“АМЬДРАЛЫН ТӨЛӨӨХ ХОТУУД-ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ХОТУУД” ДЭЛХИЙН ӨДӨР

Монголын Эмнести Интернэшнл, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний Эрхийн дэд хороо, Хэлмэгдэгсэдийн холбоо, “Амьд явах эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэг” ТББ-аас хамтран “Амьдралын төлөөх хотууд-Цаазаар авах ялын эсрэг хотууд” дэлхийн өдрийг тохиолдуулан 11-р сарын 30-ны өдрийн 18.30 –аас Үндэсний музейн урд талд байрлах Хэлмэгдэгсэдийн хөшөөг гэрэлтүүлэх, лаа асаах үйл ажиллагаа зохион байгууллаа.  

Ерөнхий мэдээлэл 

Италийн Сант Эжидио нийгэмлэгээс Тосканы Их Гүнт улсад 1786 онд хамгийн анх цаазаар авах ялыг албан ёсоор халах шийдвэр гаргасан өдөр буюу жил бүрийн 11-р сарын 30-ныг Амьдралын Төлөөх Хотууд-Цаазаар Авах Ялын Эсрэг Хотуудын Дэлхийн Өдөр болгон тэмдэглэх санаачилга 2002 онд гаргажээ. Үүнээс хойш нийтдээ 80 гаруй орны 1300 гаруй хот, түүний дотор 60 гаруй нийслэл хот, мөн түүнчлэн цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа олон хот энэхүү арга хэмжээнд нэгдсэн бөгөөд энэ нь хүний амьд явах эрхийг хүндэтгэдэг хууль эрх зүйн тогтолцоог бий болгох үйлсийг олон нийтэд таниулах, түүнд бусад байгууллагуудыг татан оролцуулах чухал үйл явдал  юм.

Уг өдөр хотууд арга хэмжээний гол цөм болдог бөгөөд орон нутгийн засаг захиргаа, иргэд, төр олон нийтийн зүтгэлтнүүд хурал цуглаан, концерт, хэвлэл мэдээллийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, олон нийтийг өргөнөөр хамруулж, олон улсын үйл ажиллагааны сүлжээ бүрдүүлдэг.

Хот бүрт тухайн хотын захиргаа өөрийн хамгийн чухал түүх дурсгалын газрыг энэхүү үйлсийн бэлгэ тэмдэг болгон зарладаг бөгөөд бүтэн жилийн турш тэрхүү бэлгэ тэмдэг нь олон нийтийн зүрх сэтгэлийг уриалан дууддаг. Хотуудын хөдөлгөөний олон улсын бэлгэ тэмдэг нь Ром хотын Коллисей бөгөөд хүчирхийллийн бэлгэ тэмдэг байсан тэрхүү барилга тусгай гэрэлтүүлгийн хамтаар цаазаар авах ялыг халах хуулийн тогтолцооны бэлгэ тэмдэг болж, дэлхий даяар ялангуяа залуу үеийнхэнд  иргэний ухамсрыг төлөвшүүлэх олон нийтийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон 1000 гаруй хөшөө дурсгал, талбайнуудыг манлайлан оршдог.

2007 оны 12-р сарын 18-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблей цаазаар авах ялыг бүх нийтээр түдгэлзүүлэхийг уриалсан түүхэн тогтоол батлан гаргасан билээ. Энэ бол дэлхийн хууль эрх зүйн үзэл баримтлал, чиг хандлагад эргэлт хийсэн явдал байв. НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнхи олонхи анх удаагаа цаазаар авах ялыг халах хийгээд түүнийг бүрмөсөн устгахын төлөө арга замыг хайх нь улс орнуудын дотоодын хууль тогтоомжтой холбоотой өөрчлөлт оруулаад зогсох асуудал бус  харин хүний эрхийг бүх нийтээр хүндэтгэн сахих үйл хэргийг өргөжүүлэхтэй салшгүй холбоотой асуудал болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Уг тогтоолыг удаах жил нь илүү олон гишүүн орон дэмжиж  (106 улс дэмжиж, 46 улс татгалзаж, 34 улс түтгэлзсэн) буйгаа илэрхийлж, дэлхийд цаазаар авах ялыг хэрхэн хэрэглэж байгаа тухай НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын анхны тайлан илтгэлд ч тусгаснаар тогтоолын ач холбогдлыг батлан харуулж байна.

1970-аад оны дунд үед 20 хүрэхгүй  орон цаазаар авах ялыг халсан байсан бол өнөөдөр дэлхийн 140 гаруй улс  уг ялыг хуульдаа болон практикт халаад байна. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 540420 дахь зочин боллоо.