөнхийлөгчөөс уучлал хүсэх эрхээ эдлэхээр хандаад байсан аж. Уучлал хүссэн хугацаанд тэднийг цаазлах ёсгүй ба Эмнести Интернэшнлээс тэд хуулийн дагуу эдлэх ёстой эрхээ хэрэгжүүлж чадаагүй байж болзошгүй байгаад санаа зовниж байна. Олон улсын хуулиар цаазаар авах ялаар шийтгүүлсэн бүх хэргийг заавал хянасан байхыг баталгаажуулсан байдаг. Үүнд шударгаар шүүлгэх, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэхээс ангид байх, уучлал хүсэх эрхүүд багтдаг.


Эмнести Интернэшнлээс 2015 оны 10-р сард Индонезийн асуудлаар хэвлэн гаргасан “Шүүхийн доголдол: Шударга бус шүүх ажиллагаа ба цаазаар авах ял” илтгэлд цаазаар авахуулах эрсдэлтэй байгаа хэргүүдийг нэн даруй өмгөөлөгчөөр хангаагүй, шаардлагатай орчуулгын тусламж үзүүлээгүй, хүчиндсэн, зодож цохин, эрүү шүүлт тулган хүчээр хэрэг хүлээлгэсэн тухай хэргүүдийг тоймлон дурдаж шүүх засаглалын тогтолцооны доголдол нь шударгаар шүүлгэх эрхийг зөрчиж байгааг онцолсон.


Индонези улс олон улсын хууль, хэм хэмжээг зөрчин цаазаар авах ялыг үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа нь тус улс гадаад улс оронд цаазаар авах ялаар шийтгүүлсэн иргэдээ хамгаалах боломжоо алдахад хүргэж байна.


Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг.


Цаазаар авах ялыг бүрэн халах хүртлээ Индонези улсын эрх баригчид цаазлахаа түдгэлзүүлж, цаазаар авах ялтай бүх хэргийг хараат бус, бие даасан шинжээчээр хянуулсан байхаа баталгаажуулах алхамыг нэн даруй авч хэрэгжүүлэхийг уриалж байна. Ялангуяа хар тамхитай холбоотой хэрэгт оногдуулсан цаазаар авах ял, шударгаар шүүлгэх эрхийн хэм хэмжээнд нийцээгүй шүүх ажиллагаа, бусад хэрэг үүсгэх, шүүн хэлэлцэх бүх шатанд алдаа доголдол гарсан бол холбогдох эрх баригчид олон улсын шударга шүүхийн хэм хэмжээнд нийцүүлэн дахин шүүх ажиллагаа явуулахыг баталгаажуулах ёстой болохыг энэ нээлттэй захидлаар уриалжээ.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 633682 дахь зочин боллоо.