Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий даяар Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас энэ жилийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан 10-р сарын 10-14-ний хооронд олон нийтэд хандсан Хэвлэлийн бага хурал, кино хэлэлцүүлэг Улаанбаатар хот, Хэнтий аймагт, хуульчдад зориулсан лекц зохион байгуулах юм.
Бидний үйл ажиллагаанд АНУ-ын “Хүн амины гэмт хэргийн хохирогчдын гэр бүл хүний эрхийн төлөө” байгууллагын гүйцэтгэх захирал Рэнни Кушин, Азийг хариуцсан зохицуулагч, гэрэл зурагчин Тоши Казама, захирлуудын удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Буд Велч, удирдах зөвлөлийн гишүүн Женни Бишоп нар урилгаар оролцоно.
Иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулж буй кино хэлэлцүүлэгт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Кино хэлэлцүүлэг 2011 оны 10-р сарын 10-ны өдрийн 14:50 цагаас Тэнгис кинотеатрын 3-р танхимд болно. “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ”
Жич: Кино хэлэлцүүлэгт оролцож буй зочдын ярилцлага маш сонирхолтой байх тул ганц удаа тохиох энэ боломжийг алдалгүй ирж сонирхоорой.