ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХАД ЧИГЛЭСЭН НЭМЭЛТ II ПРОТОКОЛД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ АСУУДЛААРХ МАРГААНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ БАЙГУУЛЛАГЫН БАЙР СУУРЬ, ТАЙЛБАР, МЭДЭЭЛЭЛ

ГАРЧИГ Өмнөх үг.......................................................................................................................3 Нэг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай Монгол Улсын хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй ..............................................4 Хоёр. Цаазаар авах ялыг сэргээх нь хүний эрхийн зөрчил мөн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрхзүйн байдлыг дордуулсан явдал болно............................................................................................................................ 5 Гурав. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколыг цуцлах нь хууль зүйн хувьд боломжгүй талаарх тайлбар....................................................................................... 6 Дөрөв. Цаазаар авах ял шийдэл биш, тиймээс ялын бодлогод байх ёсгүй .......................................................................................................................................8 Тав. Цаазаар авах ялыг халснаар онц хүнд гэмт хэргийн гаралт өссөн гэдэг нь нотлогдоогүй................................................................................................................9 3 ӨМНӨХ ҮГ Цаазаар авах ял нь хүний амьд явах эрх болон хүний эрхэм чанартай байх эрхийг ноцтойгоор зөрчиж, хүнд угаас заяасан үндсэн эрхийг төрийн зүгээс үгүйсгэж буйг харгалзан НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /ИУТЭОУП/ зэрэг хүний эрхийн суурь баримт бичгээр хүний амьд явах эрхийг баталгаажуулсан. Монгол улс НҮБ-ын ИУТЭОУПыг 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил даган мөрдөж эхэлсэн билээ. Улмаар уг пактад нэгдэн орсон гишүүн улс болохын хувьд ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколыг Улсын Их Хурлаас 2012 онд соёрхон баталсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний амьд явах эрхийг бодитоор хамгаалах, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах зорилтыг хангахад чухал алхам болсныг тэмдэглэх нь зүйтэй. Монгол улс дээрх Нэмэлт II Протоколоор хүлээсэн үүргээ олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу шударгаар биелүүлж 2017 оноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг халсан нь Монгол улсын төрийн зүгээс хүний төрөлх чанар болох амьд явах эрхийг бүрэн хүлээн зөвшөөрсөн хүний эрхэд ээлтэй, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн зөв алхам болсон хэмээн Олон улсын Эмнести Интернэшнл сайшаан дэмждэг. Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан Улсын Их Хурлаас 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр баталсан ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай Монгол Улсын хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар Монголын Эмнести Интернэшнлийн байр суурийг илэрхийлж, энэхүү тайлбарыг өгч байна. 1. ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай Монгол улсын хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй. 2. Цаазаар авах ялыг сэргээх нь хүний эрхийн зөрчил мөн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрхзүйн байдлыг дордуулсан явдал болно 3. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколыг цуцлах нь хууль зүйн хувьд боломжгүй талаарх тайлбар 4. Цаазаар авах ял шийдэл биш, тиймээс ялын бодлогод байх ёсгүй. 5. Цаазаар авах ялыг халснаар онц хүнд гэмт хэргийн гаралт өссөн гэдэг нь нотлогдоогүй 4 Нэг. ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай Монгол улсын хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй Монгол Улс ИУТЭОУП-ын Нэмэлт II Протоколд нэгдсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчөөгүй болохыг нэгд, эрх зүйн хэм хэмжээний логик бүтцийн талаас нь, хоёрт, Үндсэн хуулийг “амьд оршихуйн нөхцөл байдлыг харгалзан тайлбарлах” орчин үеийн зарчмын үүднээс тайлбарлая. 1/ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг нь цаазаар авах ялыг заавал хэрэглэхийг үүрэг болгоогүй. Эрх зүйн хэм хэмжээний логик бүтцийн дагуу тайлбарлавал дээрх заалт “амьд явах эрх”-ийг баталгаажуулсан заалт бөгөөд “цаазаар авах ял”-ыг баталгаажуулсан заалт хэмээн тайлбарлах нь Үндсэн хуулийн суурь зорилт, мөн чанарт харш юм. Хуулийн заалтын “амьд явах эрхтэй” гэдэг эхний өгүүлбэр эрх зүйн логик бүтцийн дагуу ямар нэг нөхцөлгүйгээр (гипотезгүйгээр) шууд “эрх олгосон” “тогтоох (диспозиц) хэсэг”-тэй байх бөгөөд хоёр дахь өгүүлбэр “нь “хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээн “хориглосон” утгатай байна. Хоёрдахь өгүүлбэрийн “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд” гэсэн хэсэг нь гагцхүү “хүний амь насыг бусниулахыг хатуу хориглоно” гэсэн үндсэн өгүүлбэрээ тодотгож байгаа хэрэг бөгөөд ийм “нөхцөл заасан (гипотез) хэсэг” хэзээ ч бие дааж хууль зүйн үр дагавар үүсгэдэггүй, гагцхүү “тогтоох (диспозиц) хэсэг”-тээ захирагдаж ёстой. Иймээс иргэдийн гаргасан мэдээллийн дагуу Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах онол, үзэл баримтлалыг сайтар харгалзан үзэхийг хүсье. 2/ 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлах үед цаазаар авах ялыг хүлээн зөвшөөрч байсан боловч “үүрд хадгалах ёстой” гэж огт үүрэг болгоогүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 1-д “Амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээн заасан нь цаазаар авах ялыг заавал хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэхгүй. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совд асан “Монгол Улсын Үндсэн хуульд 5 онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ялыг зөвхөн хуульд /эрүүгийн цааз/ заасан тохиолдолд оногдуулж болохыг зөвшөөрсөн явдал бол Монгол Улсын эрүүгийн цаазад цаазаар авах ялыг үүрд хадгалахыг хүлээн зөвшөөрсөн заалт биш учраас энэ заалт нь цаазаар авах ялыг устгахад өчүүхэн ч саад болохгүй” хэмээн Үндсэн хуулийн тайлбар номондоо бичсэн байдаг.1 Түүнчлэн Үндсэн хуулийн эхийг баригч, доктор, профессор Б.Чимид өөрийн бүтээлдээ: “...засаг төр хууль бусаар, зоргоор хүний амь бүрлэгвээс хүний энэхүү үндсэн эрхийг хөсөрдүүллээ хэмээн тооцно”2 хэмээн тодорхой тайлбарлажээ. Үндсэн хуулийн тодорхой заалтын агуулгыг тайлбарлахдаа тухайн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл болон Үндсэн хуулийн төсөл боловсруулах, батлах үеийн олон санал, дүгнэлтийг анхаарч үзэх хэрэгтэй боловч нийгмийн эерэг өөрчлөлт, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн болон хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн амьд оршихуй нөхцөл байдлыг харгалзан тайлбарлах /A living Constitution/ хэрэгтэй гэсэн хандлага түгээмэл болж байна Иймээс олон зуун жилийн өмнө батлагдсан үндсэн хуулиуд орчин үеийн утга санаагаар баяжин амьдарсаар байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль ч цаазаар авах ялыг “үүрд хадгалахыг хүлээн зөвшөөрөөгүй” юм. Цаазаар авах ялыг халсан явдал Монгол Улсын Үндсэн хуульд огт харшлаагүй учир тус улс ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдсэн нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэдэг гомдол огт үндэслэлгүй юм. Хоёр. Цаазаар авах ялыг