ХОЙД СОЛОНГОСТ ХҮРЭХ ЭХНИЙ АЛХАМ

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3-р хорооноос “Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал”-ын асуудлаар тогтоол баталжээ. Энэ тогтоолд Эмнести Интернэшнлээс зүгээс онцолсон хүний эрхийн зөрчлүүдэд анхаарал хандуулсан байна.

Үүнд цахим орчинд хүний эрхийг хязгаарлаж байгаа тухай “Ерөнхий Ассемблей . . . сүсэг бишрэл, шашин шүтлэг эсвэл итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,  тайвнаар хуран чуулах, эвлэлдэн нэгдэх, хувийн нууцлалтай байх, мэдээллээр тэгш хангагдах эрхийг хууль бусаар, дур зоргоор тагнаж чагнах,  мөрдөн хавчих, эрүүдэн шүүх, хорих арга замаар тухайлбал шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө цаазлах зэргээр цахимаар болон цахим бусаар өргөн хүрээнд хязгаарлаж байгаа нь . . .  маш ноцтой санаа зовоосон асуудал болохыг илэрхийлж байна”  хэмээсэн.

Хойд Солонгос нь дэлхийн хамгийн нууцлагдмал, хүрэхэд хэцүү улс бөгөөд цөмийн зэвсэг туршиж, хэзээ ч цөмийн зэвсгийн дайралт хийж болзошгүй байгаа нь хэвлэл мэдээллээр “дэлхийн там” гэж дүрслэхэд хүргэж байдаг.

Харилцаа холбоотой байх нь хүний үндсэн хэрэгцээ шаардлага бөгөөд хэний ч гадаад ертөнцтэй буюу эсвэл ойр дотны хүнтэйгээ холбогдох үндсэн эрхийг нь үгүйсгэж болохгүй. Тэгвэл Хойд Солонгосчууд улс орноосоо дүрвэсэн гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярихын тулд харанхуй шөнөөр уул руу мацаж, эсвэл баривчлагдах эрсдэлтэй нөхцөлд мессежээр харьцаж байна.

Эмнести Интернэшнлээс 2016 оны эхээр Хойд Солонгос: Холбоо тасарсан нь кампанит ажлыг эхлүүлсэн ба энэ хүрээнд 105 орны 35000 хүн Ким Жон Унээс иргэдээ тусгаарлахаа зогсоохыг шаардаж, өргөх бичиг илгээсэн.

Энэ кампанит ажлын гол зорилго бол Хойд Солонгос дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд олон улсын дуу хоолойг нэгтгэн, олон нийтийн үйл ажиллагаа, нөлөөллөөр дамжуулан Хойд Солонгосын мэдээллийн ханыг нэвтлэх явдал юм.

Хойд Солонгосын засгийн газарт дэлхий нийт ажиглаж байгааг, мэдээллийн чөлөөт урсгал хамгийн чухал зүйл болохыг уриалахад засгийн газрууд, иргэний нийгэм, хүний эрхийн Төрийн бус байгууллагуудын тууштай, хамтын хүчин чармайлт хэрэгтэй байна.  

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 614523 дахь зочин боллоо.