30 ЖИЛ БИЕЛЭЭГҮЙ АМЛАЛТ БУЮУ ЗАСГИЙН ГАЗРУУД ХОЁР НҮҮР ГАРГАЖ БАЙНА

 Эмнести Интернэшнл өнгөрсөн таван жилийн хугацаанд 141 улсад эрүү шүүлт, зүй бус харьцаа байгааг бүртгэсэн
 Бүх бүс нутгийн 21 улс орны 21 000 гаруй хүнийг хамруулсан дэлхийн шинэ судалгаанд оролцогчдын тэн хагас нь баривчлагдан саатуулагдвал эрүүдэн шүүгдэнэ гэсэн айдастай байв
 80% гаруй нь эрүү шүүлтээс хамгаалах чанга хуультай байхыг хүсч байсан бол гуравны нэг нь л эрүү шүүлтийг зөвтгөжээ

1984 онд НҮБ-аас Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц(ЭШЭК)-ийг баталснаас хойш 30 жил өнгөрөөд байхад амлалтаа зөрчиж байгаа засгийн газруудыг Эмнести Интернэшнл зэмлэн буруушааж байна.
50 жилийн өмнө Эмнести Интернэшнлээс эрүүдэн шүүхтэй тэмцэх дэлхий дахины кампанит ажлыг өрнүүлсэн ба үүний үр дүнд НҮБ-аас Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг баталсан юм. Түүнээс хойш олон дэвшлүүд гарсан хэдий ч өнөөдөр бидэнд тэдгээр амлалтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг баталгаажуулах дэлхийн кампанит ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
“Засгийн газрууд хоёр нүүр гаргаж эрүүдэн шүүхийг хуульдаа хориглосон ч практикт хэрэглэсээр байна. Эрүү шүүлт зөвхөн оршин байх бус, дэлхийн өнцөг булан бүрт даамжирсаар байна. Олон засгийн газар үндэсний аюулгүй байдал нэрийн дор эрүүдэн шүүхийг зөвтгөхийг оролдож байгаа нь энэ талбарт хийгдэж байгаа сүүлийн 30 жилийн тогтвортой үйл ажиллагааг нурааж байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти өгүүллээ.
1984 оноос хойш 155 улс орон НҮБ-ын ЭШЭК-ийг соёрхон баталсан ба 142 улс Эмнести Интернэшнлийн тайланд багтсан. ЭШЭК-д нэгдэн орсон улсуудын талаас илүү нь 2014 он гарсаар эрүүдэн шүүх ажиллагаа явуулсныг Эмнести Интернэшнл тогтоогоод байна. НҮБ-ын гишүүн орны 32 нь ЭШЭК-ийг батлаагүй ч эрүү шүүлтийн эсрэг олон улсын эрх зүйн хориглолт тэдэнд ч мөн хамаатай юм.

Эмнести Интернэшнл зарим улсад эрүү шүүлтийн цөөн, онцгой тохиолдлыг бүртгэсэн бол бусад улсад эрүү шүүлт байнга, системтэй үйлдэгддэг болохыг баримтжууллаа. Эрүүдэн шүүхийг зогсооё кампанит ажлын хүрээнд ЭРҮҮ ШҮҮЛТ 2014 ОНД – 30 ЖИЛ БИЕЛЭЭГҮЙ АМЛАЛТ хэвлэлийн тойм бэлтгэн гаргалаа.
Хэвлэлийн тоймд эрүүгийн хэргийн сэжигтэн, өөрөөр сэтгэгчид, улс төрийн өрсөлдөгчийг нухчин дарахын тулд стресст оруулах, нойрыг нь хасахаас эхлээд цахилгаанаар цохиулан эрүүдэн шүүх олон аргыг хэрэглэж байгааг дурджээ.
Эмнести Интернэшнлээс эрүүдэн шүүхийн асуудлаар хийлгэсэн Дэлхийн хяналт(Globe scan) –ын судалгаанд хамрагдсан 21 улс орны оролцогчдын бараг тэн хагас нь хэрэв баривчлагдан саатуулагдвал эрүүдэн шүүгдэх эрсдэлтэй гэсэн байв. Дийлэнх буюу 82% нь эрүүдэн шүүхийн эсрэг маш тодорхой хуультай байх хэрэгтэй хэмээн үзэж байсан бол гуравны нэг нь буюу 36% нь тодорхой нөхцөлд эрүүдэн шүүхийг зөвтгөсөн байна.
Дотоодын хууль тогтоомждоо эрүүдэн шүүхийг гэмт хэрэгт тооцож, хорих газарт мониторинг хийх боломжийг олгон, байцаан шийтгэх ажиллагааг дүрст бичлэгээр баримтжуулах нь улс орнуудын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенциор хүлээсэн амлалтаа биелүүлж, эрүү шүүлтийг багасгахад нөлөөлдөг.
Эмнести Интернэшнл засгийн газруудад хандан эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хамгаалалтын арга хэмжээ тухайлбал шаардлагатай эмнэлгийн үзлэг, өмгөөлөгчөөр хангах, хорих газарт бие даасан хяналт шалгалт хийх, эрүүдэн шүүсэн үйлдлийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах, сэжигтнийг шүүх, хохирогчид шаардлагатай нөхөн сэргээх ажил хийхийг уриалж байна.
Бидний эхлүүлж байгаа кампанит ажил эрүү шүүлт өргөн тархсан Филиппин, Узбекистан, Мексик, Нигери, Морокко ба Баруун Сахар гэсэн таван улс орныг онцлон анхаарч, үр нөлөө гаргахаар ажиллаж байна.
Эмнести Интернэшнлээс Монгол улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нийцүүлэн хууль эрх зүйн орчноо сайжруулах, хараат бус мөрдөн шалгах байгууллагыг бэхжүүлэх, хорих газарт хөндлөнгийн бие даасан мониторинг хийх асуудлаар анхаарал хандуулахад нь нөлөөлөх, олон нийтийг гэгээрүүлэх сургалт сурталчилгааны үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ бүс нутгийн хүрээнд Филиппин улс дахь эрүү шүүлт, зүй бус харьцааг таслан зогсоохын төлөө гишүүд дэмжигчдийн хамт ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар холбогдож авна уу:
Лондон дахь төв оффис:
+44 20 7413 5566
email: press@amnesty.org
twitter: @amnestypress

Монголын Эмнести Интернэшнл:
Утас: 319901
Цахим хаяг: aimncc@magicnet.mn

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538706 дахь зочин боллоо.