сэргээх нь хүний эрхийн зөрчил мөн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрхзүйн байдлыг дордуулсан явдал болно Цаазаар авах ялыг халж, ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдсэн явдал Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бөгөөд харин эргэж сэргээвэл хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эх зүйн байдлаа дордуулахад хүргэнэ. Үүнийг нэгд, төрөөс иргэнийхээ өмнө хүлээсэн үүргийнх нь талаас, хоёрт, төрөөс олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргийнх нь талаас тайлбарлая. 1 Үндсэн хуулийн тайлбар, 2006 он, 86 тал 2 Б.Чимид Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл” хоёрдугаар дэвтэр. 6 1/ Цаазаар авах ялыг сэргээвэл Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд харш үйлдэл болно. Үндсэн хуулийг хүний эрхийн орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн онолоор тайлбарлах нь зохимжтой. Үндсэн хуулийг тайлбарлахад хэд хэдэн хувилбар гарч буй тохиолдолд хүний эрх эрх чөлөөний хамгаалалтыг бататгаж байгаа бөгөөд тэдгээрийг зөрчихгүй байх тайлбар хувилбар нь давуу эрхтэй байхын чухлыг академич Ж.Амарсанаа болон бусад үндсэн хууль судлаач нар өгүүлдэг.3 Цаазаар авах ялыг халах талаар авч буй аливаа арга хэмжээ нь хүний амьд явах эрхийг баталгаажуулахад дэвшил болдог. 4 Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хассан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд дэвшил болсон юм. Нэгэнт хүрсэн дэвшлээсээ ухарч, бүх эрх хэрэгжих үндэс болсон амьд явах эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг цаазаар авах ялыг дэмжиж байгаа мэтээр эрхзүйн байдлыг дордуулсан утгаар мушгин тайлбарлаж хэрхэвч болохгүй. 2/ ИУТЭОУП-ын Нэмэлт II Протоколоос гарахаар санаархах, дотоодын ямар нэг мехнизмаар үгүйсгэхээр оролдох нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг төдийгүй хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын эрх зүйн хамгаалалтыг үгүйсгэсэн хэрэг болно. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” хэмээн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” хэмээн үүрэг болгожээ. Хэрэв цаазаар авах ялыг сэргээвэл Хүний эрхийн түгээмэл тунхаглал, “олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ”, ИУТЭОУП-ын Нэмэлт II Протоколоор буюу “олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх”-ээс ухарсан явдал болоод зогсохгүй энэхүү гэрээнд туссан хүний эрх, эрх чөлөөний баталгааг хөсөрдүүлсэн, ноцтой зөрчил болно. 3 Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал. 2005 он 67-69 тал 4 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протокол 7 Гурав. ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколыг цуцлах нь хууль зүйн хувьд боломжгүй ИУТЭОУП-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Нэмэлт II Протокол нь эрх зүйн үр дагаврын хувьд нэгдэн орсон гишүүн улсын хувьд заавал биелэгдэх шинжтэй, эрх зүйн үйлчлэлийг гишүүн улс үгүйсгэх боломжгүй болохыг олон улсын эрх зүйн шинжлэх ухаанд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг нь уг эрх зүйн баримт бичиг Олон улсын Хүний эрхийн биллийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болдог онцлогтой ихээхэн холбоотой. 5 Одоогийн байдлаар ИУТЭОУП-ын Нэмэлт II Протоколын үйлчлэлийг дотоодын хууль тогтоомж, эрх зүйн бусад арга механизмыг ашиглан үгүйсгэсэн, буцаж гарсан улс байхгүй бөгөөд ийм эрх зүйн боломж байхгүй болох нь тус Пакт, түүний II Нэмэлт Протоколоос болон Гэрээний эрх зүйн Венийн конвенцоор нэгэнт тодорхой болсон.6 Түүнчлэн Монгол улс 2012 онд цаазаар авах ялыг халах тухай Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2-р нэмэлт протоколд нэгдэн орсон. Уг протоколын 1-р зүйлд цаазаар авах ял хэрэглэхийг хориглож, нэгдэн орсон улсуудаас цаазаар авах ялыг халахыг шаарддаг. Мөн зүйлд “2-р нэмэлт протоколын туйлын зорилго, зорилттой харш” үйлдэл тул цаазаар авах ялыг сэргээхгүй байх үүргийг зааж өгсөн. 