БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” СУРГАЛТ ЗОХИОН

Монголын Эмнести Интернэшнл байгууллага нь эдийн засаг, нийгэм соёлын эрхийг таниулах, нэр төртэйгээр амьдрах эрхийг хангах “Хүнийг хүндэл” кампанит ажлын хүрээнд ядууралд хүргэж байгаа хүний эрхийн зөрчлүүдийг таниулах, тэдгээрийг таслан зогсооход иргэдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор “ Таны үгийг сонсоё” аян өрнүүлж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд иргэдтэй тулж ажиллах нэгж хороодын нийгмийн ажилтануудын хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай хамтран 2010 оны 5-р сарын 3-4 өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийн 24 хороодын нийгмийн ажилтанууд хамрагдаж, “Хүний эрхийн сургагч багш”-ийн  сертификат гардан авлаа.

Нийгмийн ажилтанууд хүний эрхийн мэдлэгтэй болсноороо иргэдэд мэдээллийг хүртээмжтэй түгээх, ядуурлыг бууруулах үйлсэд эмзэг бүлгийн хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх улмаар эрхээ хамгаалах чадвартай болгох ач холбогдолтой юм. Хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд “Цэвэр усаар” болон “Шаардлагатай орон байраар” хангагдах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг хүний эрхээ мэддэг, эрх баригчдаас эрхээ хангуулахыг шаарддаг байх хэрэгтэй.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 540417 дахь зочин боллоо.