ТУРК: ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСНААР ХҮНИЙ ЭРХИЙГ ХӨСӨРДҮҮЛЭХ ЁСГҮЙ

ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ

 2016 оны 7-р сарын 21

 Турк: Онц байдал зарласнаар хүний эрхийг хөсөрдүүлэх ёсгүй

 Ерөнхийлөгч Эрдоган онц байдал зарласан нь хүний эрхийг дордуулах буюу дур зоргоор баривчлах, эрүүдэн шүүхийн эсрэг хамгаалалт болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хавчин боох шалтаг болох ёсгүй хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ.

 Лхагва гаригийн орой Үндэсний Аюулгүйн Зөвлөл болон засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч Эрдоган 3 сарын хугацаатай онц байдал зарлаж байгааг мэдэгдсэн.  

 “Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын эргэн тойрон дахь хүчирхийллээс сэрэмжлэн олон нийтийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, онц байдал зарлаж байгаа нь ойлгомжтой. Энэ арга хэмжээ нь Турк улсын олон улсын хуулийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хүндэтгэн сахиж, хүний эрх, эрх чөлөөний хамгаалалтыг хөсөрдүүлэхгүй байхын зэрэгцээ байнга үргэлжлэх ёсгүй. Гэвч 10 000 орчим хүн хоригдож, саатуулах газарт зүй бус харьцах явдал гарч, засгийн газрын сайдууд, хэвлэл мэдээллийн агентлагуудад цэвэрлэгээ явуулж буй энэ үед онц байдлын улмаас үүссэн эрх мэдэл цаашид хүний эрхийг дордуулах замыг нээж байна”  хэмээн Эмнести Интернэшнлийн Туркийн асуудлаарх судлаач Эндрю Гарднер өгүүлэв.

 Туркийн шадар сайд тус улсын засгийн газраас онц байдлын үед Хүний Эрхийн Европын конвенцийг түдгэлзүүлнэ хэмээн мэдэгдлээ. 

 Онц байдал нь ерөнхий сайд болон түүний кабинетэд парламентаар батлуулалгүй хууль гаргах эрх мэдлийг олгож байна. Энэ нь эрх баригчид шүүхийн тогтоолгүйгээр хорих хугацааг сунгах шалтаг болон хэрэглэгдэж болзошгүй байгаад Эмнести Интернэшнл зовниж байна. Энэ нь цаашид шударгаар шүүлгэх эрх болон зүй бус харьцахын эсрэг хамгаалалтыг сулруулж болзошгүй юм. Онц байдлын арга хэмжээ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг дур зоргоор хязгаарлаж, албан хаагчдыг ажлаас нь халсан, түдгэлзүүлсний эсрэг давж заалдах эрхийг үгүйсгэж болзошгүй байна.

 “Олон улсын хуулиар шударгаар шүүлгэх эрх, эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх нь хэдийд ч түдгэлзүүлэх буюу хязгаарлах ёсгүй эрх юм.” хэмээн Эндрю Гарднер хэллээ.  

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 671837 дахь зочин боллоо.