МОНГОЛ УЛС 2011 ОНД ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХУУЛЬДАА ХАЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Монгол улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухай зарлан тунхагласнаас хойших нэг жилийн ойн босгон дээр Эмнести Интернэшнл байгууллагаас Монгол улсын засгийн газарт хандан 2011 онд энэ ялыг хуульдаа халахыг уриалж байна.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэхдээ 2011 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсэн түүхт 100 жилийн ой тохиож буйг онцлоод, төрийн нэрийн өмнөөс Монгол улсын нэг ч иргэний амь насыг хороохгүй байхыг баталгаажуулахыг Монголчууддаа хандаж уриалж байсан.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай 2-р Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл УИХ-ын эцсийн шийдвэрийг хүлээж байна.

Уг хуулийн төсөл УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдэн батлагдсан. Мэдэгдэж буйгаар өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд Монгол улсад нэг ч цаазаар авах ялыг гүйцэтгээгүй байна.

2010 оны 11-р сарын 2-ны өдрийн НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн Ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгээр Монгол улсын тайланг хэлэлцэх явцад олон улс орнууд Монгол улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлсэнийг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид энэ ялыг бүрэн халах алхамыг авч хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газарт зөвлөмж болгосон. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Хорооноос Монгол улсыг цаазаар авах ялыг халах чармайлтаа цаашид үргэлжлүүлэхийг дэмжиж, цаазаар авах ялтай холбоотой мэдээллийг нууцын зэрэглэлд оруулахгүй байхыг уриалсан юм.

2010 оны 12 сарын 21-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар баталсан дэлхий даяар цаазаар авах ялыг хэрэглэхээ зогсоохыг уриалсан тогтоолд Монгол улс нь анх удаагаа дэмжсэн санал өгсөн. Өмнө нь 2007 болон 2008 онд Монгол улс цаазаар авах ялыг халахын эсрэг санал өгч байсан. 

Ази тивийн улс орнуудад хэдийгээр цаазаар авах ялыг гүйцэтгэх нь цөөрсөөр байгаа хэдий ч нийлбэр дүн бусад тивийн бүх улс орнуудад гүйцэтгэж байгаагаас илүү байна. Хойд Солонгос, Хятад, Вьетнам улсын адилаар Монгол улс цаазын ялын гүйцэтгэлийг нууцалж, хичнээн хүнд энэ ялыг оноосон болон гүйцэтгэсэн тухай статистик тоо баримтыг нийтлэхгүй байна. Шийтгүүлсэн этгээдийн гэр бүлд гүйцэтгэх тухай урьдчилан мэдэгддэггүй бөгөөд, шарилыг нь гэр бүлд нь өгдөггүй байна.

Өнөөдөр Ази Номхон далайн бүсийн 27 улс орныг оролцуулан дэлхийн бүх улсын гуравны хоёр нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халаад байна.

Монгол улс нь нэг жилийн өмнө цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухайгаа мэдэгдсэн нь Ази, Номхон далайн бүс нутагтаа цаазаар авах ялыг төгсгөл болгоход үлгэр дууриал болж байна. Энэ санаачилгыг олон улсын нийгэмлэгүүд, Эмнести Интернэшнл, Цаазаар авах ялын эсрэг Азийн сүлжээ(ADPAN) зэрэг байгууллагууд дэмжин талархаж, түүхт ойгоороо Монгол улс нь цаазаар авах ялыг цаашид хуульдаа халах алхамыг авч хэрэгжүүлэхийн тулд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2-р нэмэлт Протоколыг соёрхон батлахыг уриалж байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538705 дахь зочин боллоо.