ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ УИХ-ААР НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРИАЛЖЭЭ

Олон улсын хүний эрхийн өдрийг угтан иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын даргад хандан нэгэн сонирхолтой уриалга гаргажээ. Уг уриалгад Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өргөн барьдаг Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 15 дахь удаагийн илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг уриалсан байна. Учир нь 14 удаагийн илтгэл өргөн баригдсан ердөө ганцханыг буюу  5 дахь удаагийн илтгэлийг л УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар  хэлэлцэж байсан ажээ. Бусдыг нь огт хэлэлцээгүй эсвэл Хууль зүйн байнгын хороогоор л хэлэлцдэг байжээ. Гэтэл   Улсын Их Хурлын 2003 оны 41 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн  1 дүгээр бүлгийн 1.1.1.11-т “....Хүний эрхийн Yндэсний Комиссын илтгэлийг жил бүр Улсын Их Хурлын чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхээс өмнө нээлттэй хэлэлцэж, явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж,  хүний эрхийн төлөв  байдлын мэдээллийг жил бүр нийтэлж  байна” гэж тус  заасан байдаг аж.

Уриалгад  Бүсгүйчүүд 21-р зуун төв, Глоб Интернэшнл төв, Иргэдэд туслах хүний эрхийн төв, Төр иргэн түншлэл, Их бага Баяншарга, Монголын Эмнести Интернэшнл,  Оюу толгойн хяналт, Хил хязгааргүй алхам, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүний эрх хөгжил төв, Хөгжлийн хэлхээ, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Хэрэглэгч сан, Чинагийн галсан сан (үндэсний цөөнх тува иргэдэд туслах төв), Үндсэн уртраг, Хүнс эвсэл, Саянаа сайн сайхны нийгэмлэг, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо, Сэтгэл зүйн мэдрэмж, Хил хязгааргүй гол мөрөн төв, Татварт Иргэний хяналт, Хууль хүний эрх төв,  Эрдэнэт хүмүүний Эв нэгдэл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Заша төв, Монголын чөлөөт ахмадын холбоо Дэлхийн ахмадын академи, Эрх зүйн соёл зэрэг  27 төрийн бус байгууллага нэгдсэн байна.  

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 650766 дахь зочин боллоо.