7 Энэ протоколын дээрх заалтуудаас харахад Монгол улс хүссэн үедээ протоколоос гарах боломжгүй юм. Гишүүн улс хүлээсэн үүргээсээ хэсэгчлэн чөлөөлөгдөхийг Нэмэлт II протоколоор мөн хориглосон. Түүнчлэн Нэмэлт II Протокол нь Үндсэн хуульт ёс, эрх зүйт ёс, хүний эрхийн талаарх зарчим, хэм хэмжээг зөрчсөн талаарх олон улсын болон үндэсний эрх зүйн маргаан ердийн шүүх болон Үндсэн хуулийн шүүхийн түвшинд гараагүй байна. Харин улс орнуудын дотоодын хууль тогтоомж дахь цаазаар авах ял нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг зөрчсөн талаарх маргаан гарч байсныг Үндсэн хуулийн шүүх болон Улсын дээд шүүхээс хүний эрхийг дээдлэх зарчмын хүрээнд Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон цөөнгүй тохиолдол байна. Тухайлбал цаазаар авах ял нь хүний амьд явах болон хүний эрхэм чанартай байх эрхийг зөрчдөг гэсэн үндэслэлээр Үндсэн хуульд нийцэхгүй гэж Унгарын Үндсэн хуулийн шүүх 1990 онд шийдвэрлэжээ. 8 Мөн Канад улсын Дээд шүүх “Цаазаар авах ял нь хоригдлын хүн хэмээх эрхэм чанарыг үгүйсгэдэг төдийгүй түүнийг гутаан доромжилж буй хэрэг” гэж үзсэн байдаг.9 5 Хүний эрхийн конвенцүүдийн хорооноос батлан гаргасан ерөнхий санал, зөвлөмжүүдийн эмхтгэл, 2004 он. Ерөнхий зөвлөмж 24, 26 6 Хүний эрх, Онол, арга зүйн сэтгүүл, 2018 он №01, Хүний эрхийн үндэсний комисс, 9-18 тал тал 7 Commission on human rights, Sub-Commission on Prevention of Discrimination and Protection of Minorities, UN Doc. E/CN.4/Sub.2/1987/20, 29 June 1987, para.162 8 Case No. 23/1990 (X. 31) AB 9 Kindler v. Minister of Justice, Supreme Court of Canada, (1992) 6 CRR (2nd) 193 (SCC) 8 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг соёрхон баталсан улс энэ Пактын II Протоколыг соёрхон батлах эрхтэй. УИХ өөрийн хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг халах боломжтой бөгөөд ийнхүү халахыг Үндсэн хуулиар мөн хориглоогүй. Түүнчлэн ИУТЭОУП-ын Нэмэлт II Протоколыг соёрхон батлах эсэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.15-д заасны дагуу Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд дээрх Протоколд нэгдэн орсон эсэхээс үл хамааран цаазаар авах ялыг халах нь мөн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.1-д заасан “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой бүрэн эрхэд нь хамаарч буй юм. Дөрөв. Цаазаар авах ял шийдэл биш тиймээс ялын бодлогод багтах ёсгүй. Цаазаар авах ялыг халснаар хүний амьд явах эрхийг баталгаажуулж байгаа болохоос бус тухайн гэмт этгээдийг ял, зэмлэл, шийтгэлээс чөлөөлж байгаа хэрэг огт биш. Чанга хатуу шийтгэл оногдуулах тухайлбал цаазаар авах ял оноохоор айлгах нь тухайн этгээд гэмт үйлдлээ хийхээс татгалзахад нөлөөлдөггүй болохыг криминологичид хэлдэг. Зөвхөн ял шийтгэл гарцаагүй сонсох, ял завшуулахгүй байх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй.10 АНУ, Их Британи, Швед улсын ялын бодлогыг харьцуулан судалсан судалгаа бас ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг. Тухайлбал сүүлийн үед бага насны хүүхэд хүчиндсэн, ураг төрлийн хүрээнд үйлдэгдэх хүчингийн гэмт хэргийн талаар яригдаж буй энэ үед гэмт хэрэгт цаазаар авах ял тогтоовол хохирогч амь насаа алдах, гэмт хэрэг нуугдмал байдалд орж төр нь ч, нийгэм нь ч олон хүүхэд хохирогч болж үлдэхийг мэдэх боломжгүй болж хуулийн урьдчилан сэргийлэх зорилго алдагдах болно. Энэ талаар хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдэллийн