ТӨРӨӨС ТУРХИРСАН ҮЗЭН ЯДАЛТ НИЙГМИЙН ИДЭВХИЖЛИЙН ШИНЭ ЭРИНГ ЭХЛҮҮЛЭВ
  • Дэлхийн 159 улс орныг хамарсан хүний эрхийн төлөв байдал 2017/18 тайлангаа Эмнести Интернэшнл гаргаж өнөөдөр олон нийтэд танилцуулав.

2017 оны турш дэлхий даяар ад үзэх, адлах бодлого дэлгэрч, гашуун үрийг нь сая сая хүн амсаж байна хэмээн Эмнести Интернэшнлээс дэлхийн хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулахдаа анхаарууллаа.

Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх шинэ үеийнхний хөдөлгөөн, олон жил тэмцсэн идэвхтнүүдийн хөдөлгөөнтэй нэгдэж, улам бүр хүрээгээ тэлж байгаа нь дарангуйлал, хавчлагыг таслан зогсоох итгэл найдварыг төрүүлж байна хэмээн уг тайланд дурджээ.

Тив дамнасан дүрвэгсдийн урсгалд чинээлэг орнууд нэрвэгдэж, энэ хямралыг зохистой шийдэхээс удирдагчид нь зайлсхийж, дүрвэгчийг эрх төгс хүн гэж үзэлгүй, асуудал таригч хэмээн хажиглаж байна.

Ерөнхийлөгч Трампын хүний эрхээс ухарсан үйлдэл нь бусад засгийн газруудад даган дуурайх аюултай жишээ болж байгааг Эмнести Интернэшнл онцлон тэмдэглэлээ.

АНУ-аас авахуулаад ОХУ, Польш улсад эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахаар завдсан бол, Франц улсад эсэргүүцлийн арга хэмжээг хориглосон байна. Польшийн Варшав хотноо болсон үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалын үеэр гадныхныг үзэн ядах уриа, уран цэцэн үгс, АНУ-ын Шарлоттесвиллд цагаан арьстныг дэмжигчдийн цуглаан, Чеченээс Египет улс хүртэл ЛГБТИ хүмүүсийг устгах эрс арга хэмжээ гарч байгаа бөгөөд үүний эсрэг хүмүүс дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байгааг тайланд онцолсон байна.

Хүний эрхээс ухарсан бодлого хүмүүсийг тэмцэлд хүргэсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болсон жагсаал АНУ-д төвлөрч, бусад хэд хэдэн оронд салбарласан нь түүхэнд хамгийн том эсэргүүцлийн жагсаал боллоо. #MeToo (Би ч бас) аян бэлгийн хүчирхийлэл, дарамт аймшигт түвшинд очсоныг дэлхий дахины анхааралд аваачсан билээ. Эмэгтэйчүүдийн энэ хүчирхэг хөдөлгөөн тэгш эрх, нэр төр, шударга ёсны төлөөх хүсэл зориг хэзээ ч мөхөхгүй болохыг тодоор харуулсан. Дэлхий даяар эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өсөн өндийж байгаа нь илэрхий мэдрэгдэж байна.

 

Хүний эрхийн хамгаалагчдын эсэргүүцэл, тэмцэл тухайлбал Чили улсад үр хөндөлтийг бүрэн хориглосон байсныг цуцлуулж чадсан, Тайвань улс гэрлэлтийн тэгш эрхийг хангах алхам хэрэгжүүлсэн, Нигери улсад албадан нүүлгэлтийг хориглосон шүүхийн тогтоол гээд олон ялалтыг  авчирч, баталгаажуулсныг энэ тайланд мөн дурджээ.

Уг тайланд мөн дэлхий даяар хүмүүс орон байр, эрүүл мэнд, цэвэр ус, зохистой хоол хүнсээр хангагдаж чадахгүй хүнд нөхцөлд амьдарч байна. Үүний улмаас Венесуэлээс Иран хүртэл олон нийтийн дургуйцэл асар өргөн тархаж байна. Засгийн газрууд ядуурал, тэгш бус байдлын үндсэн шалтгааныг зогсоохгүй бол маш том үймээн самуун гарч болзошгүйг Эмнести Интернэшнл анхааруулж байна.

Өнгөрсөн жил эрх баригчид тэмцэгчдийг дуугүй болгох, хэвлэл мэдээллийг хумихыг оролдсоноор олон зуун идэвхтэн алагдсан. Турк, Египет, Хятад улсад сэтгүүлчдийг олноор нь хорьсон. “Засгийн газрууд хүний эрхийн хамгаалагчдыг ангуучлан, сонин сэтгүүлийг хааж, шүүж, хорьж магадгүй гэвч бид дуугүй байхгүй хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ. 

Олон нийтийн бодол санаанд нөлөөлөх боломж, бололцоо өөр өөр байх нь дамжиггүй ч, төр үнэндээ ад үзэх, хүчирхийлэлд уриалсан мэдээллийг хяналтгүй тарааж, нийгмийн сүлжээг хянаж байна. Төрөөс турхирсан үзэн ядалт нийгмийн идэвхижлийн шинэ эринг эхлүүлэв. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх тэмцэл бол  цаашид хүний эрхийн төлөөх тулааны гол талбар байх болно гэдгийг 2017 он харууллаа.

 

Үгээ хэлсэн хүмүүсийг дуугүй болгохоор оролдохын оронд засгийн газрууд тэдний санаа зовж байгаа асуудлуудыг сонсож, шийдэх хэрэгтэй. Эрх мэдэлтнүүд, иргэний нийгмийнхэн, хэвлэл мэдээллийнхнийг хянаж, хязгаарлахаа зогсоох ёстой.  Хэрэв удирдагчид хүмүүс яагаад эсэргүүцэл илэрхийлээд байгааг ойлгож мэдэхгүй бол эцэстээ өөрсдөө унах болно. Хүмүүс эрхээ эдлэхийг хүсч байгаагаа маш тодорхой ойлгуулсан. Засгийн газрууд тэднийг сонссон гэдгээ одоо харуулах л үлдлээ” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шитти өгүүллээ.       

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 832771 дахь зочин боллоо.