ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БА ХҮНИЙ ЭРХ

2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт онол практикийн бага хурлыг төр болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн, багш, судлаачид, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг оролцуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Энэхүү онол практикийн бага хурлыг хот суурин газрыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор гарч буй иргэдийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн зөрчил, зохистой орон байраар хангагдах эрхийн хэрэгжилт,Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн бодлого, эрх зүйн орчин, иргэдийн оролцооны хэлбэр, нөхөн олговор, маргаан шийдвэрлэлтийн талаархзарим асуудлыг хөндөж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр санал зөвлөмж дэвшүүлэн, шийдвэр гаргагчдад уламжлах зорилгоор зохион байгуулсан байна.

Онол практикийн бага хуралд Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, НЗДТГ, нийслэл, дүүргийн газрын албад, дахин төлөвлөлтийн ажлыг гардан хэрэгжүүлж буй компаниуд, иргэний нийгэм, дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийн төлөөлөл оролцож, дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, талуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцов.

Эрдэмтэн судлаач, хуульч, нөлөөлөлд өртсөн иргэдийн тавьсан “Хот суурин газрын төлөвлөлт ба иргэдийн оролцоо”, “Шударга нөхөн олговор”, “Хот суурин газрыг төлөвлөхтэй холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх хүний эрхэд суурилсан механизм”, нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулахтай холбоотой арга зам, “Хот суурин газрын дахин төлөвлөлтийн хэрэгжилт, зохион байгуулалтанд гарч буй алдаа, даван туулах арга зам”, “Эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаа, түүнийг сайжруулах нь сэдвээр илтгэл тавьлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Эмнести Интернэшнлтэй холбогдон авна уу.

Утас: 70004708, mongolia.amnesty@gmail.com

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 613049 дахь зочин боллоо.