хэрэгслээр өөрийн байр суурийг тодорхой баримтын хамт тайлбарлаж байсныг харгалзан үзэх шаардлагатай. АНУ-ын Техас мужид яг ийм үндэслэлээр хүчингийн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатган цаазын ял оногдуулахаар санал гаргасныг 2008 онд шүүх дэмжээгүй юм. 11 Манай улсад шат шатанд цаазаар авах ял оноож байгаа гурван шийдвэр тутмын доод тал нь нэг нь хүчингүй болж өөрчлөгдөж байсан судалгаа бий.12 Цаазлагдсан хойно гэм буруугүй нь тогтоогдвол хүний амийг эргэн сэргээх боломжгүй байдгаараа энэ ял өөрөө хүнлэг бус юм. Мөн цаазаар авах ял нь нийгэмшүүлэх, засан сайжруулах зэрэг ялын зорилгод нийцдэггүй. Цаазаар авах ял нь Үндсэн хуулийн суурь үнэт зүйл болох хүний эрхэм чанар, амьд явах эрх, эрүү 10 “Бидний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна” гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал ба цаазаар авах ял судалгааны тайлан, 2013 он 11 https://deathpenaltyinfo.org/kennedy-v-louisiana-no-07-343 12 “Цаазаар авах ял ба хүний эрх” Монголын Эмнести Интернэшнл, Улсын дээд шүүхийн судалгааны төв, Хүний эрхийн үндэсний комисс, МУИС-ын ХЗС-ийн хамтарсан судалгааны тайлан, 2006 он 9 шүүлт, хүнлэг, хэрцгий, доромж хандлагаас ангид байх эрхийг тус тус ноцтой зөрчдөг. Шүүхийн алдаатай шийдвэр хэлмэгдүүлэлт авчирдаг. Цаазаар авах ялыг оноохдоо гэмгүй иргэний амийг хууль шүүхийн ажиллагааны алдаанаас болж төр егүүтгэсэн байх, эсвэл егүүтгэх шахаж байсан зэрэг шүүхийн ноцтой алдаа гарч байсан удаатай. Нөхөшгүй алдаанаас зайлсхийх хамгийн оновчтой арга нь цаазаар авах ялыг бүх насаар нь хорих эсхүл тодорхой хугацаагаар хорих ялаар солих явдал байдаг. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийг баталгаатай шийтгэх, гэмгүй нэгнийг цагаатгах боломжтой байлгахын тулд цаазаар авах ялыг халдаг. Хоригдож буй хүний гэм буруугүй нь нотлогдвол түүнийг суллаж болдог, гэтэл цаазлуулсан хүнийг дахин амьдруулах ямар ч арга байхгүй. Хууль дээдлэх зарчимд тулгуурласан хамгийн боловсронгуй хуулийн тогтолцоо ч гэсэн хууль зүйн алдаанаас ангид байж чаддаггүй. Хууль ёс алдаа дутагдалтай байсан цагт гэм буруугүй хүнийг цаазлах эрсдэл хэзээ ч арилахгүй билээ. Тав. Цаазын ялыг халснаар онц ноцтой гэмт хэргийн гаралт өссөн гэдэг нь нотлогдоогүй Цаазаар авах ял нь бусад ял шийтгэлээс илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэх тайлбарыг батлах нотолгоо олдоогүй бөгөөд НҮБ-аас цаазаар авах ял ба гэмт хэргийн үзүүлэлтийн харилцан хамаарлын асуудлаар хийсэн дэлгэрэнгүй судалгаагаар13 “Судалгаа цаазаар авах ял бүх насаар нь хорих ялаас илүүтэй гэмт хэргийг зогсоох үр нөлөөтэйг нотлох шинжлэх ухааны үндэслэлийг олоогүй байна. Цаашид ч мөн ийм нотолгоо олдох магадлалгүй. Өнөөг хүртэл цаазаар авах ял нь гэмт хэргийг таслан зогсоох хэрэгсэл хэмээх таамаглалыг дэмжих эерэг нотолгоо олдохгүй байна” гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Цаазаар авах ялыг халсан улс орнуудын статистик тоо баримт энэ ял байхгүй байснаар гэмт хэрэг өсөөгүйг харуулж байна. Тухайлбал Канад улсад цаазаар авах ялыг халахын өмнөх жил буюу 1975 онд хүн амины гэмт хэргийн үзүүлэлт 100 000- д харьцах 3.09 байсан бол 1980 онд 2.41 болсон байв. Хүн амины гэмт хэргийн үзүүлэлт Канад улсад цаазаар авах ялыг халахаас өмнөхтэй харьцуулахад нилээд буурсан байна.14 Хүн амын тоогоороо адилхан Гонконг ба Сингапур улсад хийсэн судалгаагаар 1973 оноос хойших 35 жилийн хугацааг хамарсан хүн амины гэмт хэргийн үзүүлэлтийг 13 Roger Hood, “The question of the death penalty and the new contributions of the criminal sciences to the matter: a report to the United Nations Committee on Crime Prevention and Control”, UN document E/AC.57/1988/CRP.7, 1988. The survey was last reviewed and published commercially in 2008 (see endnote 86). 