ГИШҮҮНЧЛЭЛ, ХАРИЛЦАА ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ АЖИЛД АВНА

ТАВИГДАХ ШААРДЛАГА

-Дээд боловсролтой

-Хүний эрх ба Эмнести Интернэшнл байгууллагын талаар зохих мэдлэгтэй

-Бичгийн болон ярианы англи хэлний өндөр чадвартай

-Компьютерийн Word, Excel, photoshop, Powerpoint зэрэг программууд болон нийгмийн цахим сүлжээнд ажиллах чадвартай

-Бие дааж үйл ажиллагаа зохион байгуулж байсан туршлагатай

-Олон нийттэй харилцах, бусдыг кампанит ажилд оролцуулах, уриалах чадвартай

-Сайн дурын ажил, ТББ, олон улсын байгууллагын ажлын талаар хангалттай мэдлэг мэдээлэл ур чадвартай

-Заах арга сайтай, олон улсын хэмжээнд ажиллах, сургалт явуулах, ажиллах чадвартай

-Олон нийтийн байгууллагын менежментийн чиглэлээр суралцаж байсан болон ажиллаж байсан туршлагатай

-Олон улсын харилцаа, эрх зүй, хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан дадлага туршлагатай

-Дүн шинжилгээ хийх, мэдээллийг боловсруулж, түгээх чадвартай

-Багаар ажиллах чадвартай

-Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

-Олон нийттэй харилцах эв дүй, туршлагатай

-Өөрийн хариуцсан ажил мэргэжилдээ дур сонирхолтой, чин сэтгэлээсээ ханддаг байх ажил хэрэгч, хариуцлагатай, өөрийгөө дайчлан ажиллах чадвар бүхий

АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

-Гишүүдийн дата менежментийг хариуцах

-Гишүүдийг чадавхижуулах, идэвхижүүлэх, үйл ажиллагаанд татан оролцуулах

-Гишүүдийг чадавхижуулах, танхимын болон цахим сургалт явуулах

-Үнэлгээ, шинжилгээ

 

2017 оны 1 дугаар сарын 25-ны дотор материалаа бүрэн бүрдүүлж, дараах хаягаар шуудан, цахим шуудан, факсаар ирүүлнэ үү. Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн хүмүүстэй эргэж холбоо барина. Хаяг Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, АВ центр 503 тоот: Утас 70004705, 70004706, 70004708 mongolia.amnesty@gmail.com

Бүдүүлэх материал:

-Өргөдөл

-Мэргэжлийн боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Анкет буюу CV

-Хэлний болон тухайн ажлын байрны онцлогт нийцэх мэргэшсэн тухай баримтууд

-Тодорхойлолт

 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 614523 дахь зочин боллоо.