МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ АМЛАЛТААСАА УХРАХ ЁСГҮЙ

Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрч хүний эрх, эрх чөлөө, энх тайван, хөгжлийн төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ялангуяа Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, түүний нэмэлт протокол, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг олон улсын маш олон гэрээг дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэх, үндэсний хуулийн нэгэн адил мөрдөх үүрэг хүлээсэн билээ.

 

Эмнести Интернэшнл 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хууль(шинэчилсэн найруулга)-д бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй ч иргэний болон улс төрийн эрхийн хүрээнд цаазаар авах ялыг халж, эрүүдэн шүүхээс ангид байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлснийг талархан хүлээж авсан.

 

Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх байсан Эрүүгийн хууль(шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжих хугацааг  хойшлуулсанд Монголын Эмнести Интернэшнл санаа зовинож, замын дундаас буцаж байгаа үйлдэл хэмээн үзэж байна.  

 

Баталсан хуулийн хэрэгжих хугацааг “олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа” гэдгээр шалтаглан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилж байгаа нь хүний эрх, эрх чөлөөг хангах тухай олон улсын өмнө хүлээсэн амлалтаасаа Монгол улс ухарсан үйлдэл боллоо.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд батлагдсан ч ёсчлоогүй  гэдгээр Засгийн газарт буцааж байгаа нь эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан зэрэг эмзэг бүлгийн хүмүүсийн эрхийн хамгаалалтыг сулруулж байна.

 

Монголын Эмнести Интернэшнлээс Монгол Улсын Засгийн газар, УИХ-д хандан Эрүүгийн хууль(шинэчилсэн найруулга)-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиа эргэн харж, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллах амлалтынхаа хүрээнд уг хууль болон холбогдох процессын хуулиудыг нэн даруй авч хэлэлцэн аль болох ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх алхмыг нэн даруй авч хэрэгжүүлэхийг уриалж байна.

 

Мөн дээрх хуулийг хэрэгжүүлж эхлэх хүртэлх хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө  хүлээсэн амлалтаасаа  Монгол улс ухрахгүй байхад анхаарч ажиллахыг уриалж байна. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 578729 дахь зочин боллоо.