14 Roger Hood, “The Death Penalty: A World-wide Perspective”, Oxford, Clarendon Press, Fourth edition, 2008, p. 325. 10 харьцуулж үзэхэд цаазаар авах ялыг халчихсан болон 1990- ээд оны дундуур цаазаар авах ялыг ихээр гүйцэтгэж байсан аль ч үед гэмт хэргийн түвшинд маш бага нөлөөлсөн болохыг харуулжээ.15 НҮБ-аас явуулсан хэд хэдэн судалгаагаар ядуурал, тэгш бус байдал, тухайн улс орны хуулийг хэрэгжүүлэх чадавхи нь ихэнх улс оронд хүчирхийллийн төвшинд нөлөөлөх хүчин зүйлс болдгийг тогтоосон ба мөн хувь хүний нөхцөл байдал тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг аж.16 Монгол улс 2010 онд цаазаар авах ялын гүйцэтгэлийг албан ёсоор түдгэлзүүлсэн. Түүнээс хойш хүнийг санаатай алах зэрэг цаазын ял оноодог байсан гэмт хэргийн тоо өсөөгүй болохыг Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан сүүлийн 10 гаруй жилийн судалгаа харуулж байна.17 ГРАФИК 1: ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ТОО, ЖИЛЭЭР18 15 Franklin E. Zimring, Jeffrey Fagan, David T. Johnson, “Executions, deterrence and and homicide: a tale of two cities”, 31 August 2009. 16 Мансууруулах бодис_ гэмт хэргийн асуудал эрхэлсэн НҮБ-ы алба, “Making them work –ãýìò õýðãýýñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ óäèðäàìæèéí òóõàé ãàðûí àâëàãà”, 2010 îíû 8-ð ñàð 17 https://ikon.mn/n/15vs 18 Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, Цагдаагийн Ерөнхий Газар, Бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээ 11 ГРАФИК 2: ХҮНИЙГ САНААТАЙ АЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТОО, ЖИЛЭЭР19 Зөвхөн дээрх 2 үзүүлэлтээрх тоо баримтаас харахад цаазын ялыг халснаар жигшүүрт гэмт хэргийн тоо өсөөгүй, харин ч 2010 он буюу гүйцэтгэлийг түдгэлцүүлсэн, ИУТЭОУП-ын Нэмэлт II Протоколд нэгдэн орж уг ялыг оноохоо больсноос хойш удаан хугацаандаа бага зэрэг буурсан эерэг үр дүн харагдаж байгаа ба цаазын ялыг халснаар уг ялыг оноож байсан хүнийг санаатай алах зэрэг онц ноцтой гэмт хэргийн тоо огцом өссөн гэдэг нь нотлогдохгүй юм. Түүнчлэн судлаачид хүнийг санаатай алах хэргийн 64,1% нь архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн20 гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл чанга, хатуу ялаас айхаас илүүтэй нийгмийн бусад хүчин зүйлээс илүү хамааралтай болох нь харагдаж байна. Энэ тохиолдолд хэн нэг гомдол гаргагч эсхүл олон нийтийн цаазаар авах ялыг халснаар онц хүнд гэмт хэрэг өссөн гэх таамаглал, бухимдлаар ялын бодлогын дэвшлээс ухрах боломжгүй. 19 Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, Цагдаагийн Ерөнхий Газар, Бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээ 20 Монгол улс дахь гэмт хэргийн цагаан ном, 2017 он, 193 тал 12 © Монголын Эмнести Интернэшнл, 2018 он Дэлгэрэнгүй мэдээллийг www.amnesty.mn хаягаар орж үзнэ үү. Монгол улс, Сүхбаатар дүүрэг, 6 хороо, Их сургуулийн гудамж, АВ төв, 503 тоот mongolia.amnesty@gmail.com Утас: 70004708 Ýìíåñòè Èíòåðíýøíë íü õ¿íèé ýðõèéí òºëººõ äýëõèé äàõèíû õºäºë㺺í þì. Áèä àëèâàà çàñãèéí ãàçàð, óëñ òºðèéí ¿çýë áîäîë, ýäèéí çàñàã áîëîí øàøíû ¿çëýýñ àíãèä. Ìàíàé ÝÐÕÝÌ çîðèëãî Õ¿íèé ýðõèéí ò¿ãýýìýë òóíõàãëàë áîëîí áóñàä îëîí óëñûí õ¿íèé ýðõèéí æèøèã õýìæýýíä çààñàí õ¿íèé ýðõèéã ýíý äýëõèéí õ¿í á¿ðò ýäë¿¿ëýõýä îðøèíî. Ýìíåñòè Èíòåðíýøíë 150 ãàðóé óëñ îðîí, ãàçàð íóòàãò 7 ñàÿ ãèø¿¿ä äýìæèã÷èäòýé. Ìîíãîëûí Ýìíåñòè Èíòåðíýøíë ìýðãýæèë, ñîíèðõëîîðîî íýãäñýí 6000 гаруй ãèø¿¿ä, äýìæèã÷èäòýé

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 883009 дахь зочин боллоо.