ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ БОЛОН ПРОТОНМЭЙЛ КОМПАНИ КИБЕР ЦАГДАН ХЯНАЛТЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД НЭГДЭВ

2017 оны 3-р сарын 12-нд тохиож буй Кибер цагдан хяналтын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Протонмэйл компани болон Эмнести Интернэшнл цахим хяналт дэлхий даяарх хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг харуулахаар нэгдлээ.  

Шифрлэгдсэн мэйлээр хангадаг дэлхийн хамгийн том компани болох Протонмэйлийг сэтгүүлчид, идэвхтнүүд сонгож, хувийн нууцлалаа хадгалах хэрэгсэл болгон өдөр бүр хэрэглэгч нь болсоор байна. Өнөөдөр 150 улс орны хоёр сая Протонмэйлийн хэрэглэгч өөрийн мэйл рүүгээ нэвтэрч орох үедээ кибер цагдан хяналтын талаарх Эмнести Интернэшнлийн хамгийн сүүлийн мэдээллийг олж харах болно.  

Дэлхийн 55 улс оронд хүмүүс цахим орчинд тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдсан болохыг Эмнести Интернэшнл олж тогтоосон. 

“Интернэт бол чөлөөтэй ярих, идэвхжих хүчтэй хэрэгсэл боловч буруу хүний гарт орвол дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болдог. Засгийн газруудын явуулж байгаа кибер цагдан хяналт ба мөшгин хяналтын арга тактикийн цар хүрээ жил ирэх тусам илүү нарийн төвөгтэй болж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд асар их сөрөг үр дагавар авчирч байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Хүний эрх ба Технологийн газрын дарга Шериф Элсаед-Али өгүүллээ.  

Эмнести Интернэшнл ба Протонмэйл нь хүмүүсийг үйл ажиллагаа өрнүүлэхийн тулд интернэтээр чөлөөтэй хангагдахыг хүсдэг.

Дэлхий даяарх интернэтийн цагдан хяналт

Жил бүр дэлхий даяар засгийн газрууд интернэтийн эрх чөлөөг хязгаарлах нь нэмэгдсээр байна. IP хаягаар нь хязгаарлах явдал өнөөдөр Туркт 50 000, Саудын Арабт 400 000 сошиал мэдээний сүлжээ, мэдээний вэб сайтыг хаахад хүргэлээ. Хятадын Грийт Файрвэл нь 800 сая хэрэглэгчийн интернэтийг хязгаарлаад байна.   

“Кибер цагдан хяналт нь хүмүүсийн мэдээлэл чөлөөтэй олж авах эрхийг хязгаарлаад зогсохгүй гэрэлт ирээдүйн төлөө хийгдэх бүтээлч, шинжлэх ухааны хөгжилд саад учруулсан гамшигт үр нөлөөг авчирч байна.“ хэмээн Протонмэйл компаний захирал, үүсгэн байгуулагчдын нэг доктор Энди Ен хэллээ. 

Засгийн газрууд эсэргүүцэл, үймээний үеэр интернэтийг салгадаг нийтлэг практик өсөн нэмэгдсээр байна. Тухайлбал Этиоп улс 2016 онд нэгээс илүү удаа хязгаарлажээ. Өнгөрсөн жил хэд хэдэн засгийн газар тухайлбал Египетэд Signal, Бразилд Whats App-ийг хаах зэргээр шифрлэгдсэн мессэжний аппликейшнийг хаасан байна.   

Зарим нэг томоохон технологийн компаниуд кибер цагдан хяналт явуулж, хэрэглэгчдийнхээ хувийн нууцад халдах нь нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил Yahoo компани хэрэглэгчдийнхээ цахим шууданг скан хийх тусгай мөшгин хяналтын софтвэйрийг ажиллуулахад АНУ-ын холбооны засгийн газрын тагнуулын албатай хамтарсан гэдгээ баталсан.  

Эмнести Интернэшнлээс 2016 оны 10-р сарын 21-нд Snapchat болон Microsoft зэрэг технологийн компаниуд мессэжний үйлчилгээ нь хувийн нууцыг хамгаалсан гэдгээ баталж чадаагүй ба энэ нь хэрэглэгчдийнх нь эрхийг эрсдэлд оруулж байна гэдгийг анхааруулсан. Эмнести Интернэшнлийн ‘Мессэжний Хувийн нууцын Зэрэглэл‘ –ээр шалгагдсан 11 технологийн фирмээс ердөө гурван компани өгөгдмөл горимоор төгсгөл хоорондын шифрлэлтийг мессэжний бүх аппликейшндээ ашиглаж байна.  

 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 541004 дахь зочин боллоо.